Дэлхийн цусны донорын өдрийг жил бүрийн 6 сарын 14-ний өдөр тэмдэглэдэг билээ. Энэ өдөр цусны 0-1, А-2, В-3, АВ-4 гэсэн дөрвөн бүлгийг нээсэн Нобелийн шагналт эрдэмтэн Карл Ландаштейнерийн төрсөн өдөр аж.
Энэ өдрийг манай улс жил бүр тэмдэглэдэг бөгөөд дээрх өдрийн хүрээнд эрдэнэт хүний алтан амь аврах сайн үйлсийн аянд Онцгой байдлын ерөнхий газрын нийт албан хаагчид нэгдэж, сайн дураараа цусаа өгч бусдад амьдрал бэлэглэлээ. Нэг хүний өгсөн цус гурван хүний амийг аврах шидтэй.