ЗАРЛАЛ
Хууль сахиулахын их сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилд магистр, докторын сургалтад “Гамшиг судлал” чиглэлээр суралцах хүсэлттэй албан хаагчид хавсралтад тусгагдсан шаардлагын дагуу материалыг бүрдүүлж Гамшгаас урьдчилан сэргийлэх газарт 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дотор ирүүлнэ үү.
Жич: Холбогдох мэдээллийг 62263005 утсаар авна уу.
Хавсралт
МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТАД ЭЛСЭГЧ НАРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА
Магистр, докторын сургалтад элсэхийг хүсэгчид дараах материалыг бүрдүүлж, товлосон хугацаанд ирүүлнэ. Үүнд:
- Өргөдөл;
- Биеийн байцаалт /төрийн албан хаагчийн 1-р маягт/;
- Иргэний үнэмлэх /баталгаажуулсан хуулбар/;
- Бакалаврын диплом, хавсралт /баталгаажуулсан хуулбар/, голч дүн 3.0 /80%/-аас дээш;
- Суралцагчийн ажлыг зохицуулж, түр чөлөөлөхийг зөвшөөрсөн харъяа байгууллагын албан бичиг;
- 3*4 хэмжээтэй гэрэл зураг 2%;
- Элсэлтийн хураамж төлсөн баримт;
- Судалгааны ажлын агуулга, чиглэл, зорилгын талаар бичсэн танилцуулга /6-8 хуудас/;
Докторын сургалтад элсэхийг хүсэгчид дараах материалыг нэмж ирүүлнэ.
- Магистрын диплом, хавсралт /баталгаажуулсан хуулбар/, голч дүн 3.3 /85%/-аас дээш;
- Бүтээлийн жагсаалт;
Жич: Элсэхийг хүсэгчид нь бакалавр, магистрын зэргийн боловсрол эзэмшсэнээс хойш төрийн албанд 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан байна.
ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГАЗАР