Эр зориг шаарддаг онцгой байдлын албанд орж ажиллахын тулд мэргэжлийн сургуулийг нь дүүргэж, мөрдэс зүүж тангараг өргөхөөр олон залуус суралцдаг билээ.
Тэдгээр залуусын төлөөлөл болох 30 төгсөгч Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулийг “Онцгой байдлын ажил-Эрх зүй” мэргэжлээр төгсөж, ромбо дипломоо гардан авлаа. Лхагважавын Булганхангай, Баянтөгсийн Билгүүнбаатар, Ренчиндоржийн Батсайхан нарын эдгээр 30 төгсөгчдөд Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн тушаалаар дэслэгч цол олголоо.
Уг арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга Г.Ариунбуян, захиргааны удирдлагын газрын дарга Л.Болдбаатар нар оролцож албаны бие бүрэлдэхүүнд багтаж буй төгсөгч залуустаа баяр хүргэж амжилт хүслээ.