1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Уснаас эрэн хайх: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Их булан” гэдэг газар А /15 настай, эрэгтэй/, Х /15 настай, эрэгтэй/ нар “Ховд” голын усанд осолдсон тухай дуудлагыг 2015.05.17-ны өдрийн 11:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, 2 автомашин, 2 завь, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 20 иргэн, 10 автомашин, нийт 36 хүн, 15 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна
Шаварт саатсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, хуучнаар “Ханын материал”-ын хойно, 3 дугаар байрны хойд талд НТТТөв 103-ын 2447-УНТ улсын дугаартай УАЗ-22089033 загварын автомашин шаварт суусан байна гэсэн дуудлагыг 2015.05.28-ны өдрийн 02:05 хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж шавраас татан гаргасан.
2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 4 аймгийн 5 сумын нутагт “Галзуу” өвчний 6, 1 аймгийн 1 сумын нутагт “Цусан халдвар” өвчний 1, нийт 5 аймгийн 8 сумын нутагт 9 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Тэгш багийн нутаг “Зүүн сүүж” гэдэг газар малчин М-ийн 12 үхэр 2015.05.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон тул шинжилгээний хариуг баталгаажуулахаар 2015.05.11-ний өдөр УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.05.12-ны өдрийн хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн нутаг “Их-Ус” гэдэг газарт малчин Г-ийн 1 хонь 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант багийн нутаг “Хүн-Овоот” гэдэг газар малчин Э-ийн 7 хонь 2015.05.06-14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийнхүр багийн нутаг “Их-Арцтын-Ам” гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.05.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.15-ны өдрийн хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Урт багийн нутаг “Уртын-Эх” гэдэг газар малчин О-ын 1 нохой 2015.05.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн нутаг “Даваат” гэдэг газар малчин О-н 1 үхэр 2015.05.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их булаг багийн нутаг “Навтгар” гэдэг газар малчин Э-н 2 хонь 2015.05.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг “Улаан дэл” гэдэг газар малчин З-н 1 үхэр 2015.05.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн нутаг “Байшинт” гэдэг газар малчин Г-ийн хотонд 2015.05.20-ны өдөр эзэн нь тодорхойгүй, халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн 1 үхэр орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Ой, хээрийн түймэр:
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг “Сэнж чулуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.08-ны өдрийн 10:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 53 албан хаагч, 5 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 1 автомашин, Аврах тусгай ангийн 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 18 иргэн, 3 автомашин, нийт 107 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.05.25-ны өдрийн 21:00 цагт түймрийг цурамд оруулсан.
4. Объектын гал түймэр:
Орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, Малчны 3 дугаар гудамжийн 7 тоотод иргэн Т-н 2х2х.5 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.27-ны өдрийн 17:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 25 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан.
5. Техникийн холбогдолтой ослын талаар:
Химийн хортой бодисын осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Газарчингийн 4 дүгээр байрны 4 дүгээр орцны 47 тоотод халууны шил хагарсаны улмаас мөнгөн ус асгарсан байна гэсэн дуудлагыг 2015.05.27-ны өдрийн 23:08 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж 1-2 гр мөнгөн ус асгарсан байсныг соруулан авч аюулгүй болгон ариутгал хийж саармагжуулсан.
Ахуйн осол: Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 25 дугаар байрны 9 дүгээр давхарт цахилгаан шат гацаж 3 иргэн гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 2015.05.27-ны өдрийн 13:17 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж цахилгаан шатны хаалгыг онгойлгосон.
Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 12 дугаар байрны 8 дугаар давхарт цахилгаан шат гацаж бага насны 3 хүүхэд гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 2015.05.27-ны өдрийн 18:29 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж цахилгаан шатны хаалгыг онгойлгосон.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР