Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.  Эрэн хайх, аврах ажиллагаа:

Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Их булан” гэдэг газар А /15 настай, эрэгтэй/, Х /15 настай, эрэгтэй/ нар “Ховд” голын усанд осолдсон тухай дуудлагыг 2015.05.17-ны өдрийн 11:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, 1 автомашин, 2 завь, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 30 иргэн, 10 автомашин, нийт 46 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 5 аймгийн 6 сумын нутагт “Галзуу” өвчний 6, 1 аймгийн 1 сумын нутагт “Цусан халдвар” өвчний 1, нийт 7 аймгийн 9 сумын нутагт 9 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Үүнд:

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Тэгш багийн нутаг “Зүүн сүүж” гэдэг газар малчин М-ийн 12 үхэр 2015.05.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон тул шинжилгээний хариуг баталгаажуулахаар 2015.05.11-ний өдөр УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.05.12-ны өдрийн хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн нутаг “Их-Ус” гэдэг газарт малчин Г-ийн 1 хонь 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийнхүр багийн нутаг “Их-Арцтын-Ам” гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.05.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.15-ны өдрийн хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Чандгана багийн нутаг “Дунгийн тасархай” гэдэг газар малчин М-ийн 2 үхэр 2015.05.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөвийн-Ам багийн нутаг “Өвөр худаг” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2015.05.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант багийн нутаг “Хүн-Овоот” гэдэг газар малчин Э-ийн 7 хонь 2015.05.06-14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Урт багийн нутаг “Уртын-Эх” гэдэг газар малчин О-ын 1 нохой 2015.05.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн нутаг “Даваат” гэдэг газар малчин О-ын 1 үхэр 2015.05.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн нутаг  “Байшинт” гэдэг газар малчин Г-ийн хотонд 2015.05.20-ны өдөр эзэн нь тодорхойгүй, халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн 1 үхэр орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг “Сэнж чулуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.08-ны өдрийн 10:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 77 албан хаагч, 6 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 1 автомашин, Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангийн 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 65 иргэн, 8 автомашин, нийт 178 хүн, 16 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Далайнзах багийн нутаг “Ухаагийн-Эх” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.19-ний өдрийн 17:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 26 албан хаагч, 2 автомашин, Ренчинлхүмбэ сумаас 92 иргэн, 7 автомашин, Улаан-Уул сумаас 15 иргэн, 2 автомашин, нийт 133 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн нутаг “Тошидогийн баруун хормой” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.22-ны өдрийн 17:10 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн 5 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 21 иргэн, нийт 38 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр түймрийн голомт руу 2015.05.23-ны өдөр явсан.

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн нутаг “Урт булаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.22-ны өдрийн 16:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 25 албан хаагч, 3 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 16 иргэн, 1 автомашин, нийт 51 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн нутаг “Тарвагатай” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.23-ны өдрийн 01:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 14 албан хаагч, 1 автомашин, нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, 1 автомашин, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, 1 автомашин, Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангийн 21 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 88 иргэн, 8 автомашин, нийт 147 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн нутаг “Хүүхдийн овоо” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.23-ны өдрийн 22:10 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 13 албан хаагч, 1 автомашин, “Горхи-Тэрэлж”-ийн байгалийн цогцолборт газрын 9 албан хаагч, 1 автомашин, нийт 19 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр түймрийн голомт руу 2015.05.24-ний 05:50 цагт явсан.

Дорнод аймгийн Дашбалбар, Баяндун сумдын зааг, Дашбалбар сумын Харзат багийн нутаг “Нарсан толгой” гэдэг газар, Хилийн 870-873 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын талаас ой, хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.05.23-ны өдрийн 18:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, Хилийн 0275 дугаар ангийн 15 албан хаагч, 3 автомашин, Дашбалбар сумаас 39 иргэн, 4 автомашин, Баяндун сумаас 54 иргэн, 5 автомашин, нийт 102 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Хүчтэй салхи салхилсаны улмаас түймрийн баруун талын хэсэг  Баяндун сумын нутагт тархан асч байна. 2015.05.24-ны өдрийн 04:30 цагийн орчим Хилийн 865 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-с түймэр орж ирснийг унтраахаар Хилийн цэргийн бүлэг ажиллаж байгаа талаар Хилийн 0275 дугаар ангийн жижүүр а/х Ш мэдээлсэн.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн нутаг “Энгэр шанд” гэдэг газар /сумаас хойш 40 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.23-ны өдрийн 14:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 28 иргэн, 4 автомашин, нийт 40 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн зуслан, “Ойн жим” амралтын газрын баруун талд ойн түймэр гарч байгаа тухай дуудлагыг 2015.05.23-ны өдрийн 11:08 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 15 албан хаагч, 1 автомашин, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 албан хаагч, 1 автомашин, нийт 21 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 12:10 цагт цурамд оруулсан. Түймэрт 2 га орчим талбай өртсөн байна.

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн нутаг “Баруун хужирын гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.21-ний өдрийн 17:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Хилийн 0286 дугаар ангийн 31 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 15 иргэн, 1 автомашин, нийт 58 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.05.22-ны өдрийн 08:00 цагт цурамд оруулсан.

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн нутаг “Шавартын-Эх” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 100 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.22-ны өдрийн 16:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 18 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 27 иргэн, 4 автомашин, нийт 45 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.05.23-ны өдрийн 05:30 цагт цурамд оруулсан.

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутаг “Замчдын овоо”-ны орчим ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.23-ны өдрийн 13:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 62 иргэн, 9 автомашин, нийт 72 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 19:08 цагт бүрэн унтраасан.

4. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 4 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 48 дугаар гудамжийн 1099 Б тоотод иргэн А-ийн хашаанд 0.07 га газрын өнжмөл өвс, хураалттай гэр, эд зүйлс, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.23-ны өдрийн 12:31 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Холбоо толгойн 36 дугаар гудамжийн 927 тоотод иргэн М-ийн амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.23-ны дрийн 13:53 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 6 дугаар гудамжийн 181 А тоотод иргэн Ч-ийн гэр, эд хогшил, зуны байшин, амбаар, 181 тоотод иргэн Д-ийн гэр, эд хогшил, 181 Б тоотод иргэн Ө-ийн гэр, эд хогшил, 193 А тоотод одоогоор эзэн нь тодорхойгүй зуны байшингийн дээврийн хэсэг тус тус шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.23-ны өдрийн 14:53 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 38 дугаар гудамжийн 6 тоотод иргэн С-ийн амбаар, эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.23-ны өдрийн 19:48 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 5 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

5. Техникийн холбогдолтой осол:

Тээврийн хэрэгслийн осол:  Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хуучин 22-ын товчоо өнгөрөөд автозам дээр “HOWO” загварын том оврын ачааны автомашин замын хажуу руу онхолдсоны улмаас жолооч иргэн Н /48 настай, эрэгтэй/ төмөр хийцэд хавчууулагдсан байна гэсэн дуудлагыг 18:39 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр очиход хавчуулагдсан иргэнийг иргэд гаргасан байдалтай байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ЯТТТ-103-ын эмчид шилжүүлсэн.  

Тэсэрч дэлбэрэх бодистой холбоотой осол: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дүгээр хороо, “Улаанбаатар импекс” ХХК-ийн хашаанд “Номин холдинг” ХХК-ийн “Номин” агуулах худалдааны төвийн баруун талын гадна орчинд тэсрэлт үүсч хүмүүс түлэгдэж, хордсон тухай дуудлагыг 2015.05.23-ны өдрийн 15:34 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 11 албан хаагч, Нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч, нийслэлийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 3 албан хаагч, дүүргийн Цагдаагийн хэлтсийн 7 албан хаагч, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2 албан хаагч, нийт 36 албан хаагч, 12 техник хэрэгсэлтэй бүрэлдэхүүн хэргийн газар дээр нь очиход хураалттай байсан гэх 10 ширхэг 20 кг-ын багтаамжтай баллонтай савнуудын 1 ширхэг сав нь хадгалалтын горим зөрчигдснөөс тэсрэлт үүсч, хажуугаар явж байсан Төмөр замын “Улаанбаатар” зүтгүүрийн депогийн ажилтан Э /55 настай, эрэгтэй/, Ц /40 настай, эрэгтэй/, М /28 настай, эрэгтэй/, З /28 настай, эрэгтэй/, “Номин” агуулахын ажилтан Б /26 настай, эрэгтэй/ нар өртөн, түлэгдэж, хордсон байдалтай байсныг ГССҮТ-ийн Түлэнхийн төвд хүргүүлж, тухай орчны агаарт усаар саармагжуулалт хийж, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан хаагч нар явуулын лабораторын багажаар анхан шатны хэмжилт хийхэд ямар нэгэн бодис, химийн урвалын шинж тэмдэг илрээгүй. Хэргийг дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top