Завьт эргүүл ажиллаж эхэллээ

9X1A3206-1024x682-1.jpg

            Урин дулааны үе, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас цагдаагийн байгуулагатай хамтарсан “Завьт эргүүл” арга хэмжээг Туул голд 2010 оноос хойш ажиллуулсаар ирсэн.

            Туул голын эрэг дагуу завьт эргүүл, шалгалтыг зохион байгуулж, гол усны осол, уер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг ард иргэдэд хүргэснээр усны ослын дуудлагын тоо  өмнөх жилд 81 хувиар, усанд осолдсон хүний тоо 64,5 хувиар буурсан эерэг үр дүн, үзүүлэлттэй байна.

            Энэ жилийн эхний хагас жилийн байдлаар Нийслэлийн Онцгой байдлын газарт усны ослын 3 дуудлага ирж,  2 цогцсыг уснаас гаргаж, 1 иргэнийг авран хамгаалжээ.

               “Завьт эргүүлээр” Нийслэлийн Аврах ангийн албан хаагчид автомашин, завь бусад техник багаж хэрэгсэлтэйгээр 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл моторт завь, сэлүүрт завиар иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг хангаж ажиллана.

scroll to top