1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Их булан” гэдэг газар 2015.05.17-ны өдөр “Ховд” голын усанд осолдсон Х /15 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг 2015.05.31-ний өдрөөс зогсоосон байсан боловч дахин зохион байгуулах тухай хүсэлтийг 2015.06.06-ны өдрийн 09:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, 1 завь, Аврах тусгай ангийн 6 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 15 иргэн, 2 автомашин, 1 завь нийт 25 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр;
Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн нутаг “Таван улиасны гарам” гэдэг газар иргэн Ц /31 настай, эрэгтэй/ “Ховд” голын усанд осолдсон тухай дуудлагыг 2015.06.09-ний өдрийн 12:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 37 иргэн, 3 автомашин, нийт 45 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 2, 2 аймгийн 3 сумын нутагт “Боом” өвчний 3, 4 аймгийн 5 сумын нутагт “Галзуу” өвчний 5, нийт 6 аймгийн 10 сумын нутагт 10 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Сүхбаатар аймгийн Онгон сумын Ихбулаг багийн нутаг “Замын гурав” гэдэг газар малчин М-ийн 4 хонь 2015.05.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.05.20-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн нутаг “Хөөврийн гол” гэдэг газар малчин А-ын 6 хонь 2015.06.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.06.04-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Ховд аймгийн Буянт сумын Цагаан-Эрэг багийн нутаг “Өндөр-Эрэг” гэдэг газар малчин Б-ийн 1 ямаа 2015.05.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.30-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Ховд аймгийн Мөст сумын Цэцэг багийн нутаг “Баруун хөвөө” гэдэг газар малчин О-ын 1 ямаа 2015.05.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.31-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн нутаг “Яварын гол” гэдэг газар малчин Б, М нарын 3 үхэр 2015.06.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.10-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг “Улаан дэл” гэдэг газар малчин З-ийн 1 үхэр 2015.05.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн нутаг “Мянган-Ямаат” гэдэг газар малчин Л-ийн 1 үхэр 2015.05.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Алтай сумын Урт багийн нутаг “Бунд” гэдэг газар малчин Ц-ийн 1 морь 2015.06.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.10-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн нутаг “Шув тэвх” гэдэг газар малчин Ц-ийн 1 хонь 2015.06.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн нутаг “Цэцэн хөв” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Ой хээрийн түймэр:
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум “Ирэн” 1 дүгээр багийн нутаг Хүүшийн ар гэх газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.13-ны өдрийн 16:10 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 61 дугаар ангийн 16 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр, орон нутгийн 20 иргэн, 2 автомашин, нийт 36 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр 04:40 цурманд оруулсан.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн нутаг “Аравын даваа” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.12-ны өдрийн 18:30 цагт тус тус хүлээн авсан. 2015.06.13-ны өдрийн 14 цагийн орчимд цурамнаас алдсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 36 дугаар ангийн 12 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр, орон нутгийн 22 иргэн, 4 техник хэрэгсэлтэйгээр, нийт 34 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
4. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 5, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:
Баянгол дүүргийн 2 дугаар хороо, МҮЭСТОрдоны зүүн талд хашаанд 2х2 хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.13-ны өдрийн 12:05 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,
Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Бэлхийн 28 дугаар гудамжны 590 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.13-ны өдрийн 20:47 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын урд 2х2 хэмжээтэй харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.13-ны өдрийн 22:29 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Түмэн цагаан ХХК Эсгийний үйлдвэрийн 50х12 хэмжээтэй сендвичэн байр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.14-ны өдрийн 05:25 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 8 албан хаагч, Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч, Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч, нийт 23 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улаанхуаран 11 дугаар гудамжны 2111 тоотод иргэн З-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.14-ны өдрийн 05:27 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч,
Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багт байрлах Ацетилины үйлдвэрийн хашаанд хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.13-ны өдрийн 21:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР