1. Эрэн хайх, аврах ажиллагаа
Уснаас эрэн хайх: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар багийн нутаг “Доод нарийн” гэдэг газар 2015.04.22-ны өдрийн 19:00 цагийн орчим “Агар” голын усанд осолдсон байж болзошгүй Б /2 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 2015.04.25-ны өдрөөс зогсоосон байсан боловч дахин зохион байгуулах тухай хүсэлтийг 2015.06.03-ны өдрийн 06:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 4 иргэн, 2 мотоцикл, нийт 10 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Говь-Алтай аймгийн Тайшир сумын Урамт багийн “Байвуузын худаг” гэдэг газар 2015.06.02-ны өдрийн 22:00 цагийн орчим иргэн А /27 настай, эрэгтэй/ хамт явсан хүмүүстэйгээ муудалцаад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.06.04-ний өдрийн 07:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, орон нутгийн 32 иргэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.06.05-ны өдрийн 11:40 цагт Хоёр-Улаан гэдэг газар худаг дотор эсэн мэнд байхад нь олсон.
2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 2 аймгийн 3 сумын нутагт “Боом” өвчний 3, 5 аймгийн 6 сумын нутагт “Галзуу” өвчний 6, нийт 8 аймгийн 10 сумын нутагт 10 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Сүхбаатар аймгийн Онгон сумын Ихбулаг багийн нутаг “Замын гурав” гэдэг газар малчин М-ийн 4 хонь 2015.05.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.05.20-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Завхан аймгийн Тэс сумын Нисэг багийн нутаг “Сорчин толгой” гэдэг газар малчин Д, Э нарын 2 үхэр 2015.05.27-ны өдөр халдварт өвчиний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.29-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Ховд аймгийн Буянт сумын Цагаан-Эрэг багийн нутаг “Өндөр-Эрэг” гэдэг газар малчин Б-ийн 1 ямаа 2015.05.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.30-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Ховд аймгийн Мөст сумын Цэцэг багийн нутаг “Баруун хөвөө” гэдэг газар малчин О-ын 1 ямаа 2015.05.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.31-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн нутаг “Даваат” гэдэг газар малчин О-ын 1 үхэр 2015.05.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ихбулаг багийн нутаг “Навтгар” гэдэг газар малчин Э-ийн 2 хонь 2015.05.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг “Улаан дэл” гэдэг газар малчин З-ийн 1 үхэр 2015.05.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь нь;
Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн “Цагаан нуур”-ын 4 дүгээр гудамжийн 37 тоотод иргэн Р-ийн 1 үхэр 2015.05.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсныг устгаж, устгаж түргэвчилсэн оношлуураар оношлоход “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн нутаг “Дунд дөрвөлжийн-Ам” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.05.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Хавчиг булаг” гэдэг газар малчин Ж-н 1 нохой 2015.05.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Ой хээрийн түймэр
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн “Тарган тал” гэдэг газар Монгол улсын хилийн 1062-1063 дугаар тэмдэгтийн чиглэлд хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.05-ны өдрийн 20:33 цагт хүлээн авч хилийн 0146 дугаар ангийн 5 дугаар заставын 10 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж 2015.06.05-ны өдрийн 00:05 цагт унтраасан.
4. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:
Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны “Толгойт”-ын 59 дүгээр гудамжийн 5 тоотод иргэн А-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.05-ны өдрийн 14:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,
Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг Төрийн ордны ард авто зам дээр иргэн Б-н эзэмшлийн 86-81 УБТ улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.06-ны өдрийн 18:15 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 13 хорооллын 83 дугаар байрны 50 тоотод иргэн Т-н өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.05-ны өдрийн 21:25 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
5. Техникийн холбогдолтой ослын талаар:
Ахуйн осол: Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжинт багийн нутаг “Буянтын-Эх” гэдэг газар гар аргаар ухсан нүхэнд, хууль бус аргаар ашигт малтмал олборлогч 2 хүн нас барсан байна гэсэн дуудлагыг 2015.06.05-ны өдрийн 11:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж 8 метр гүн ухсан нүхэнд нас барсан иргэн Д /29 настай, эрэгтэй/, Э /22 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР