Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа

Уснаас эрэн хайх: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Их булан” гэдэг газар 2015.05.17-ны өдөр “Ховд” голын усанд осолдсон А /15 настай, эрэгтэй/, Х /15 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг 2015.05.31-ний өдрөөс зогсоосон байсан боловч дахин зохион байгуулах тухай хүсэлтийг 2015.06.06-ны өдрийн 09:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 завь, орон нутгийн 10 иргэн, 10 ердын хөсөг, нийт 15 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.         

2. Аюулт үзэгдлийн талаар:

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвөөс урд зүгт 8 км-т 2015.06.08-ны өдрийн 19:16 цагт Ө.1020 71/00// , У.49032/00// газар зүйн солбицолд 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 2015.06.08-ны өдөр ООГФСТ-өөс цахим шуудангаар ирүүлсэн ба тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулж сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б-ээс тодруулахад иргэдэд мэдрэгдсэн зүйлгүй байлаа.  

.       3.  Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 2, 2 аймгийн 3 сумын нутагт “Боом” өвчний 3, 5 аймгийн 6 сумын нутагт “Галзуу” өвчний 6, нийт 7 аймгийн 11 сумын нутагт 11 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Сүхбаатар аймгийн Онгон сумын Ихбулаг багийн нутаг “Замын гурав” гэдэг газар малчин М-ийн 4 хонь 2015.05.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.05.20-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн нутаг “Хөөврийн гол” гэдэг газар малчин А-ын 6 хонь 2015.06.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.06.04-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Завхан аймгийн Тэс сумын Нисэг багийн нутаг “Сорчин толгой” гэдэг газар малчин Д, Э нарын 2 үхэр 2015.05.27-ны өдөр халдварт өвчиний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.29-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Ховд аймгийн Буянт сумын Цагаан-Эрэг багийн нутаг “Өндөр-Эрэг” гэдэг газар малчин Б-ийн 1 ямаа 2015.05.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.30-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Ховд аймгийн Мөст сумын Цэцэг багийн нутаг “Баруун хөвөө” гэдэг газар малчин О-ын 1 ямаа 2015.05.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.31-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Ихбулаг багийн нутаг “Навтгар” гэдэг газар малчин Э-ийн 2 хонь 2015.05.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг “Улаан дэл” гэдэг газар малчин З-ийн 1 үхэр 2015.05.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь нь;

Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн “Цагаан нуур”-ын 4 дүгээр гудамжийн 37 тоотод иргэн Р-ийн 1 үхэр 2015.05.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсныг устгаж, устгаж түргэвчилсэн оношлуураар оношлоход “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн нутаг “Дунд дөрвөлжийн-Ам” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.05.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Хавчиг булаг” гэдэг газар малчин Ж-ийн 1 нохой 2015.05.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн нутаг “Мянган-Ямаат” гэдэг газар малчин Л-ийн 1 үхэр 2015.05.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа.

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны “Булаг”-ийн 5 дугаар гудамжийн 369 тоотод иргэн Болдбаатарын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.08-ны өдрийн 07:18 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ТЭЦ-4 Төрийн өмчит ХХК-ийн зүүн талд “Достройка” ХХК-ний эзэмшлийн 03-88 УБВ улсын дугаартай автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.08-ны өдрийн 08:51 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 7 албан хаагч,

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Шадивлангийн 2 дугаар гудамжийн 9 тоотод иргэн Б-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.08-ны өдрийн 22:50 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн Мааньзавын 1 дүгээр гудамжийн 26 тоотод иргэн Д-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.08-ны өдрийн 19:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 33 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

5. Техникийн холбогдолтой ослын талаар:

Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутаг “Цагаан сүм” голын гүүрэн дээрээс Улаанбаатар-Увс аймгийн чиглэлд 35 хүнтэй зорчиж явсан “Түмэнд нээлттэй хязгаарынхан”  ХХК-ийн хот хоорондын зорчигч тээврийн 22-88 УВХ улсын дугаартай “Паз 4234” загварын автобус 2015.06.08-ны өдрийн 03:00 цагийн орчим унасан тухай дуудлагыг 2015.06.09-ний өдрийн 06:40 цагт  хүлээн авч тус аймгийн Цагдаагийн газрын 3 албан хаагч, 1 автомашин, Нэгдсэн эмнэлгийн 1 эмч, 1 автомашин, нийт 4 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 14 иргэн гэмтсэн байсныг сумын хүн эмнэлэгт хүлээлгэн өгсөн.

 

                     ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

scroll to top