1. Эрэн хайх, аврах ажиллагаа
Уснаас эрэн хайх: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Их булан” гэдэг газар 2015.05.17-ны өдөр “Ховд” голын усанд осолдсон А /15 настай, эрэгтэй/, Х /15 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг 2015.05.31-ний өдрөөс зогсоосон байсан боловч дахин зохион байгуулах тухай хүсэлтийг 2015.06.06-ны өдрийн 09:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 28 иргэн, 10 автомашин, нийт 37 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 2, 2 аймгийн 3 сумын нутагт “Боом” өвчний 3, 5 аймгийн 6 сумын нутагт “Галзуу” өвчний 6, нийт 7 аймгийн 11 сумын нутагт 11 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Сүхбаатар аймгийн Онгон сумын Ихбулаг багийн нутаг “Замын гурав” гэдэг газар малчин М-ийн 4 хонь 2015.05.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.05.20-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн нутаг “Хөөврийн гол” гэдэг газар малчин А-ын 6 хонь 2015.06.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.06.04-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Завхан аймгийн Тэс сумын Нисэг багийн нутаг “Сорчин толгой” гэдэг газар малчин Д, Э нарын 2 үхэр 2015.05.27-ны өдөр халдварт өвчиний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.29-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Ховд аймгийн Буянт сумын Цагаан-Эрэг багийн нутаг “Өндөр-Эрэг” гэдэг газар малчин Б-ийн 1 ямаа 2015.05.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.30-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Ховд аймгийн Мөст сумын Цэцэг багийн нутаг “Баруун хөвөө” гэдэг газар малчин О-ын 1 ямаа 2015.05.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.31-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ихбулаг багийн нутаг “Навтгар” гэдэг газар малчин Э-ийн 2 хонь 2015.05.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг “Улаан дэл” гэдэг газар малчин З-ийн 1 үхэр 2015.05.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь нь;
Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн “Цагаан нуур”-ын 4 дүгээр гудамжийн 37 тоотод иргэн Р-ийн 1 үхэр 2015.05.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсныг устгаж, устгаж түргэвчилсэн оношлуураар оношлоход “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн нутаг “Дунд дөрвөлжийн-Ам” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.05.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Хавчиг булаг” гэдэг газар малчин Ж-ийн 1 нохой 2015.05.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн нутаг “Мянган-Ямаат” гэдэг газар малчин Л-ийн 1 үхэр 2015.05.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Ой хээрийн түймэр
Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг “Өвөр хөв” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.07-ны өдрийн 10:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 34 албан хаагч, 3 автомашин, орон нутгийн 113 иргэн, 9 автомашин, нийт 147 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 19:53 цагт;
Сүхбаатар аймгийн Асгат сумын 1-р багийн нутаг “Алдар” гэдэг газар /сумын төвөөс зүүн тийш 30 км-т/ хээрийн түймэр гарсан дуудлагыг 2015.06.07-ны өдрийн 15:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 19 иргэн, 3 автомашин, нийт 31 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.06.08-ны өдрийн 06:10 цагт түймрийг тус тус унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР