Улсын онцгой комиссын 25 жилийн ойг тохиолдуулан ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал Онцгой байдлын ерөнхий газрын тулгын чулууг тавилцан өөрийн хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байсан ахмадуудыг өнөөдөр хүлээн авч уулзав.
Бригадын генерал Т.Бадрал, Улсын иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх газарт ажиллаж, Улсын онцгой комиссын түүхийг бичилцсэн Ш.Мягмарсүрэн, Д.Даваа, Л.Сосорарам, Г.Бүжинлхам, Г.Цэрэнданзан, Б.Авирмэд, Ш.Болдбаатар, Г.Баярсайхан, Ч.Гантулга нарын ахмадуудад Улсын Онцгой комиссын 25 жилийн ойн хүндэт медиалийг гардууллаа.