Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Их булан” гэдэг газар 2015.05.17-ны өдөр “Ховд” голын усанд осолдсон А /15 настай, эрэгтэй/, Х /15 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг 2015.05.31-ний өдрөөс зогсоосон байсан боловч дахин зохион байгуулах тухай хүсэлтийг 2015.06.06-ны өдрийн 09:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 12 иргэн, 2 автомашин, 1 завь, нийт 16 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр;

Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн нутаг “Таван улиасны гарам” гэдэг газар иргэн Ц /31 настай, эрэгтэй/ “Ховд” голын усанд осолдсон тухай дуудлагыг 2015.06.09-ний өдрийн 12:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 34 иргэн, 1 автомашин, 8 мотоцикл, 20 морь, нийт 42 хүн, 11 техник хэрэгсэл, 20 ердийн хөсөгтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Газрын хэвлийд эрэн хайх: Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан багийн нутаг “Хөлийн холбоо” гэдэг газар 2015.06.09-ний өдрийн 18:00 цагийн орчим “Хангайн баялаг” нөхөрлөлийн жонш олборлох аманд нуралт үүсч 2 хүн дарагдсан тухай дуудлагыг 2015.06.10-ны өдрийн 07:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, Уул уурхайн аврах ангийн 14 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 52 иргэн, 7 автомашин, 6 мотоцикл, нийт 74 хүн, 16 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн С /35 настай, эрэгтэй/, Э /28 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд гаргаж тус сумын нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн.

2.  Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 2, 2 аймгийн 3 сумын нутагт “Боом” өвчний 3, 4 аймгийн 5 сумын нутагт “Галзуу” өвчний 5, нийт 7 аймгийн 10 сумын нутагт 10 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Сүхбаатар аймгийн Онгон сумын Ихбулаг багийн нутаг “Замын гурав” гэдэг газар малчин М-ийн 4 хонь 2015.05.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.05.20-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн нутаг “Хөөврийн гол” гэдэг газар малчин А-ын 6 хонь 2015.06.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.06.04-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Завхан аймгийн Тэс сумын Нисэг багийн нутаг “Сорчин толгой” гэдэг газар малчин Д, Э нарын 2 үхэр 2015.05.27-ны өдөр халдварт өвчиний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.29-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Ховд аймгийн Буянт сумын Цагаан-Эрэг багийн нутаг “Өндөр-Эрэг” гэдэг газар малчин Б-ийн 1 ямаа 2015.05.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.30-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Ховд аймгийн Мөст сумын Цэцэг багийн нутаг “Баруун хөвөө” гэдэг газар малчин О-ын 1 ямаа 2015.05.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.31-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг “Улаан дэл” гэдэг газар малчин З-ийн 1 үхэр 2015.05.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь нь;

Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн “Цагаан нуур”-ын 4 дүгээр гудамжийн 37 тоотод иргэн Р-ийн 1 үхэр 2015.05.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсныг устгаж, устгаж түргэвчилсэн оношлуураар оношлоход “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн нутаг “Дунд дөрвөлжийн-Ам” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.05.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн нутаг “Мянган-Ямаат” гэдэг газар малчин Л-ийн 1 үхэр 2015.05.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн нутаг “Шуу” гэдэг газар малчин Ц-ийн 1 хонь 2015.06.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Ой хээрийн түймэр:

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн нутаг “Хамбын таг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойт зүгт 20 км-т/ ой хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.10-ны өдрийн 19:00 цагт хүлээн авсан. Уг түймрийг тус орон нутгийн 46 иргэн, 3 автомашин, 5 мотоцикл, нийт 46 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 21:25 цагт түймрийг цурамд оруулсан.

4. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа.

Налайх дүүргийн 3 дугаар хороо Нарангийн 25 дугаар гудамжийн 377 тоотод иргэн А-ын 5 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.10-ны өдрийн 20:49 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 8 албан хаагч,

Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 42 дугаар гудамжийн 1 тоотод хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.10-ны өдрийн 23:07 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 6 албан хаагч,

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Дунд Дарь-эхийн 2 дугаар гудамжийн 750 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.11-ний өдрийн 03:09 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,

Хэнтий аймгийн Батширээт сумын Норовлин багийн иргэн Э-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.10-ны өдрийн 19:47 цагт хүлээн авч тус сумын 15 иргэн,

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн Тээвэрчидийн гудамжийн 25 тоотод иргэн Т-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.10-ны өдрийн 23:12 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 37 дугаар ангийн 7 албан хаагч,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Харгис багийн 13 дугаар гудамжийн 17 тоотод иргэн С-ийн хөрөө рам шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.11-ний өдрийн 05:04 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.     

5. Үйлдвэрлэл, технологийн холбогдолтой осол:

Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, “ЦПЦ” ХХК-ийн тоосгоны үйлдвэрт зуурмаг хэвлэгч, зуурагч тоног төхөөрөмжид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2015.06.10-ны өдрийн 17:01 цагт авч Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, иргэн О /40 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.

 ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

scroll to top