Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.  Эрэн хайх, аврах ажиллагаа:

Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Их булан” гэдэг газар А /15 настай, эрэгтэй/, Х /15 настай, эрэгтэй/ нар “Ховд” голын усанд осолдсон тухай дуудлагыг 2015.05.17-ны өдрийн 11:55 цагт хүлээг авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, 2 завь, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 40 иргэн, 15 автомашин, нийт 55 хүн, 19 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

     Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 5 аймгийн 6 сумын нутагт “Галзуу” өвчний 6, 1 аймгийн 1 сумын нутагт “Цусан халдвар” өвчний 1, нийт 7 аймгийн 9 сумын нутагт 9 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Үүнд:

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Тэгш багийн нутаг “Зүүн сүүж” гэдэг газар малчин М-н 12 үхэр 2015.05.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон тул шинжилгээний хариуг баталгаажуулахаар 2015.05.11-ний өдөр УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.05.12-ны өдрийн хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн нутаг “Их-Ус” гэдэг газарт малчин Г-н 1 хонь 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Чандгана багийн нутаг “Дунгийн тасархай” гэдэг газар малчин М-н 2 үхэр 2015.05.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөвийн-Ам багийн нутаг “Өвөр худаг” гэдэг газар малчин М-н 1 үхэр 2015.05.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант багийн нутаг “Хүн-Овоот” гэдэг газар малчин Э-н 7 хонь 2015.05.06-14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийнхүр багийн нутаг “Их-Арцтын-Ам” гэдэг газар малчин Х-н 1 үхэр 2015.05.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.15-ны өдрийн хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь;    

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Урт багийн нутаг “Уртын-Эх” гэдэг газар малчин О-н 1 нохой 2015.05.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн нутаг “Даваат” гэдэг газар малчин О-н 1 үхэр 2015.05.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн нутаг  “Байшинт” гэдэг газар малчин Г-н хотонд 2015.05.20-ны өдөр эзэн нь тодорхойгүй, халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн 1 үхэр орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

3. Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг “Сэнж чулуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.08-ны өдрийн 10:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 61 албан хаагч, 7 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 55 иргэн, 7 автомашин, 2 мотоцикл, нийт 140 хүн, 17 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Далайнзах багийн нутаг “Ухаагийн-Эх” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.19-ний өдрийн 17:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 26 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 96 иргэн, 8 автомашин, нийт 122 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн нутаг “Урт булаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.22-ны өдрийн 16:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 албан хаагч, 3 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 6 иргэн, 1 автомашин, нийт 41 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн нутаг “Тошидогийн баруун хормой” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.22-ны өдрийн 17:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 20 иргэн, 1 автомашин, нийт 32 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн нутаг “Тарвагатай” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.23-ны өдрийн 01:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 6 иргэн, 1 автомашин, нийт 20 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн нутаг “Баруун хужирын гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.21-ний өдрийн 17:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Хилийн 0286 дугаар ангийн 31 албан хаагч, 2 автомашин, 2 мотоцикл, орон нутгийн 15 иргэн, 1 автомашин, нийт 58 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.05.22-ны өдрийн 08:00 цагт түймрийг цурамд оруулсан.

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн нутаг “Шавартын-Эх” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 100 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.22-ны өдрийн 16:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 27 иргэн, 4 автомашин, нийт 45 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.05.23-ны өдрийн 05:30 цагт түймрийг цурамд оруулсан.

4. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хорооны 20 дугаар байрны 3 тоотод иргэн Б-н эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.22-ны өдрийн 13:52 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 64 дүгээр ангийн 6 албан хаагч,

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны “Ногоон чулуут”-ын 5 дугаар гудамжийн 7 тоотод иргэн Д-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.22-ны өдрийн 20:11 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч,

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны “Сурагч”-ийн 1 дүгээр гудамжийн 8 тоотод иргэн М-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.23-ны өдрийн 06:40 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,

Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн нутаг “Амбан-Олом” гэдэг газар иргэн А-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.22-ны өдрийн 16:15 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 7 албан хаагч,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бумбат багийн “Хангай”-н 3 дугаар гудамжийн 5 тоотод иргэн О-н 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.22-ны өдрийн 15:54 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 49 дүгээр ангийн 8 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

5. Техникийн холбогдолтой осол:

Ахуйн осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Ханбогд” амралтын газрын жорлонгийн нүхэнд 1 хүн унаж нас барсан тухай дуудлагыг 2015.05.22-ны өдрийн 07:59 цагт хүлээн авч Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, иргэн С /24 настай, эмэгтэй/ нь нүхэнд унаж нас барсан байсныг гаргаж, цогцсыг дүүргийн Цагдаагийн хэлтэст,

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Цагаан-Эрэг багийн 3 дугаар хэсгийн 178 тоот хашаанд нүх ухаж байсан 1 хүн шороонд дарагдсан тухай дуудлагыг 2015.05.22-ны өдрийн 15:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч ажиллаж, иргэн Б /45 настай, эрэгтэй/ нь цээжин хэсгээрээ шороонд дарагдсан байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт тус тус хүлээлгэн өгсөн.

 ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top