Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.  Эрэн хайх, аврах ажиллагаа:

Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Их булан” гэдэг газар А /15 настай, эрэгтэй/, Х /15 настай, эрэгтэй/ нар “Ховд” голын усанд осолдсон тухай дуудлагыг 2015.05.17-ны өдрийн 11:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, 1 автомашин, 2 завь, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 30 иргэн, 10 автомашин, нийт 46 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

2. Газар хөдлөлт:

Увс аймгийн Давст сумаас зүүн зүгт 32 км-т /У-90/85//000, Ө-50/58//00/ 2015.05.24-ний өдрийн 22 цаг, 14 минут, 45 секундэд 4.0 магнутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Увс аймгийн газар хөдлөлт бүртгэх станцийн инженер Д мэдээлсэн.Тус аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй тухай мэдээлсэн.   

3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 5 аймгийн 6 сумын нутагт “Галзуу” өвчний 6, 1 аймгийн 1 сумын нутагт “Цусан халдвар” өвчний 1, нийт 7 аймгийн 9 сумын нутагт 9 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Үүнд:

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Тэгш багийн нутаг “Зүүн сүүж” гэдэг газар малчин М-ийн 12 үхэр 2015.05.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон тул шинжилгээний хариуг баталгаажуулахаар 2015.05.11-ний өдөр УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.05.12-ны өдрийн хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн нутаг “Их-Ус” гэдэг газарт малчин Г-ийн 1 хонь 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийнхүр багийн нутаг “Их-Арцтын-Ам” гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.05.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.15-ны өдрийн хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Чандгана багийн нутаг “Дунгийн тасархай” гэдэг газар малчин М-ийн 2 үхэр 2015.05.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөвийн-Ам багийн нутаг “Өвөр худаг” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2015.05.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант багийн нутаг “Хүн-Овоот” гэдэг газар малчин Э-ийн 7 хонь 2015.05.06-14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Урт багийн нутаг “Уртын-Эх” гэдэг газар малчин О-ын 1 нохой 2015.05.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн нутаг “Даваат” гэдэг газар малчин О-ын 1 үхэр 2015.05.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн нутаг  “Байшинт” гэдэг газар малчин Г-ийн хотонд 2015.05.20-ны өдөр эзэн нь тодорхойгүй, халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн 1 үхэр орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4. Ой, хээрийн түймэр:

Асч буй: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг “Сэнж чулуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.08-ны өдрийн 10:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 53 албан хаагч, 6 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 1 автомашин, ОБЕГ-ын АТА-ийн 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 65 иргэн, 5 автомашин, нийт-154 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Түймрийн голомтын бүсэд бороо орсон.

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн нутаг “Тошидогийн баруун хормой” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.22-ны өдрийн 17:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, ХЦ-ийн 0257 дугаар ангийн 5 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 27 иргэн, нийт-44 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Дорнод аймгийн Дашбалбар, Баяндун сумдын зааг, Дашбалбар сумын Харзат багийн нутаг “Нарсан толгой” гэдэг газар, Хилийн 870-873 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын талаас ой, хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.05.23-ны өдрийн 18:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 1 автомашин, Дашбалбар сумаас 41 иргэн, 4 автомашин, Баяндун сумаас 14 иргэн, 2 автомашин, нийт-79 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж Баяндун сумын нутаг “Шиврийн ам”, “Түргэний гол”, “Хатираа өндөр”, “Өвгөд уул”, “Өвгөдийн цагаан нуур”, “Улзын гол” гэх газруудын түймрийг цурманд оруулаж  Баяндун сумын 2 бүлэг манаж байна.  Дашбалбар сумын нутаг дахь түймрийн зүүн тал болох “Шар тогоо”, зүүн урд тал болох “Сумтын хөндий” “Улз гол”-д асаж байсан түймрийг бүрэн унтрааж 3 бүлгийг цурам мануулж үлдээгээд, “40-ын гол”-ын хойд талд асаж буй түймрийг унтраахаар ажиллаж байна.

