2015.04.22. Улаанбаатар хот
Нэг. Гал түймрийн нөхцөл байдал
2015 оны эхний 4 сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 1658 удаа гарч, 4,3 тэрбум төгрөгийн хохирол учирч, 25 хүн нас барж, 13 хүн түлэгдэж гэмтэн 265 толгой мал хорогдож, 661 гэр орон сууц шатсан байна.
Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 249 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 12,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 5,7 хувиар өсч, учирсан хохирлын хэмжээ 5,4 хувь, гал түймэрт өртөж нас барсан хүний тоо 24,2 хувиар тус тус буурсан байна.
Нийслэл хотод нийт 1154 удаагийн гал түймэр гарч, 2,1 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 504 удаагийн гал түймэр гарч, 2,2 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
Улсын хэмжээнд энэ оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 13 аймгийн 43 суманд нийт 62 удаагийн ой, хээрийн түймэр гарч /урьдчилсан байдлаар/ нийт 22527 га талбай түймэрт өртөөд байна.
Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас 1371 албан хаагч, 132 автомашин, Хилийн цэргийн анги, заставаас 4215 албан хаагч, 20 автомашин, Зэвсэгт хүчнээс 562 албан хаагч, 34 автомашин, орон нутгаас 4069 иргэн, 482 автомашин тус тус дайчлагдан нийт 6417 хүн, 668 автомашин техник, хэрэгсэлтэйгээр ажилласан байна.
Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар
2015 оны эхний 4 сард нийт 8707 байгууллага, аж ахуйн нэгж, 76174 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 52392 зөрчил дутагдал илрүүлэн, 11816 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 2788 заавал биелүүлэх албан шаардлага, 2016 мэдэгдэл, 174 танилцуулга, 374 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 127 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 41,0 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 607 удаа, дадлага 514 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 1713 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.
Гал түймрийн улсын хяналтын ажлын үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн хяналт шалгалтад хамрагдсан объектын тоо 10,3 хувь, зөрчил дутагдлыг арилгуулахаар бичсэн мэдэгдэл 10,7 хувь, заавал биелүүлэх албан шаардлага 7,2 хувь, ажиллагаа зогсоох тогтоол 38 хувиар тус тус өсч, гал түймрийн хяналт шалгалтанд хамрагдсан айл өрхийн тоо 21,1 хувь, гал түймэр гарч болзошгүй зөрчлийг илрүүлсэн байдал 10,4 хувь, арилгуулсан байдал 27,6 хувь, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчиж, захиргааны арга хэмжээ авагдсан байдал 9,5 хувь, галын аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургууль 0,4 галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 13,0 хувь, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан байдал 0,6 хувиар тус тус буурсан байна.
Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 261 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 350 удаа орж ажиллав.
Дөрөв. Гал түймэр унтраасан талаар
Улсын хэмжээнд ажиллаж байгаа Аврах, гал унтраах 49 анги 04 дүгээр сард гал түймрийн 441 дуудлага хүлээн авсанаас 251 удаагийн гал түймэр дээр байлдааны тархалт хийж, 1 тасгийн хүчээр 235 удаа, 2 тасгийн хүчээр 2 удаа, 2-оос дээш тасгийн хүчээр 1 удаа, үүнээс 214 гал түймрийг 30 минутанд, 31 гал түймрийг 30-60 минутанд, 19 гал түймрийг 60-аас дээш минутанд унтрааж, нийт 518.6 тн ус, 105 л хөөс, 7687.8 литр шатахуун зарцуулж, 92 хүний амь нас, 69 барилга, байшинг авран хамгаалсан байна.
ГАЛ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ ГАЗАР