Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Их булан” гэдэг газар 2015.05.17-ны өдөр “Ховд” голын усанд осолдсон Х /15 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 2015.05.31-ний өдрөөс зогсоосон байсан боловч дахин зохион байгуулах тухай хүсэлтийг 2015.06.06-ны өдрийн 09:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, 1 завь, Аврах тусгай ангийн 6 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 15 иргэн, 2 автомашин, 1 завь, нийт 25 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр;

Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн нутаг “Таван-Улиасны гарам” гэдэг газар иргэн Ц /31 настай, эрэгтэй/ “Ховд” голын усанд осолдсон тухай дуудлагыг 2015.06.09-ний өдрийн 12:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 37 иргэн, 3 автомашин, нийт 45 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр;

Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны “Дуган” гэдэг газар иргэн Э /20 настай, эрэгтэй/ “Сэлэнгэ” мөрний усанд осолдсон тухай дуудлагыг 2015.06.14-ний өдрийн 19:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 21 албан хаагч, 2 автомашин, 2 завь, Цагдаагийн газрын 8 албан хаагч, 1 автомашин, нийт 29 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 

2.  Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

 Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 4 аймгийн 5 сумын нутагт “Галзуу” өвчний 6, нийт 5 аймгийн 7 сумын нутагт 8 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн нутаг “Хөөврийн гол” гэдэг газар малчин А-ын 6 хонь 2015.06.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.06.04-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн нутаг “Яварын гол” гэдэг газар малчин Б, М нарын 3 үхэр 2015.06.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул  сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.10-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн нутаг “Мянган-Ямаат” гэдэг газар малчин Л-ийн 1 үхэр 2015.05.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Алтай сумын Урт багийн нутаг “Бунд” гэдэг газар малчин Ц-ийн 1 морь 2015.06.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.10-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн нутаг “Шув тэвх” гэдэг газар малчин Ц-ийн 1 хонь 2015.06.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн нутаг “Цэцэн хөв” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь:

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг “Улаан дэл” гэдэг газар зусч байгаа Шарга сумын малчин Э-ийн 1 үхэр 2015.06.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг “Үхрийн толгойт” гэдэг газар малчин Ж-ийн 1 үхэр 2015.06.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул  дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Ой хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Хүдэр  сумын Баян цагаан багийн нутаг Бэлт уулын цаана Зэлт голын чиглэлд /сумын төвөөс ургашаа 30-40 км/-т ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.16-ны өдрийн 17:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 20 албан хаагч, 2 автомашинтайгаар, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтайгаар, нийт 32 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн нутаг “Аравын даваа” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.12-ны өдрийн 18:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр цурмыг манаж байна.

4. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 5, орон нутагт гал түймрийн 4 дуудлагатай байлаа. Үүнд:

Баянгол дүүргийн 22 дугаар хорооны “Зүүн наран”-гийн 17 дугаар гудамжны 13 тоотод иргэн О-н улсын дугааргүй автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.17-ны өдрийн 13:42 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 5 албан хаагч,

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Шадвилан зуслангийн задгайд эзэнгүй  гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.17-ны өдрийн 12:03 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 8 албан хаагч,

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилтын задгайд ОБЕГ-ын АТА-ын сургалтын талбайд сургалтанд зориулсан сүрлэн чихмэл шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.17-ны өдрийн 16:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 5 албан хаагч,

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өлзийтийн зам” ХХК-ийн хашаанд барилгын материал шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.17-ны өдрийн 23:19 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 8 албан хаагч,

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Хилчин”-ний 104 дүгээр гудамжийн 11 тоотод иргэн Г-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.17-ны өдрийн 23:14 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 5 албан хаагч,

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн Төмөртэйн 13 дугаар багийн 5 тоотод иргэн Х-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 15  дугаар ангийн 7 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дугээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дархан гурилын үйлдвэр” ХХК-ийн хашаанд цахилгаан хувиарлах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.17-ны өдрийн 10:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 54 дүгээр ангийн 7 албан хаагч,

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 12 дугаар гудамжийн 17 тоотод иргэн О-н хашаанд хураалттай мод, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.17-ны өдрийн 12:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 56 дугаар ангийн 6 албан хаагч,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн Их-Уулын 19 дүгээр гудамжийн 3 тоотод иргэн Г-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.17-ны өдрийн 12:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 21 дүгээр ангийн 4 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн 73 дугаар байрны хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.17-ны өдрийн 19:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан. 

5. Ахуйн осол:

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багийн Арцатын 9 тоотод иргэн Э-н хашаанд ухсан худагт хүн унаж нас барсан байна гэсэн дуудлагыг 2015.06.17-ны өдрийн 22:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж худагт унаж нас барсан иргэн Э /33 настай, эрэгтэй/-г цогцсыг гаргаж сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

scroll to top