Дуутай дурсамжтай 10 жил

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Цэргийн гавъяаны улаан тугийн одонт Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Аврах тусгай ангийн хөгжмийн тусгай бүлэг үүсгэн байгуулагдсаныхаа 10 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоо хийлээ.

 Анх зургаан хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан  тус бүлэг өдгөө 16 хүний бүрэлдэхүүнтэй болж өргөжсөн байна. Эдгээр уран бүтээлчид гадаад дотоодын уран бүтээлээр урын сангаа баяжуулахаас гадна албандаа зориулсан  шинэ уран бүтээлүүдийг ар араас нь гаргаж,  Онцгой байдлын албаа аймаг орон нутаг болоод албан хаагчид, ард иргэддээ сурталчилан таниулах  томоохон үйлсэд хүчин зүтгэж байна.

Аврах тусгай ангийн хөгжмийн  бүлгийн нийт хамт олонд Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд болоод нийт бие бүрэлдэхүүнийхээ өмнөөс  10 жилийн ойн баярын мэнд хүргэж, ажил амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөе.9X1A0931

9X1A0914

9X1A0917

scroll to top