Онцгой байдлын ерөнхий газрын нийт бие бүрэлдэхүүн олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхэд багачуудаа баярлууллаа. Энэ хүрээнд эцэг эхчүүд нь хүүхдүүддээ ажлын байраа танилцуулж, “Үлгэрийн баатар амилсан нь” нэртэй хүүхдийн баярт зориулсан нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж, бэлэг гардууллаа.
2015 оны 5 сарын 30-ны өдөр зохион байгуулагдсан тус арга хэмжээнд “ Аймар том шал хүүхдийн жүжиг, дуучин Ариунгоо, АСА циркийн жүжигчдийн уран бүтээлчид оролцсон юм. Ингээд нийт хүүхдүүддээ эх орондоо хэрэгтэй, ээж аавдаа ачлалтай, эрдэм мэдлэг төгс сайн хүн болоорой хэмээн хүсэн ерөөе.