Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.  Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Их булан” гэдэг газар А /15 настай, эрэгтэй/, Х /15 настай, эрэгтэй/ нар “Ховд” голын усанд осолдсон тухай дуудлагыг 2015.05.17-ны өдрийн 11:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 2 автомашин, 2 завь, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 20 иргэн, 10 автомашин, нийт-34 хүн, 15 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 4 аймгийн 5 сумын нутагт “Галзуу” өвчний 6, 1 аймгийн 1 сумын нутагт “Цусан халдвар” өвчний 1, нийт 5 аймгийн 8 сумын нутагт 9 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Тэгш багийн нутаг “Зүүн сүүж” гэдэг газар малчин М-ийн 12 үхэр 2015.05.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон тул шинжилгээний хариуг баталгаажуулахаар 2015.05.11-ний өдөр УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.05.12-ны өдрийн хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Онгон сумын Их булаг багийн нутаг “Замын гурав” гэдэг газар малчин М-н 4 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлан, шинжилгээнд дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.05.20-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант багийн нутаг “Хүн-Овоот” гэдэг газар малчин Э-ийн 7 хонь 2015.05.06-14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийнхүр багийн нутаг “Их-Арцтын-Ам” гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.05.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.15-ны өдрийн хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Урт багийн нутаг “Уртын-Эх” гэдэг газар малчин О-ын 1 нохой 2015.05.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн нутаг “Даваат” гэдэг газар малчин О-н 1 үхэр 2015.05.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн нутаг “Байшинт” гэдэг газар малчин Г-н хотонд 2015.05.20-ны өдөр эзэн нь тодорхойгүй, халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн 1 үхэр орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их булаг багийн нутаг “Навтгар” гэдэг газар малчин Э-н 2 хонь  2015.05.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг “Улаан дэл” гэдэг газар малчин З-н 1 үхэр 2015.05.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь нь тус тус тогтоогдсон.

3. Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг “Сэнж чулуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.08-ны өдрийн 10:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 53 албан хаагч, 5 автомашин, орон нутгийн 18 иргэн, 3 автомашин, нийт 71 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.05.25-ны өдрийн 21:00 цагт түймрийг цурамд оруулсан.  ОБЕГ-ын ГТТГ-ын дарга х/а Залуухүүгийн шийдвэрээр Дархан-Уул аймгийн ОБГ-ын 24 албан хаагч, 1 автомашин, АТА-ын 12 албан хаагч, 1 автомашиныг 2015.05.28-ны өдрийн 13:00 цагт буулгасан. 

4. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 4, орон нутагт гал түймрийн 1  дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн задгай талбайд Монгол шуудан ХХК-ний харъяа шуудангийн 56 дугаар салбарын 3х3 метрийн хэмжээтэй түр сууц, 3х6 метрийн хэмжээтэй оффисын байр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.28-ны өдөр 16:30 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч;

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ус сувгийн сургалтын төвийн хашаанд 0.5 га хөрсний өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 18:11 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 албан хаагч;

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Мишээл экспо төвийн дэргэд дулааны шугамын дулаалга шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.28-ны өдрийн 19:24 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 албан хаагч;

Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо, Буянт ухаагийн 23 дугаар гудамжны 884 тоотын дэргэд шонгын мод  шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.28-ны өдрийн 22:04 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 6 албан хаагч;

Хэнтий аймгийн Бор-өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах төвийн задгай “Хос оргил”-ын хашаанд иргэн Г-н  24х16 метрийн харьцаатай  байшин шатаж байна гэсэн дуудлагыг  2015.05.28-ны өдрийн 15:25 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 49 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

 

 ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top