Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадвилан зуслангийн Ойн жим амралтын газрын баруун талд ой модноос утаа гарч байна гэсэн дуудлагыг 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 11:08 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10, 18 дугаар ангийн 21 албан хаагч 2 га орчим газарт ой, хээрийн түймэр гарч байсныг бүрэн унтрааж байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн байна.