ТАНИЛЦУУЛГА

Төслийн нэр:

“Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент, зохицуулалтын чадавхийг сайжруулах нь“ МОН13/301

Санхүүжүүлэгч:

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Люксембургийн Засгийн газар

Хэрэгжих хугацаа:

2013 оны 2 дугаар сарын 1-нээс 2016 оны 12 дугаар сарын 31

Төслийн ерөнхий зорилго:

Гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах удирдлага, зохицуулалтын оновчтой механизмыг хэрэгжүүлэх замаар гамшгийн менежментийн төвлөрлийг сааруулах, хот суурин газар, хөдөө орон нутгийн эмзэг байдлыг бууруулахад оршино.

Төслийн зорилт:

Хот суурин газар, хөдөө орон нутгийн онцлогт тохирсон гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хор уршгийг арилгах арга хэмжээг хэрэгжүүлэх, орон нутгийн түвшинд гамшгийн менежментийн зохистой арга механизмыг бий болгох, оролцогч талуудын үүрэг хариуцлагыг тодорхой болгох замаар гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэхэд оршино. Бодлогын түвшинд гамшгаас хамгаалах арга хэмжээг улсын, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулан зохицуулах асуудлыг сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлнэ.

Гарах үр дүн:

  • Байгалийн болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшгийн эрсдэл, үр дагавар үндэсний болон орон нутгийн түвшинд буурна.
  • Байгалийн баялгийн менежмент, эко-систем, хүн амын эмзэг бүлгийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох байдал сайжирна 

Хүлээгдэж буй үр дүн:

1) Оролцогч талуудын үүрэг, хариуцлагыг бодлого, зохицуулалтаар тодорхой болгож, гамшгийн эрсдэлийн менежментийг сайжруулсан байна;

2) Орон нутгийн гамшгийн менежментийн механизм хот суурин газар, хөдөө орон нутгийн эмзэг байдлыг тооцсон дүрэм журам, чадавхтай болсон байна;

3) Орон нутагт тохирсон гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах механизмыг түгээн дэлгэрүүлсэн байна.

Төслийн зорилтот газрууд

zurazura1

 

Төсөл хэрэгжүүлэгч нэгжийн хаяг:

Улаанбаатар 14250, Сүхбаатар дүүрэг, Партизаны гудамж,

Онцгой байдлын ерөнхий газар, 302 тоот

Утас:  (976) 70114601

Факс: (976) 70114628

scroll to top