Санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын гол, мөрөн, усан замын тээврийн ослоос улбаалсан  хүний  эрүүл мэнд, амь нас  эрсдэхээс урьдчилан сэргийлэх хяналтын үйл ажиллагааг сайжруулах зорилготой хамтран ажиллах санамж бичигт ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Зам тээврийн яамны харъяа Далайн захиргааны дарга Х.Энхбаатар нар гарын үсэг зурлаа.

Аюул, осол тохиолдсон үед Олон улсын Иргэний нисэхийн байгууллага (ICAO), Олон улсын Далайн байгууллага (IMO)-ын хамтарсан зөвлөмж, гарын авлагад тусгагдсан эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд нэгдсэн нэг төлөвлөгөөтэй оролцох, талуудыг мэдээллээр хангах, түүнчлэн төрийн байгууллагын уялдаа холбоо, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах зорилготой юм.

9X1A3429

scroll to top