Цурамд орсон: Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Далайнзах багийн нутаг “Ухаагийн-Эх” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.19-ний өдрийн 17:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 26 албан хаагч, 2 автомашин, Ренчинлхүмбэ сумаас 58 иргэн, 5 автомашин, Улаан-Уул сумаас 15 иргэн, 2 автомашин, нийт-99 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр 2015.05.24-ний өдрийн 13:15 цагт цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймрийн голомтын бүсэд аадар бороо, цас орсон.

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн нутаг “Урт булаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.22-ны өдрийн 16:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 албан хаагч, 3 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 16 иргэн, 1 автомашин, нийт-51 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.05.24-ний өдрийн 14:40 цагт цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна. Бороо орсон

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн нутаг “Баруун хужирын гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.21-ний өдрийн 17:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Хилийн 0286 дугаар ангийн 31 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 15 иргэн, 1 автомашин, нийт-58 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр  2015.05.22-ны өдрийн 08:00 цагт цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна. Бороо орсон.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн нутаг “Тарвагатай” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.23-ны өдрийн 01:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 албан хаагч, 1 автомашин, нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 24 албан хаагч, 3 автомашин, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, 2 автомашин, ОБЕГ-ын АТА-ийн 21 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 89 иргэн, 18 автомашин, нийт-169 хүн, 18 техник хэрэгсэлтэйгээр  2015.05.24-ний өдрийн 16:35 цагт цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна. Бороо орсон. 

Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн нутаг “Хүүхдийн овоо” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.23-ны өдрийн 22:10 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 13 албан хаагч, 1 автомашин, “Горхи-Тэрэлж”-ийн байгалийн цогцолборт газрын 9 албан хаагч, 1 автомашин, нийт-22 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.05.24-ний өдрийн 14:25 цагт цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Унтараасан: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн нутаг “Энгэр шанд” гэдэг газар /сумаас хойш 40 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.23-ны өдрийн 14:45 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 38 иргэн, 5 автомашин, нийт-50 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.05.24-ний өдрийн 13:50 цагт цурамд оруулж,17:30 цагт бүрэн унтраан тус сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч А-д хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн зуслан, “Ойн жим” амралтын газрын баруун талд ойн түймэр гарч байгаа тухай дуудлагыг 2015.05.23-ны өдрийн 11:08 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 15 албан хаагч, 1 автомашин, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 албан хаагч, 1 автомашин, нийт-21 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 12:10 цагт цурамд оруулж 2015.05.24-ний өдрийн 11:00 цагт бүрэн унтраасан. Түймэрт 2 га орчим талбай өртсөн байна.

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн нутаг “Шавартын-Эх” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 100 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.22-ны өдрийн 16:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 27 иргэн, 4 автомашин, нийт-45 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.05.23-ны өдрийн 05:30 цагт цурамд оруулж 2015.05.24-ны өдрийн 10:25 цагт унтраан Хушаат сумын Засаг даргын орлогч А, Засаг даргын тамгын газрын дарга З, Байгаль орчны улсын хяналтын байцаагч  Н  нарт  хүлээлгэж өгсөн. 

5. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт галын түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Цэвэр усны нөөцийн хашаанд Улаанбаатар салбарын Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчид ХХК-ний 220/110 35 квт-ын дэд станцад богино холболтын улмаас гал гарч өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.24-ний өдрийн 10:30 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 35, 65, 10 дугаар ангиудын 22 албан хаагч,

Сонгинохайран дүүргийн 26 дугаар хороо, Алтайн овооны 14 дүгээр гудамжны 16 тоотод “ Тунгалаг тэрх “хүнсний дэлгүүрийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг  2015.05.24-ний өдрийн 18:11 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах  26 дугаар ангийн 8 албан хаагч,

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидийн зуслангийн задгайд иргэн Э-н 5х6 хэмжээтэй зуны байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.24-ний өдрийн 19:02 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах  34 дүгээр ангийн 10 албан хаагч,

Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг Барилгын хороо 4 дүгээр гудамжийн 18 тоотод иргэн А-н 10х8 харьцаатай байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.24-ний өдрийн 21:49 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 41 дүгээр ангийн 5 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

6. Техникийн холбогдолтой осол:

Тээврийн хэрэгслийн осол: Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, ХСИС-ийн урд автозам дээр зам тээврийн осол болж, хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2015.05.24-ний өдрийн 14:20 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай тасгийг гаргахад автомашины төмөр хийцэд хавчуулагдсан иргэнийг иргэд гаргасан тул замаас нь буцаасан.

Тэсэрч дэлбэрэх бодистой холбоотой осол: Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 22 дугаар гудамжны 1485 тоотод хийн зуухнаас хий газ алдаад байна  гэсэн дуудлагыг 2015.05.24-ний өдрийн11:34 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн 6 албан хаагч, 1 автомашинтай очиход хөгжлийн бэршээлтэй иргэн А-н  төслийн хийн зуух нь хийн газ алдаж байсныг аюулгүй болгосон.

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 7-р байрны 2-р орцны 1 давхарт  дэлбэрэлт боллоо гэсэн дуудлагыг 2015.05.24-ний өдрийн 19:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 55 дугаар ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр очиход “PC” тоглоомын газрын байранд ахуйн хэрэглээний жижиг газ дэлбэрч барилгын цонх хагарсан байсан. Хүн өртөөгүй. Дэлбэрэлт болох үед эзэнгүй байсан. Хэргийн газарт цагдаагийн газраас үзлэг хийсэн.

Ахуйн осол: Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 44 дүгээр байрны 2 дугаар давхарт цахилгаан шат цахилгаан тасарсны улмаас гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг  2015.05.24-ний өдрийн  09:39 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 албан хаагч 1 автомашинтай бүлгийг гаргаж цахилгаан шатанд иргэн  О /37 настай, эмэгтэй/ гацсан байсныг хаалгыг онгойлгож  гаргасан

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сангийн яамны 80 дугаар байрны 6 дугаар давхарт цахилгаан тасарсны улмаас цахилгаан шатанд өндөр настай хүн  гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг  2015.05.24-ний өдрийн  09:41 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 2 албан хаагч 1 автомашинтай бүлэг  очиж  цахилгаан шатанд  иргэн Б /80 настай, эрэгтэй/ гацсан байсныг хаалгыг онгойлгож  гаргасан.

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 108 Б дугаар байрны 2 дугаар орцны 4 дүгээр давхарт цахилгаан тасарсны улмаас шатанд 2 иргэн  гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 2015.05.24-ний өдрийн 10:10 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 албан хаагч 1 автомашинтай бүлэг очиж цахилгаан шатанд иргэн Б /25 настай, эмэгтэй/, Б /26 настай, эрэгтэй/ нар гацсан байсныг хаалгыг онгойлгож  гаргасан.

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр байрны 1 дүгээр орцны 10 дугаар давхарт цахилгаан тасарсны улмаас шатанд 3 иргэн  гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг  2015.05.24-ний өдрийн 11:27 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 албан хаагч 1 автомашинтай бүлэг очиж цахилгаан шатанд иргэн О /40 настай, эмэгтэй/, Т  /15 настай, эмэгтэй /, С /3 настай, эмэгтэй/ нар гацсан байсныг хаалгыг онгойлгож  гаргасан.

Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 47А дугаар байрны 1 дүгээр орцны 5-6 дугаар давхарт цахилгаан шатны гацны улмаас гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 2015.05.24-ний өдрийн 21:58 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 албан хаагч 1 автомашинтай бүлэг очиж цахилгаан шатанд иргэн М /23 настай, эмэгтэй/, Б /49 настай, эмэгтэй/, Д  /14 настай, эмэгтэй/ нар гацсан байсныг хаалгыг онгойлгож  гаргасан.


ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

scroll to top