1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Төөрсөн: Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Шарга морьтын зусланд модон дотор иргэн Т /80 настай, эрэгтэй/ төөрсөн гэсэн дуудлагыг 2015.06.16 ны өдрийн 18:17 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 албан хаагч, 1 автомашинтай, Сүхбаатар дүүргийн ОБХ-ийн 6 албан хаагч, 1 автомашинтай, нийт 12 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр Шарга морьт болон Хуурай мухар орчим эрэн хайсан боловч олоогүй тул эрэн хайх ажиллагааг 22:50 цагт зогсоосон.
Уснаас эрэн хайх: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Их булан” гэдэг газар 2015.05.17-ны өдөр “Ховд” голын усанд осолдсон Х /15 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 2015.05.31-ний өдрөөс зогсоосон байсан боловч дахин зохион байгуулах тухай хүсэлтийг 2015.06.06-ны өдрийн 09:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, 1 завь, Аврах тусгай ангийн 6 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 15 иргэн, 2 автомашин, 1 завь, нийт 25 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр;
Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн нутаг “Таван улиасны гарам” гэдэг газар иргэн Ц /31 настай, эрэгтэй/ “Ховд” голын усанд осолдсон тухай дуудлагыг 2015.06.09-ний өдрийн 12:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 37 иргэн, 3 автомашин, нийт 45 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр;
Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Цулхар хорооны “Дуган” гэдэг газар Сэлэнгэ мөрний усанд иргэн Э /20 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2015.06.14-ний өдрийн 19:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 20 албан хаагч, 2 автомашин, 2 завь, Цагдаагийн газрын 4 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 12 хүн, 2 автомашин, нийт 36 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг Гачуурт орчим Туул голын усанд иргэн Л /15 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2015.06.16 ны өдрийн 16:14 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн эрэн хайх салбарын 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллан 19:15 цагт цогцосыг БЗД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 4 аймгийн 5 сумын нутагт “Галзуу” өвчний 6, нийт 5 аймгийн 7 сумын нутагт 8 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн нутаг “Хөөврийн гол” гэдэг газар малчин А-ын 6 хонь 2015.06.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.06.04-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн нутаг “Яварын гол” гэдэг газар малчин Б, М нарын 3 үхэр 2015.06.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.10-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн нутаг “Мянган-Ямаат” гэдэг газар малчин Л-ийн 1 үхэр 2015.05.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Алтай сумын Урт багийн нутаг “Бунд” гэдэг газар малчин Ц-ийн 1 морь 2015.06.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.10-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн нутаг “Шув тэвх” гэдэг газар малчин Ц-ийн 1 хонь 2015.06.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн нутаг “Цэцэн хөв” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь:
Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг “Улаан дэл” гэдэг газар зусч байгаа Шарга сумын малчин Э-ийн 1 үхэр 2015.06.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг “Үхрийн толгойт” гэдэг газар малчин Ж-ийн 1 үхэр 2015.06.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Ой хээрийн түймэр:
Унтраасан: Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Шар хоолойн бага амны харанхуй” гэдэг газар гал гараад байна гэсэн дуудлагыг 13:53 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан. 18:20 цагт дахин аслаа гэж мэдэгдсэнээр Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 13 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр 19:30 цагт;
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Туул зөрлөгийн гүн жалганы зүүн эрэгт түймэр гарч байна гэсэн дуудлагыг 21:04 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр, Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 22:10 цагт;
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Иргэн багийн нутаг “Хүүшийн-Ар” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.13-ны өдрийн 16:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 16 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 34 иргэн, 5 автомашин, нийт 50 иргэн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.06.16-ны өдрийн 13:00 цагт;
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит багийн нутаг “Салхитай амын хойд энгэр” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.16-ны өдрийн 12:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр 21:25 цагт;
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг “Зүрх уул” гэдэг газар /“Тахилгат” тосгоноос хойш 20 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.16-ны өдрийн 16:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 3 автомашин, орон нутгаас 87 иргэн 10 автомашин, 15 мотоцикл, нийт 111 иргэн 28 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.06.16-ны өдрийн 21:40 цагт;
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн Их уул гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.16-ны өдрийн 15:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 3 автомашин, орон нутгийнн 159 иргэн 24 автомашин, 16 мотоцикл нийт 183 хүн, 40 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж тус тус унтраасан.
Цурамд орсон: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн нутаг “Аравын даваа” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.12-ны өдрийн 18:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 47 иргэн, 4 автомашин, 1 мотоцикл, нийт 71 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.06.16 –ны өдрийн 16:46 цагт цурамд оруулсан.
Унтраахаар ажиллаж байгаа: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баян цагаан багийн нутаг Бэлт уулын цаана Зэлт голын чиглэлд /сумын төвөөс ургашаа 30-40 км/-т ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.16-ны өдрийн 17:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 20 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
4. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны ТЭЦ-4 ТӨХК-ын зүүн хойд талд хог шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.16-ны өдрийн 10:42 цагт хүлээн авч Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 6 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Бумбатын амны дээд эхэнд гал гараад байна гэсэн дуудлагыг иргэн 2015.06.16-ны 18:14 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 6 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилтын задгайд иргэн Б-ийн 5 ханатай гэр эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 21:19 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,
Сэлэнгэ аймгийн Мандал сум Ширхэгцэгийн 9-р багийн Ахуй үйлчилгээний 2-р байрны 2 тоотод иргэн М-ийн амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 15:27 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 албан хаагч,
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн “Өлзийт голын Үүдэнтийн цохиот” гэдэг газар /сумаас 30 км/-т иргэн Ч-ийн өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.17-ны өдрийн 02:15 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 45 дугаар ангийн 4 албан хаагч,
Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн Уртсайрын аманд иргэн Н-ийн өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.16-ны өдрийн 23:40 цагт хүлээн авч Гал унтраах 56 дугаар ангийн 6 албан хаагч, орон нутгийн 17 иргэн, нийт 23 хүн тус тус ажиллаж унтраасан.
5. Зам тээврийн осол:
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Санзай явах авто замын зорчих хэсэгт “Prius-20” загварын автомашин замын хажуу руу онхолдож хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2015.06.16 ны өдрийн 15:15 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Э /42 настай эрэгтэй/, Б /17 настай, эрэгтэй/ нар хавчуулагдсан байсныг гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д;
Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Сурагчийн 49 дүгээр гудамжны 38 тоотын авто замын зорчих хэсэгт “Mitsubushi Fuso” загварын автомашин онхолдож хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 20:37 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Х хавчуулагдсан байсныг гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д тус тус хүлээлгэн.
6. Ахуйн осол:
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн Баруун сайханы 21-21 тоотод оршин суугч А /1 нас 3 сартай, эрэгтэй/ жорлонд унасан дуудлагыг 2015.06.16-ны өдрийн 20:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах аврах 21 дүгээр ангийн 7 албан хаагч 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 20.46 цагт хүүхдийг аварч ээж М, түргэн тусламжийн эмч Г нарт хүлээлгэн өгсөн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР