“Гамшгаас хамгаалах улсын албадын үйл ажиллагааг эрчимжүүлэх” уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Гамшгаас хамгаалах төрийн бодлого, Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, болзошгүй гамшиг ослын үед үүрэг гүйцэтгэх чадавхийг дээшлүүлэх, гамшгаас хамгаалах томилгоот бүрэлдэхүүний бэлэн байдлыг өндөржүүлэх, салбар дундын зохицуулалтыг сайжруулах, мэдээлэл солилцох, тогтвортой байдлыг хангах, салбарын хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах, стратегийг тодорхойлох, төлөвлөх, хэрэгжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын “Соёмбо” танхимд 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10:00 цагт энэхүү уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулагдлаа. 9X1A1441

Уулзалт, хэлэлцүүлэгт байгалийн болон химийн аюулыг үнэлж, мэдээлэх алба,арилга, хот байгуулалтын алба, зам, тээврийн алба, хүнс, хөдөө аж ахуйн алба, түлш, эрчим хүчний алба, эрүүл мэндийн алба, мэдээлэл, харилцаа холбооны алба, мэргэжлийн болон цацрагийн хяналтын алба, хэв журам сахиулах алба, сурталчилгааны алба гэсэн нийт 10 улсын албаны гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтэн нар оролцов.9X1A1500

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал уулзалт, хэлэлцүүлгийг нээж үг хэллээ. ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын  дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр уулзалт, хэлэлцүүлгийг удирдан зохион байгуулж,  “Гамшгаас хамгаалах улсын албадын чиг үүрэг”, илтгэл тавьсан бол  ЦЕГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ж.Амгалан “Хэв журам сахиулах улсын албаны үйл ажиллагаа”, ХХААЯ-ны ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун “Гамшгаас хамгаалах хүнс, хөдөө аж ахуйн улсын албаны үйл ажиллагаа, бусад байгууллагатай хамтран ажиллаж буй товч мэдээлэл”, ЭМСЯ-ны мэргэжилтэн Оюунбилэг “Гамшгаас хамгаалах улсын албаны үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэл, бэрхшээл” гэсэн сэдвүүдийн хүрээнд тус тус илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

9X1A1472

            Уулзалт, хэлэлцүүлэгт дараах асуудлуудыг хөндөж ярилцлаа. Үүнд:

-Гамшгаас хамгаалах улсын албадын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах,

-Гамшгаас хамгаалах улсын албаны төлөвлөгөө боловсруулах, тодотгол хийх ажлын биелэлт, эцэслэн боловсруулж батлах хугацааг товлох,

-Асуудал хариуцсан мэргэжилтний тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр хийж гүйцэтгэх санал, санаачлага,

-Салбарын хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ,

-Салбар дундын зохицуулалтыг сайжруулах асуудал,

-Гамшгаас хамгаалах улсын албаны ажиллах нийтлэг журмын хэрэгжилт, тулгарч буй хүндрэл бэрхшээл,

-Улсын албадад зохион байгуулах сургалт, дадлага, бэлэн байдлын үзлгийн хугацаа, хуваарийг товлох гэх мэт олон асуудлуудыг хөндсөн өргөн хүрээний, үр дүнтэй уулзалт зохион байгуулагдлаа.

scroll to top