1. Эрэн хайх, аврах ажиллагаа
Уснаас эрэн хайх: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар багийн нутаг “Доод нарийн” гэдэг газар 2015.04.22-ны өдрийн 19:00 цагийн орчим “Агар” голын усанд осолдсон байж болзошгүй Б /2 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 2015.04.25-ны өдрөөс зогсоосон байсан боловч дахин зохион байгуулах тухай хүсэлтийг 2015.06.03-ны өдрийн 06:30 цагт /08:30 цагт/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 8 иргэн, 6 мотоцикл, нийт 14 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Аврах ажиллагаа: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутагт 89.9 метрийн өндөртэй багана дээрээс 1 хүн унах гээд байна гэсэн дуудлагыг 2015.06.03-ны өдрийн 18:52 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, иргэн Б /46 настай, эрэгтэй/ багана дээр гарсан байсныг эсэн мэнд буулгаж тус дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн.
2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 2 аймгийн 3 сумын нутагт “Боом” өвчний 3, 6 аймгийн 8 сумын нутагт “Галзуу” өвчний 8, нийт 8 аймгийн 13 сумын нутагт 13 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Тэгш багийн нутаг “Зүүн сүүж” гэдэг газар малчин М-ийн 12 үхэр 2015.05.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон тул шинжилгээний хариуг баталгаажуулахаар 2015.05.11-ний өдөр УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.05.12-ны өдрийн хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Онгон сумын Ихбулаг багийн нутаг “Замын гурав” гэдэг газар малчин М-ийн 4 хонь 2015.05.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.05.20-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Завхан аймгийн Тэс сумын Нисэг багийн нутаг “Сорчин толгой” гэдэг газар малчин Д, Э нарын 2 үхэр 2015.05.27-ны өдөр халдварт өвчиний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.29-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Ховд аймгийн Буянт сумын Цагаан-Эрэг багийн нутаг “Өндөр-Эрэг” гэдэг газар малчин Б-ийн 1 ямаа 2015.05.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.30-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Ховд аймгийн Мөст сумын Цэцэг багийн нутаг “Баруун хөвөө” гэдэг газар малчин О-ын 1 ямаа 2015.05.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.31-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант багийн нутаг “Хүн-Овоот” гэдэг газар малчин Э-ийн 7 хонь 2015.05.06-14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн нутаг “Даваат” гэдэг газар малчин О-н 1 үхэр 2015.05.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн нутаг “Байшинт” гэдэг газар малчин Гомпилын хотонд 2015.05.20-ны өдөр эзэн нь тодорхойгүй, халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн 1 үхэр орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Урт багийн нутаг “Уртын-Эх” гэдэг газар малчин О-ын 1 нохой 2015.05.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг “Улаан дэл” гэдэг газар малчин З-ийн 1 үхэр 2015.05.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь нь;
Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн “Цагаан нуур”-ын 4 дүгээр гудамжийн 37 тоотод иргэн Р-ийн 1 үхэр 2015.05.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсныг устгаж, устгаж түргэвчилсэн оношлуураар оношлоход “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн нутаг “Дунд дөрвөлжийн-Ам” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.05.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Хавчиг булаг” гэдэг газар малчин Ж-н 1 нохой 2015.05.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Урт багийн нутаг “Уртын-Эх” гэдэг газар малчин О-н 1 нохой 2015.05.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Ой, хээрийн түймэр:
Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн нутаг “Ар цэвд могой” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.01-ний өдрийн 15:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 22 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 20 иргэн, 4 автомашин, нийт 42 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.06.03-ны өдрийн 16:31 цагт;
Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн нутаг “Хөвөө нуур” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 90 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.03-ны өдрийн 17:25 цагт хүлээн авч Орон нутгийн 50 иргэн, 20 автомашинтайгаар ажиллаж, мөн өдрийн 23:00 цагт тус тус түймрийг унтраасан.
4. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг “Богинын-Ам” гэдэг газар 2 га талбайн хөрсний өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.03-ны өдрийн 16:09 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 албан хаагч;
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны “Булаг”-ийн 8 дугаар гудамжийн 1 тоотод иргэн Б-н амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.03-ны өдрийн 20:18 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч;
Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Электрик ком” ХХК-ийн цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.04-ний өдрийн 01:00 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч;
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутагт иргэн О-н түргэн үйлчилгээний цэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.03-ны өдрийн 14:25 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 15 дугаар ангийн 6 албан хаагч;
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Даниста” худалдааны төвд эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.03-ны өдрийн 21:42 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 56 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
5.Техникийн холбогдолтой ослын талаар:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 43В дугаар байрны цахилгаан шатны хонгилд 1 хүн унасан тухай дуудлагыг 2015.06.03-ны өдрийн 09:23 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, иргэн З /57 настай, эрэгтэй/ унаж гэмтсэн байсныг гаргаж нийслэлийн Түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР