- Монгол Улсын Шадар сайдын 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 52 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгаас хамгаалах улсын албаны ажиллах нийтлэг журам”-ын 1.5 дахь заалтын хэрэгжилтийг хангах /1.5. Улсын алба нь гамшгаас хамгаалах асуудал хариуцан ажиллах орон тооны албан хаагчтай байна/,
- Улсын албадын гамшгаас хамгаалах асуудал хариуцсан мэргэжилтэн нарыг тогтвортой ажиллуулах,
- Улсын албаны дарга нь гамшгаас хамгаалах асуудал хариуцсан мэргэжилтэнг томилгоожуулах асуудлыг ОБЕГ-ын удирдлагатай харилцан санал солилцож шийдвэрлэх,
- Улсын албадын гамшгаас хамгаалах асуудал хариуцсан мэргэжилтэн нь ОБЕГ-аас томилогддог байх, мэргэшсэн албан хаагчтай буюу босоо удирдлагын бүтэцтэй байх,
- Улсын албад нь гамшгаас хамгаалах асуудал хариуцсан орон тооны мэргэжилтэнтэй байх асуудлыг Засгийн газрын тогтоолоор баталуулан хэрэгжүүлэх,
- Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны бүрэлдэхүүнд гамшгийн асуудал хариуцсан мэргэжлийн зөвлөл ажилладаг байх, уг зөвлөл нь улсын албадын үйл ажиллагааг шууд удирддаг, хяналт тавьдаг байх,
- Гамшгаас хамгаалах сургалтыг улсын албадын удирдлагын түвшин /шадар сайд, төрийн нарийн бичгийн дарга/-д зохион байгуулах,
- Улсын албадын түвшинд эрсдэлийн үнэлгээ хийх асуудал учир дутагдалтай байгааг харгалзан үзэж эрсдэлийн үнэлгээ хийх мэргэжлийн багийг зохих дүрэм, журмын дагуу бүрдүүлж ажиллуулах,
- Хүн амыг дархлаажуулах асуудалыг зөвхөн эрүүл мэндийн байгууллага хариуцан гүйцэтгэдэг байдлыг өөрчилж ОБЕГ хамтран гүйцэтгэж гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын тэргүүлэх чиглэл болгож хэрэгжүүлэх,
- Гамшгаас хамгаалах Монгол улсын төлөвлөгөөг яаралтай батлуулж уг төлөвлөгөөтэй уялдуулан улсын албадын төлөвлөгөөг Монгол Улсын Шадар сайдаар баталуулах,
- Цаашид улсын хэмжээнд гамшгаас хамгаалах дадлага, сургууль зохион байгуулдаг иж бүрэн “Сургалтын танхим”-тай болох,
- Улсын албад нь орон нутгийн өөрийн харьяа, салбар нэгжүүдийг үнэлж дүгнэхдээ орон нутаг дахь гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүтэц, төлөвлөгөө, хийж гүйцэтгэсэн ажлыг тусгайлан авч үзэх,
- Хүнсний нөөц бүрдүүлэх асуудалд онцгой анхаарах, Монгол хүнд зайлшгүй шаардлагатай илчлэг бүхий хоол тэжээлийн жагсаалтыг гаргах,
- Газар тариалан эрхлэгчдийн эрсдэлийг тодорхойлох, цаг уурын болон хөнөөлт шавьж, мэрэгчдийн учруулж буй хохирлыг үнэлж дүгнэх,
- Ой, хээрийн түймэрт өртсөн талбайн нөхөн сэргээлтийн асуудлыг хөндөж хариуцах байгууллага, аж ахуйн нэгжийг тодорхойлж үүрэгжүүлэх,
- Улсын хэмжээнд баригдаж буй барилга байгууламжийн чанар, аюулгүй байдалд ОБЕГ болон улсын албад хамтран хяналт тавьдаг байх,
- Улсын албад нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд шаардагдах зардлыг тухайн жилийн төсөвт тусгаж зориулалтын дагуу зарцуулдаг байх,
- Эрчим хүчний салбарт нөөц станцыг шинээр худалдан авч бэлтгэл бэлэн байдлыг хангах асуудалд анхаарал хандуулах /эрүүл мэндийн салбар болон томоохон эмнэлгүүдэд эрчим хүчний нөөц станц зайлшгүй байх асуудлыг холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэх/,
- ОБЕГ-ын төв байр нь гүйцэтгэх чиг үүргийн хувьд эрчим хүчний 1 дүгээр зэргийн хэрэглэгч байх асуудлыг холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэх.