1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Их булан” гэдэг газар 2015.05.17-ны өдөр “Ховд” голын усанд осолдсон Х /15 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 2015.05.31-ний өдрөөс зогсоосон байсан боловч дахин зохион байгуулах тухай хүсэлтийг 2015.06.06-ны өдрийн 09:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, 1 завь, Аврах тусгай ангийн 6 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 15 иргэн, 2 автомашин, 1 завь, нийт 25 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр;
Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн нутаг “Таван улиасны гарам” гэдэг газар иргэн Ц /31 настай, эрэгтэй/ “Ховд” голын усанд осолдсон тухай дуудлагыг 2015.06.09-ний өдрийн 12:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 37 иргэн, 3 автомашин, нийт 45 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр;
Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Цулхар хорооны “Дуган” гэдэг газар Сэлэнгэ мөрний усанд иргэн Э /20 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2015.06.14-ний өдрийн 19:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 20 албан хаагч, 2 автомашин, 2 завь, Цагдаагийн газрын 4 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 12 хүн, 2 автомашин, нийт 36 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 4 аймгийн 5 сумын нутагт “Галзуу” өвчний 5, нийт 5 аймгийн 7 сумын нутагт 7 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн нутаг “Хөөврийн гол” гэдэг газар малчин А-ын 6 хонь 2015.06.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.06.04-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн нутаг “Яварын гол” гэдэг газар малчин Б, М нарын 3 үхэр 2015.06.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.10-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг “Улаан дэл” гэдэг газар малчин З-ийн 1 үхэр 2015.05.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн нутаг “Мянган-Ямаат” гэдэг газар малчин Л-ийн 1 үхэр 2015.05.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Алтай сумын Урт багийн нутаг “Бунд” гэдэг газар малчин Ц-ийн 1 морь 2015.06.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.10-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн нутаг “Шув тэвх” гэдэг газар малчин Ц-ийн 1 хонь 2015.06.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн нутаг “Цэцэн хөв” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Ой хээрийн түймэр:
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн нутаг “Аравын даваа” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.12-ны өдрийн 18:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 47 иргэн, 4 автомашин, 1 мотоцикл, нийт 71 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ирэн багийн нутаг “Хүүшийн-Ар” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.13-ны өдрийн 16:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 16 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 34 иргэн, 5 автомашин, нийт 50 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.06.15-ны өдрийн 06:47 цагт түймрийг цурамд оруулсан.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгор морьт багийн “Хулгайчийн булаг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.14-ний өдрийн 22:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, 2015.06.15-ны өдрийн 17:40 цагт түймрийг унтраасан.
4. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 5, орон нутагт гал түймрийн 4 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 16 дугаар байрны 96 тоотод иргэн О-н эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.15-ны өдрийн 10:09 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч ажиллаж унтраасан. Уг гал түймрийн утаажилтын бүсээс Т /6 настай, эрэгтэй/-ийг гаргаж нийслэлийн Түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Туул зөрлөг”-ийн 1 дүгээр гудамжийн 4 тоотод иргэн Гомбын хашаа, 5 тоотод иргэн Я-н байшин, амбаар, 6 тоотод иргэн Б-н хашаа, “Экспрес такси” ХХК-ийн 17-69 УНӨ улсын дугаартай “Хьюндай Элентра” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.15-ны өдрийн 12:52 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 35, 63 дугаар ангийн 15 албан хаагч;
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг авто замын зорчих хэсэгт иргэн Б-н 38-29 УБС улсын дугаартай “Хьюндай Аксент” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.15-ны өдрийн 19:06 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 6 албан хаагч;
Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны “Чингэлтэй”-н 16 дугаар гудамжийн 166 тоотод иргэн М-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.16-ны өдрийн 04:28 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч;
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Судал констракшн” ХХК-ийн үйлдвэрийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.16-ны өдрийн 05:28 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч;
Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг авто замын зорчих хэсэгт иргэн Ж-н 42-32 УББ улсын дугаартай “Хьюндай Эксел” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.15-ны өдрийн 11:24 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 43 дугаар ангийн 5 албан хаагч;
Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн “Зангиат”-ын 2 дугаар гудамжийн 9 тоотод иргэн Б-н амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.15-ны өдрийн 17:47 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч;
Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутаг “Шатадын бор-Үзүүр” гэдэг газар малчин Б-н 5 амбаар, малын хашаа, саравч шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.15-ны өдрийн 18:58 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 албан хаагч;
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Соёмбо”-ын 1 дүгээр гудамжийн 11 тоотод тус сумын Нэгдсэн эмнэлгийн 06-98 ДГА улсын дугаартай “УАЗ” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.15-ны өдрийн 20:29 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 17 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР