1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Их булан” гэдэг газар 2015.05.17-ны өдөр “Ховд” голын усанд осолдсон Х /15 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 2015.05.31-ний өдрөөс зогсоосон байсан боловч дахин зохион байгуулах тухай хүсэлтийг 2015.06.06-ны өдрийн 09:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, 1 завь, Аврах тусгай ангийн 6 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 15 иргэн, 2 автомашин, 1 завь нийт 25 хүн,
Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн нутаг “Таван улиасны гарам” гэдэг газар иргэн Ц /31 настай, эрэгтэй/ “Ховд” голын усанд осолдсон тухай дуудлагыг 2015.06.09-ний өдрийн 12:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 37 иргэн, 3 автомашин, нийт 45 хүн,
Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Цулхар хорооны “Дуган” гэдэг газар Сэлэнгэ мөрний усанд иргэн Э /20 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2015.06.14-ний өдрийн 19:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 20 албан хаагч, 2 автомашин, 2 завь, Цагдаагийн газрын 4 албан хаагч, 1 автомашинтай, ар гэрийн 12 хүн, 2 автомашинтай, нийт 36 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 2, 2 аймгийн 3 сумын нутагт “Боом” өвчний 3, 4 аймгийн 5 сумын нутагт “Галзуу” өвчний 5, нийт 6 аймгийн 10 сумын нутагт 10 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Сүхбаатар аймгийн Онгон сумын Ихбулаг багийн нутаг “Замын гурав” гэдэг газар малчин М-ийн 4 хонь 2015.05.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.05.20-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн нутаг “Хөөврийн гол” гэдэг газар малчин А-ын 6 хонь 2015.06.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.06.04-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Ховд аймгийн Буянт сумын Цагаан-Эрэг багийн нутаг “Өндөр-Эрэг” гэдэг газар малчин Б-ийн 1 ямаа 2015.05.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.30-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Ховд аймгийн Мөст сумын Цэцэг багийн нутаг “Баруун хөвөө” гэдэг газар малчин О-ын 1 ямаа 2015.05.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.31-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн нутаг “Яварын гол” гэдэг газар малчин Б, М нарын 3 үхэр 2015.06.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.10-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг “Улаан дэл” гэдэг газар малчин З-ийн 1 үхэр 2015.05.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн нутаг “Мянган-Ямаат” гэдэг газар малчин Л-ийн 1 үхэр 2015.05.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Алтай сумын Урт багийн нутаг “Бунд” гэдэг газар малчин Ц-ийн 1 морь 2015.06.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.10-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн нутаг “Шув тэвх” гэдэг газар малчин Ц-ийн 1 хонь 2015.06.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн нутаг “Цэцэн хөв” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Ой хээрийн түймэр:
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум “Ирэн” 1 дүгээр багийн нутаг Хүүшийн ар гэх газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.13-ны өдрийн 16:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 61 дугаар ангийн 16 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр, орон нутгийн 34 иргэн, 5 автомашин, нийт 50 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр 04:40 цурманд оруулж 2015.06.14-ний өдрийн 21:50 цагт цурамаас дахин алдаж 2015.06.15-ны өдрийн 06:47 цагт дахин цурманд оруулсан.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн нутаг “Аравын даваа” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.12-ны өдрийн 18:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 36 дугаар ангийн 12 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр, орон нутгийн 22 иргэн, 4 техник хэрэгсэлтэйгээр, нийт 34 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгор морьт багийн “Хулгайчийн булаг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.14-ний өдрийн 22:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.06.14-ний өдрийн 00:00 цагт цурамд оруулсан.
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн нутаг “Улаан ганга” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 60 км/ хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2015.06.14-ний өдрийн 14:15 цагт хүлээн авч Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 136 иргэн 2 автомашинтай, нийт 148 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.06.14-ны өдрийн 21:20 цагт,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг “Жигжид” зуслангийн урд Мобиком ХХК-ийн дахин дамжуулах төхөөрөмжтэй ууланд ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2015.06.14-ний өдрийн 12:42 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 33 албан хаагч, 6 автомашинтай, Нийслэлийн байгаль орчины газрын 12 албан хаагч, 1 автомашинтай, Цэгц хамгаалалтын албаны 14 албан хаагч, 1 автомашинтай, тус хорооны 12 иргэн, нийт 71 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж тус тус унтраасан.
4. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 4, орон нутагт гал түймрийн 4 дуудлагатай байлаа. Үүнд:
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Баруун туруун”-ы 8 дугаар гудамжийн 125 тоотод иргэн Г-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.14-ний өдрийн 10:59 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Барс-2 худалдааны төвийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.14-ний өдрийн 19:07 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 16 албан хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр, нийт 32 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны “Хөтөл”-ийн 8 дугаар гудамжийн 18 тоотод иргэн Л-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.14-ний өдрийн 19:08 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны “Сансар”-ын 53 дугаар байрны цахилгаан хувиарлах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.14-ний өдрийн 20:38 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 5 албан хаагч,
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн 2 дугаар хэсгийн 78 тоотод иргэн О-н малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.14-ний өдрийн 14:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 36 дугаар ангийн 6 албан хаагч,
Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн 35 дугаар байрны дэргэд 3 тоотод иргэн Т-н амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.14-ний өдрийн 16:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч,
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 7 дугаар байрны гадна иргэн О-н тавиулан шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.14-ний өдрийн 17:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 55 дугаар ангийн 6 албан хаагч,
Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дархан нэхий” ХХК-ийн хогын цэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.14-ний өдрийн 21:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
5. Техникийн холбогдолтой ослын талаар:
Тээврийн хэрэгслийн осол: Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Гандан Тэгчиглэн хийдийн хойд авто замын зорчих хэсэгт 74-96 УНЧ улсын дугаартай микро автобустай, 38-24 УНР улсын дугаартай суудлын автомашинтай мөргөлдөж эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2015.06.15-ны өдрийн 06:29 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Б /26 настай, эрэгтэй/ хавчуулагдсан байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн хүнд, хөнгөн бэртсэн 8 иргэнийг ГССҮТ-д хүлээлгэж өгсөн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР