Иргэдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй гал түймэр, үер усны нөхцөл байдал үүсэхэд иргэдэд цаг алдалгүй шуурхай хүрч ажиллах, бэлэн байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2015 оны А/56 тоот тушаалаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн чиглэлд гал унтраах ангийг түр сэлгэн байршуулж ажиллуулахаар боллоо.
Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 18 дугаар ангийн бие бүрэлдэхүүн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Шадивлан, Яргайт, Яргайтын богино, Жигжид, Өвөр гүнт, Майхан толгой, Ойн булаг, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны 100 мод, Гоодой, Шарга морьт, Хуурай мухар, Баян булаг, Хандгайтын богино, Хандгайт, Санзай, Цэргийн амралтын айл өрхүүдэд 2015 оны 06 дугаар сарын 15-наас 08 дугаар сарын 31-нийг өдрийг хүртэл зусландаа гарсан иргэдийн аюулгүй байдлыг хангах ажиллах юм.