Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа

Уснаас эрэн хайх: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Их булан” гэдэг газар 2015.05.17-ны өдөр “Ховд” голын усанд осолдсон А /15 настай, эрэгтэй/, Х /15 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг 2015.05.31-ний өдрөөс зогсоосон байсан боловч дахин зохион байгуулах тухай хүсэлтийг 2015.06.06-ны өдрийн 09:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 28 иргэн, 10 автомашин, нийт 37 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.    

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар багийн нутаг “Доод нарийн” гэдэг газар 2015.04.22-ны өдрийн 19:00 цагийн орчим “Агар” голын усанд осолдсон байж болзошгүй Б /2 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 2015.04.25-ны өдрөөс зогсоосон байсан боловч дахин зохион байгуулах тухай хүсэлтийг 2015.06.03-ны өдрийн 06:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 4 иргэн, 2 мотоцикл, нийт 10 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 2015.06.06-ны өдрөөс ар гэрийнхэнтэй нь зөвшилцөн зогсоосон.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багийн нутаг “Хараа” голын усанд 1 хүний цогцос байна гэсэн дуудлагыг 2015.06.06-ны өдрийн 23:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар ажиллаж, нэр, хаяг нь тодорхойгүй 30 орчим настай эрэгтэй хүний цогцсыг уснаас гаргаж аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн.

Аврах ажиллагаа: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны 1А дугаар байрны өргөтгөлийн 2 дугаар давхраас 1 хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 2015.06.07-ны өдрийн 02:23 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж, иргэн С /29 настай, эмэгтэй/ үсэрч амиа хорлохыг завдаж байсныг аюулгүй болгож тус дүүргийн Цагдаагийн хэлтэст эсэн мэнд хүлээлгэн өгсөн.

2.  Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 2, 2 аймгийн 3 сумын нутагт “Боом” өвчний 3, 5 аймгийн 6 сумын нутагт “Галзуу” өвчний 6, нийт 7 аймгийн 11 сумын нутагт 11 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Сүхбаатар аймгийн Онгон сумын Ихбулаг багийн нутаг “Замын гурав” гэдэг газар малчин М-ийн 4 хонь 2015.05.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.05.20-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн нутаг “Хөөврийн гол” гэдэг газар малчин А-н 6 хонь 2015.06.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.06.04-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Завхан аймгийн Тэс сумын Нисэг багийн нутаг “Сорчин толгой” гэдэг газар малчин Д, Э нарын 2 үхэр 2015.05.27-ны өдөр халдварт өвчиний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.29-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Ховд аймгийн Буянт сумын Цагаан-Эрэг багийн нутаг “Өндөр-Эрэг” гэдэг газар малчин Б-ийн 1 ямаа 2015.05.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.30-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Ховд аймгийн Мөст сумын Цэцэг багийн нутаг “Баруун хөвөө” гэдэг газар малчин О-ын 1 ямаа 2015.05.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.31-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ихбулаг багийн нутаг “Навтгар” гэдэг газар малчин Э-ийн 2 хонь 2015.05.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг “Улаан дэл” гэдэг газар малчин З-ийн 1 үхэр 2015.05.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь нь;

Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн “Цагаан нуур”-ын 4 дүгээр гудамжийн 37 тоотод иргэн Р-ийн 1 үхэр 2015.05.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсныг устгаж, устгаж түргэвчилсэн оношлуураар оношлоход “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн нутаг “Дунд дөрвөлжийн-Ам” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.05.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Хавчиг булаг” гэдэг газар малчин Ж-н 1 нохой 2015.05.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн нутаг “Мянган-Ямаат” гэдэг газар малчин Л-н 1 үхэр 2015.05.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Ой хээрийн түймэр

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг “Муу хөөт” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.06-ны өдрийн 13:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 албан хаагч, Цагдаагийн газрын 3 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 66 иргэн, 11 автомашин, нийт 70 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 14:05 цагт түймрийг унтраасан.

4. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны “Рашаан”-ы 10 дугаар гудамжийн 627 тоотод баригдаж байсан эзэн нь тодорхойгүй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.06-ны өдрийн 14:34 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч;

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Майхан толгой”-н задгайд иргэн Д-н байшин, 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.07-ны өдрийн 01:42 цагт Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Д /78 настай, эрэгтэй/ өртөж нас барсан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Нар”-ны 3 дугаар гудамжийн 4 тоотод иргэн Э-н 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.06-ны өдрийн 16:42 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 17 дугаар ангийн 7 албан хаагч;

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн нутагт иргэн Э-н 28-49 БНА улсын дугаартай “УАЗ” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.06-ны өдрийн 16:44 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 16 дугаар ангийн 5 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

5. Техникийн холбогдолтой ослын талаар:

Тээврийн хэрэгслийн осол: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг “Цагаан даваа” гэдэг газар 5 хүнтэй зорчиж явсан 22-32 ДАР улсын дугаартай “Хьюндай Маяти” загварын бага оврын ачааны автомашин онхолдож, 1 хүн гэмтсэн тухай дуудлагыг 2015.06.06-ны өдрийн 16:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж, онхолдсон тээврийн хэрэгслийг татан босгож, иргэн Э /47 настай, эмэгтэй/ гэмтсэн байсныг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн.

                    ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top