1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Их булан” гэдэг газар 2015.05.17-ны өдөр “Ховд” голын усанд осолдсон А /15 настай, эрэгтэй/, Х /15 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг 2015.05.31-ний өдрөөс зогсоосон байсан боловч дахин зохион байгуулах тухай хүсэлтийг 2015.06.06-ны өдрийн 09:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 12 иргэн, 2 автомашин, 1 завь, нийт 16 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.06.11-ний өдрийн 14:25 цагт А /15 настай, эрэгтэй/ цогцсыг тус сумын 3 дугаар багийн нутаг “Хар-Үзүүр” гэдэг газраас олж аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.
Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн нутаг “Таван улиасны гарам” гэдэг газар иргэн Ц /31 настай, эрэгтэй/ “Ховд” голын усанд осолдсон тухай дуудлагыг 2015.06.09-ний өдрийн 12:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 34 иргэн, 1 автомашин, 8 мотоцикл, 20 морь, нийт 42 хүн, 11 техник хэрэгсэл, 20 ердийн хөсөгтэйгээр тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 2, 3 аймгийн 4 сумын нутагт “Боом” өвчний 4, 4 аймгийн 5 сумын нутагт “Галзуу” өвчний 5, нийт 7 аймгийн 11 сумын нутагт 11 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Сүхбаатар аймгийн Онгон сумын Ихбулаг багийн нутаг “Замын гурав” гэдэг газар малчин М-ийн 4 хонь 2015.05.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.05.20-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн нутаг “Хөөврийн гол” гэдэг газар малчин А-ын 6 хонь 2015.06.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.06.04-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Завхан аймгийн Тэс сумын Нисэг багийн нутаг “Сорчин толгой” гэдэг газар малчин Д, Э нарын 2 үхэр 2015.05.27-ны өдөр халдварт өвчиний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.29-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Ховд аймгийн Буянт сумын Цагаан-Эрэг багийн нутаг “Өндөр-Эрэг” гэдэг газар малчин Б-ийн 1 ямаа 2015.05.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.30-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Ховд аймгийн Мөст сумын Цэцэг багийн нутаг “Баруун хөвөө” гэдэг газар малчин О-ын 1 ямаа 2015.05.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.31-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг “Улаан дэл” гэдэг газар малчин З-ийн 1 үхэр 2015.05.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь нь;
Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн нутаг “Яварын гол” гэдэг газар малчин Б, М нарын 3 үхэр 2015.06.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.10-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн “Цагаан нуур”-ын 4 дүгээр гудамжийн 37 тоотод иргэн Р-ийн 1 үхэр 2015.05.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсныг устгаж, устгаж түргэвчилсэн оношлуураар оношлоход “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн нутаг “Дунд дөрвөлжийн-Ам” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.05.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн нутаг “Мянган-Ямаат” гэдэг газар малчин Л-ийн 1 үхэр 2015.05.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн нутаг “Шуу” гэдэг газар малчин Ц-ийн 1 хонь 2015.06.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Ой хээрийн түймэр:
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн нутаг “Хамбын таг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойт зүгт 20 км-т/ ой хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.10-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч тус орон нутгийн 31 иргэн, 2 автомашин, нийт 31 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.06.11-ний өдрийн 23:10 цагт унтраасан..
4. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилтын 4 дүгээр гудамжийн задгайд эзэнгүй гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.10-ны өдрийн 12:27 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,
Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны “Сургууль”-ийн 16 дугаар гудамжийн 266 тоотод иргэн Г-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.11-ний өдрийн 16:42 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 16 албан хаагч,
Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны “Горьк”-ийн 15 дугаар гудамжийн 313 тоотод иргэн П-н тавиулан шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.11-ний өдрийн 22:14 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,
Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн ”Октябрь”-ийн 2 дугаар гудамжийн 6 тоотод иргэн А-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.11-ний өдрийн14:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 53 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтаасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР