Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.  Эрэн хайх, аврах ажиллагаа:

Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Их булан” гэдэг газар А /15 настай, эрэгтэй/, Х /15 настай, эрэгтэй/ нар “Ховд” голын усанд осолдсон тухай дуудлагыг 2015.05.17-ны өдрийн 11:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, 1 автомашин, 2 завь, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 30 иргэн, 10 автомашин, нийт 46 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 4 аймгийн 4 сумын нутагт “Галзуу” өвчний 4, 1 аймгийн 1 сумын нутагт “Цусан халдвар” өвчний 1, нийт 5 аймгийн 7 сумын нутагт 7 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Тэгш багийн нутаг “Зүүн сүүж” гэдэг газар малчин М-ийн 12 үхэр 2015.05.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон тул шинжилгээний хариуг баталгаажуулахаар 2015.05.11-ний өдөр УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.05.12-ны өдрийн хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн нутаг “Их-Ус” гэдэг газарт малчин Г-ийн 1 хонь 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант багийн нутаг “Хүн-Овоот” гэдэг газар малчин Э-н 7 хонь 2015.05.06-14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийнхүр багийн нутаг “Их-Арцтын-Ам” гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.05.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.15-ны өдрийн хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Урт багийн нутаг “Уртын-Эх” гэдэг газар малчин О-н 1 нохой 2015.05.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн нутаг “Даваат” гэдэг газар малчин О-ын 1 үхэр 2015.05.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн нутаг  “Байшинт” гэдэг газар малчин Г-ийн хотонд 2015.05.20-ны өдөр эзэн нь тодорхойгүй, халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн 1 үхэр орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Ой, хээрийн түймэр:

Асч буй: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг “Сэнж чулуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.08-ны өдрийн 10:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 53 албан хаагч, 6 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 1 автомашин, ОБЕГ-ын АТА-ийн 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 65 иргэн, 5 автомашин, нийт-154 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Цурамд орсон:  Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн нутаг “Урт булаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.22-ны өдрийн 16:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 албан хаагч, 3 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 16 иргэн, 1 автомашин, нийт-51 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.05.24-ний өдрийн 14:40 цагт;

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн нутаг “Тарвагатай” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.23-ны өдрийн 01:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 албан хаагч, 1 автомашин, нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 24 албан хаагч, 3 автомашин, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, 2 автомашин, ОБЕГ-ын АТА-ийн 21 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 89 иргэн, 18 автомашин, нийт-169 хүн, 18 техник хэрэгсэлтэйгээр  2015.05.24-ний өдрийн 16:35 цагт;  

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн нутаг “Тошидогийн баруун хормой” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.22-ны өдрийн 17:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, ХЦ-ийн 0257 дугаар ангийн 5 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 27 иргэн, нийт-44 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.05.25-ны өдрийн 09:45 цагт  тус тус цурамд оруулсан.

Унтраасан: Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн нутаг “Баруун хужирын гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.21-ний өдрийн 17:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Хилийн 0286 дугаар ангийн 31 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 15 иргэн, 1 автомашин, нийт-58 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.05.25-ны өдрийн 09:20 цагт;

Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн нутаг “Хүүхдийн овоо” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.23-ны өдрийн 22:10 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 13 албан хаагч, 1 автомашин, “Горхи-Тэрэлж”-ийн байгалийн цогцолборт газрын 9 албан хаагч, 1 автомашин, нийт-22 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.05.25-ны өдрийн 14:00 цагт;

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Далайнзах багийн нутаг “Ухаагийн-Эх” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.19-ний өдрийн 17:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 26 албан хаагч, 2 автомашин, Ренчинлхүмбэ сумаас 58 иргэн, 5 автомашин, Улаан-Уул сумаас 15 иргэн, 2 автомашин, нийт-99 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.05.25-ны өдрийн 16:35 цагт;

Дорнод аймгийн Дашбалбар, Баяндун сумдын зааг, Дашбалбар сумын Харзат багийн нутаг “Нарсан толгой” гэдэг газар, Хилийн 870-873 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын талаас ой, хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.05.23-ны өдрийн 18:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 1 автомашин, Дашбалбар сумаас 41 иргэн, 4 автомашин, Баяндун сумаас 14 иргэн, 2 автомашин, нийт-79 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж Баяндун сумын нутаг “Шиврийн ам”, “Түргэний гол”, “Хатираа өндөр”, “Өвгөд уул”, “Өвгөдийн цагаан нуур”, “Улзын гол” гэх газруудын түймрийг цурманд оруулж унтраасан. Дашбалбар сумын нутаг дахь түймрийн зүүн тал болох “Шар тогоо”, зүүн урд тал болох “Сумтын хөндий” “Улз гол”-д асаж байсан түймрийг бүрэн унтрааж 2 бүлгийг цурам мануулж үлдээгээд, “40-ын гол”-ын хойд талд асаж буй түймрийг унтраахаар ажиллаж 2015.05.25-ны өдрийн 19:40 цагт;

Дорнод аймгийн Гурванзагал сумын Рашаант багийн нутаг “Шанд” гэдэг газар /сумын төвөөсзүүн урд зүгт 38 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.25-ны өдрийн 16:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашинтай, Гурванзагал сумын 15 иргэн, 2 автомашинтай, Чойбалсан сумын 41 иргэн, 4 автомашинтай, нийт 80 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.05.26-ны өдрийн 02:00 цагт тус тус унтраасан.

4. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 5, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны “Хувьсгалчд”-ын Г дугаар гудамжийн 780/А тоотод иргэн А-н 6 ханатай, М-н 6 ханатай, Г-н 5 ханатай гэр, Э-н тавиулан, 92-23 УБМ улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.25-ны өдрийн 11:11 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч;

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Хилчин”-ий 89 дүгээр гудамжийн 18/А тоотод иргэн О-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.25-ны өдрийн 14:09 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч;

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн А-н эзэмшлийн цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.25-ны өдрийн 16:22 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 7 албан хаагч;

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг Баянзүрх хайрханы “Цагаан гүүтийн-Ам” гэдэг газар хөрсний өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.25-ны өдрийн 12:02 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч;

Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны “Мандал”-ын 6 дугаар гудамжийн 21 тоотод иргэн Д-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.25-ны өдрийн 20:55 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч;

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ариун болор” ХХК-ийн хашаанд  амбаар, хураалтай мод шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.25-ны өдрийн 21:33 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 25 дугаар ангийн 7 албан хаагч;

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш  хорооны нутаг дэвсгэрт үй ажиллагаа явуулдаг цэнгэлдэх хүрээлэнгийн саравч шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.26-ны өдрийн 02:55 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 8 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

5. Техникийн холбогдолтой осол:

Ахуйн осол:
Сүхбаатар
дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гандирсын хүүхдүүд” хүүхдийн цэцэрлэгийн хашаанд бохир усны шугамын худагт ураг байна гэсэн дуудлагыг 2015.05.26-ны өдрийн 00:06 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 3 орчим сартай ураг байсныг гаргаж дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top