Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа

Уснаас эрэн хайх: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Их булан” гэдэг газар 2015.05.17-ны өдөр “Ховд” голын усанд осолдсон А /15 настай, эрэгтэй/, Х /15 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг 2015.05.31-ний өдрөөс зогсоосон байсан боловч дахин зохион байгуулах тухай хүсэлтийг 2015.06.06-ны өдрийн 09:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 12 иргэн, 2 автомашин, 1 завь, нийт 16 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр;

Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн нутаг “Таван улиасны гарам” гэдэг газар иргэн Ц /31 настай, эрэгтэй/ “Ховд” голын усанд осолдсон тухай дуудлагыг 2015.06.09-ний өдрийн 12:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 34 иргэн, 1 автомашин, 8 мотоцикл, 20 морь, нийт 42 хүн, 11 техник хэрэгсэл, 20 ердийн хөсөгтэйгээр тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Шаварт саатсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны “Монел”-ийн 30 дугаар гудамжинд нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвийн 20-46 УНЭ улсын дугаартай “Хьюндай Старекс” загварын суудлын автомашин шаварт саатсан тухай дуудлагыг 2015.06.10-ны өдрийн 04:32 цагт хүлээн авч Аврах ангийн 5 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж тээврийн хэрэгслийг татан гаргасан.

       2.  Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

       Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 2, 2 аймгийн 3 сумын нутагт “Боом” өвчний 3, 4 аймгийн 5 сумын нутагт “Галзуу” өвчний 5, нийт 7 аймгийн 10 сумын нутагт 10 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Сүхбаатар аймгийн Онгон сумын Ихбулаг багийн нутаг “Замын гурав” гэдэг газар малчин М-ийн 4 хонь 2015.05.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.05.20-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн нутаг “Хөөврийн гол” гэдэг газар малчин А-ын 6 хонь 2015.06.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.06.04-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Завхан аймгийн Тэс сумын Нисэг багийн нутаг “Сорчин толгой” гэдэг газар малчин Д, Э нарын 2 үхэр 2015.05.27-ны өдөр халдварт өвчиний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.29-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Ховд аймгийн Буянт сумын Цагаан-Эрэг багийн нутаг “Өндөр-Эрэг” гэдэг газар малчин Б-ийн 1 ямаа 2015.05.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.30-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Ховд аймгийн Мөст сумын Цэцэг багийн нутаг “Баруун хөвөө” гэдэг газар малчин О-ын 1 ямаа 2015.05.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.31-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг “Улаан дэл” гэдэг газар малчин З-ийн 1 үхэр 2015.05.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь нь;

Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн “Цагаан нуур”-ын 4 дүгээр гудамжийн 37 тоотод иргэн Р-ийн 1 үхэр 2015.05.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсныг устгаж, устгаж түргэвчилсэн оношлуураар оношлоход “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн нутаг “Дунд дөрвөлжийн-Ам” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.05.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн нутаг “Мянган-Ямаат” гэдэг газар малчин Л-ийн 1 үхэр 2015.05.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн нутаг “Шаварт” гэдэг газар малчин Ц-н 1 хонь 2015.06.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

  3. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 4, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 12 дугаар байрны 3 дугаар орцын хаалга шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.09-ний өдрийн 09:06 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 6 албан хаагч;

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны “Зүүн сэлбэ”-ийн 4 дүгээр гудамжийн 41 тоотод иргэн Э-н чингэлэгт эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.09-ний өдрийн 13:04 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч;

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны “Зүүнбаян-Уул”-ын 17 дугаар гудамжийн 7Б тоотод иргэн Б-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.09-ний өдрийн 13:14 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч;

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны “Нисэх”-ийн 7 дугаар гудамжийн 100Б тоотод иргэн Т-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.09-ний өдрийн 21:34 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч;

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн 2 дугаар гудамжийн 38 тоотод иргэн Н-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.09-ний өдрийн 20:06 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

 

                     ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top