Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.  Эрэн хайх, аврах ажиллагаа:

Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Их булан” гэдэг газар А /15 настай, эрэгтэй/, Х /15 настай, эрэгтэй/ нар “Ховд” голын усанд осолдсон тухай дуудлагыг 2015.05.17-ны өдрийн 11:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 2 автомашин, 2 завь, орон нутгийн 25 иргэн, 6 автомашин, нийт 37 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Тус газрын даргын хүсэлтээр нэмэлт хүчээр эрлийн ажиллагаа явуулахаар Ховд аймгийн Онцгой байдлын газраас 5 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн бүлэг орон нутгийн цагаар 21:00 цагт ирсэн. Эрлийн ажиллагааг 08:00 цагаас эхлүүлнэ.

2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

     Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 1, 5 аймгийн 6 сумын нутагт “Галзуу” өвчний 6, 1 аймгийн 1 сумын нутагт “Цусан халдвар” өвчний 1, нийт 8 аймгийн 11 сумын нутагт 11 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Тэгш багийн нутаг “Зүүн сүүж” гэдэг газар малчин М-ийн 12 үхэр 2015.05.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон тул шинжилгээний хариуг баталгаажуулахаар 2015.05.11-ний өдөр УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.05.12-ны өдрийн хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Жавхлант багийн нутаг “Мойлт” гэдэг газар малчин М-ийн 7 хонь 2015.04.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.10-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн нутаг “Их- Ус” гэдэг газарт малчин Г-ийн 1 хонь 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Цээл сумын Сүүлбуга багийн нутаг “Хурган гозгор” гэдэг газар малчин Б-ийн 3, Т-ийн 1, Э-ийн 1, нийт 5 үхэр 2015.04.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.07-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Чандгана багийн нутаг “Дунгийн тасархай” гэдэг газар малчин М-ийн 2 үхэр 2015.05.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөвийн-Ам багийн нутаг “Өвөр худаг” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2015.05.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант багийн “Хүн-Овоот” гэдэг газар малчин Э-нд 2015.05.06-14-ний өдрийн хооронд 7 бог мал халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийнхур багийн нутаг “Их-Арцат” гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.05.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.15-ны өдрийн хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Урт  багийн нутаг “Уртын эх” гэдэг газар малчин О-н 1 нохойд  2015.05.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн нутаг “Даваат” гэдэг газар малчин О-н 1 үхэр 2015.05.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг  “Байшинт” гэдэг газар малчин Гомпилын гэрийн гадаа эзэн нь тодорхойгүй 1 үхэр 2015.05.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг “Сэнж чулуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.08-ны өдрийн 10:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 65 албан хаагч, 6 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 16 иргэн, 2 автомашин, нийт 105 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр түймрийн зүүн, зүүн урд талын хэсгийг унтраахаар ажиллаж 2015.05.20-ны өдрийн 08:08 цагт цурманд оруулсан.

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Далайн зах багийн нутаг /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-ийн орчим/ “Ухаагын-Эх” гэдэг газар ойн түймэр гарсан дуудлагыг 2015.05.19-ний өдрийн 17:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 26 албан хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 28 иргэн, 3 автомашинтай, нийт 54 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Булган аймгийн Тэшиг сумын Хилийн 3 дугаар заставын хэсэг Онгоны нурууны  Баруун хужирын голд ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг Тэшиг сумын Хилийн 286-р ангийн шуурхай жижүүр ахлах дэслэгч Доржрагчаа 2015.05.21-ний өдрийн 17:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, Хилийн цэргийн 286-р ангиас 8 хүн, 2 мотоцикль, 3 морьтой Тэшиг сумын 3-р заставаас  10 албан хаагч, 10 морьтой, орон нутгаас 8 хүн, 1 автомашинтай нийт-50 хүн, 10 морь, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг Хялганат тосгоны нутаг /Хялганат тосгоноос 3 км зайтай/ “Дүгэрээ” ууланд ой хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2015.05.21-ний өдрийн 08:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 5 иргэн, 1 автомашинтай, нийт-15 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 08:40 цагт цурамд оруулж 14:45 цагт бүрэн унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо,  Ар булгийн ганц тов гэдэг газар хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2015.05.21-ний өдрийн 15:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  18 албан хаагч, 2 автомашин, орон нутгаас 13 иргэн, 1 автомашинтай, 1 мотоцикл нийт- 31 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 16:30 цагт цурманд нь оруулан 18:00 цагт бүрэн унтраасан.

Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Хангайн 9 дүгээр зөрлөг Хээхэрийн гурван толгой гэдэг газар хээрийн түймэр гарсан  дуудлагыг   2015.05.21-ний өдрийн 15:43 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  21 албан хаагч, 3 автомашин, орон нутгаас  27 аж ахуйн нэгж байгууллагын 252 иргэн 45 автомашин нийт- 273 хүн, 48 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 315 га орчим талбайд өнжмөл өвс шатаж байсныг 18:08 цагт цурманд оруулан 19:01 цагт бүрэн унтраасан.

4. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 4, орон нутагт гал түймрийн 4  дуудлагатай байлаа. Үүнд:

Багануур дүүргийн 3 дугаар хороо,  Багануур ХХК-ны нүүрс дамжуулан бутлах хэсэгт гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг  2015.05.21-ний өдрийн 10:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 64 дүгээр ангийн 8 албан хаагч;   

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын  2 дугаар хэсгийн 20 дугаар гудамжийн  02 тоотод иргэн О-н 4х6 хэмжээтэй өвлийн сууц, 0.15 га орчим өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.21-ний өдрийн 14:15 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 8 албан хаагч;

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 7 дугаар гудамжний 127 тоотод иргэн Б-н 8х6 хэмжээтэй гарааш, 6х1 хэмжээтэй амбаар, жорлон, УБВ14-51 улсын дугаартай “Range Rover” загварын суудлын автомашин,  127А тоотын иргэн Ж-н 5 ханатай гэр, 114А тоотод иргэн Б-н 10 метр хашаа, жорлон, 114Б тоотод иргэн Т-н 2х3 хэмжээтэй амбаар, УБН 15-35 улсын дугаартай “Nissan terrano”  загварын суудлын автомашины хойд хэсэг хайрагдан шатаж байна гэсэн дуудлагыг  2015.05.21-ний өдрийн 16:01 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч;

Налайх дүүргийн 5 дугаар хороо,  Гандан амын 2 дугаар гудамжийн 1в тоотод иргэн Ц-н 4х2 хэмжээтэй түлээний амбаар, хураалтай аргал шатаж байна гэсэн дуудлагыг   2015.05.22-ны өдрийн 01:00 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 8 албан хаагч;

Хөвсгөл аймгийн Мөрөн  сумын Үерт  багийн 28-р гудамжийн 19 тоотод иргэн М-н их 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.21-ний өдрийн 10:44 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 6 албан хаагч

Дорноговь аймаг Cайншанд сум 3-р баг 138-р  нийтийн 8 айлын 02 тоотод иргэн А-н гал тогооны өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.21-ний өдрийн 22:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 33 дугаар ангийн 6 албан хаагч;

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Бөхөн уул багийн иргэн Х-н хашаанд 2,5х2,5 хэмжээтэй малын пүнзны дээвэр хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.22-ны өдрийн 00:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 31 дүгээр ангийн 6 албан хаагч;

Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг 01-01 тоот Дэвшил сургуулийн хажуугийн “Сан мин” ХХК-ны уурын зуухны хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.22-ны өдрийн 02:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 43 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж  унтраасан.

5. Техникийн холбогдолтой осол:

Ахуйн осол: Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-ийн 10 дугаар гудамжийн 05 тоотод эрэгтэй хүн 4-5 метр гүн нүхэнд унасан байна гэсэн дуудлагыг  2015.05.21-ний өдрийн 22:41 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай бүлгийг гаргахад 5 метр бохирын нүхэнд согтуу иргэн Б /33 настай, эр/ унасан байсныг гаргаж, хүндэвтэр гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүлээлгэж өгсөн.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

scroll to top