1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Уснаас эрэн хайх: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Их булан” гэдэг газар 2015.05.17-ны өдөр “Ховд” голын усанд осолдсон Х /15 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 2015.05.31-ний өдрөөс зогсоосон байсан боловч дахин зохион байгуулах тухай хүсэлтийг 2015.06.06-ны өдрийн 09:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, 1 завь, Аврах тусгай ангийн 6 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 15 иргэн, 2 автомашин, нийт 25 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны “Дуган” гэдэг газар иргэн Э /20 настай, эрэгтэй/ “Сэлэнгэ” мөрний усанд осолдсон тухай дуудлагыг 2015.06.14-ний өдрийн 19:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 21 албан хаагч, 2 автомашин, 2 завь, Цагдаагийн газрын 8 албан хаагч, 1 автомашин, нийт 29 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.06.18-ны өдрийн 08:25 цагт цогцсыг уснаас олж аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн.
Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн нутаг “Таван-Улиасны гарам” гэдэг газар иргэн Ц /31 настай, эрэгтэй/ “Ховд” голын усанд осолдсон тухай дуудлагыг 2015.06.09-ний өдрийн 12:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 37 иргэн, 3 автомашин, нийт 45 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 2015.06.18-ны өдрөөс ар гэрийнхэнтэй нь зөвшилцөн зогсоосон.
Шаварт саатсан: Баян-Өлгий аймгийн Толбо сумын 2 дугаар багийн нутаг “Хар сайр” гэдэг газар нийт 20 хүнтэй зорчиж явсан 00-21 ХОА, 09-19 ХОА улсын дугаартай “УАЗ” загварын суудлын 2 автомашин шаварт суусан тухай дуудлагыг 2015.06.18-ны өдрийн 08:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж, дээрх тээврийн хэрэгслүүдийг шавраас татан гаргасан.
2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 4 аймгийн 5 сумын нутагт “Галзуу” өвчний 6, нийт 5 аймгийн 7 сумын нутагт 8 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн нутаг “Хөөврийн гол” гэдэг газар малчин А-ын 6 хонь 2015.06.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.06.04-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн нутаг “Яварын гол” гэдэг газар малчин Б, М нарын 3 үхэр 2015.06.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.10-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн нутаг “Мянган-Ямаат” гэдэг газар малчин Л-ийн 1 үхэр 2015.05.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Алтай сумын Урт багийн нутаг “Бунд” гэдэг газар малчин Ц-ийн 1 морь 2015.06.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.10-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн нутаг “Шув тэвх” гэдэг газар малчин Ц-ийн 1 хонь 2015.06.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн нутаг “Цэцэн хөв” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь:
Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг “Улаан дэл” гэдэг газар зусч байгаа Шарга сумын малчин Э-ийн 1 үхэр 2015.06.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг “Үхрийн толгойт” гэдэг газар малчин Ж-ийн 1 үхэр 2015.06.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Ой хээрийн түймэр:
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Зэлт гол” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.16-ны өдрийн 17:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 33 албан хаагч, 2 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 22 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 45 иргэн, 4 автомашин, нийт 100 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Янгаахайн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.18-ны өдрийн 18:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 3 иргэн, нийт 15 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутаг “Овоотын-Ар” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.18-ны өдрийн 17:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 72 иргэн, 2 автомашин, 28 мотоцикл, нийт 84 хүн, 31 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг “Ухны-Ам” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.18-ны өдрийн 13:00 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 15 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, мөн өдрийн 14:30 цагт түймрийг цурамд оруулсан.
Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн нутаг “Таана” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 26 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.18-ны өдрийн 16:08 цагт хүлээн авч Орон нутгийн 40 иргэн, 1 автомашин, 20 мотоцикл, 2 морьтойгоор ажиллаж, мөн өдрийн 13:00 цагт түймрийг цурамд оруулсан.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн нутаг “Аравын даваа” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.12-ны өдрийн 18:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 47 иргэн, 4 автомашин, 1 мотоцикл, нийт 71 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.06.18-ны өдрийн 12:30 цагт түймрийг унтраасан.
4. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны “Баруун салаа”-ны задгайд иргэн Т-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.18-ны өдрийн 20:19 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны “Консул”-ын 2 дугаар гудамжийн 48Б тоотод иргэн Р-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.19-ний өдрийн 04:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан. Уг гал түймэрт нэр, хаяг нь тодорхойгүй 1 эрэгтэй өртөж нас барсан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн задгайд эзэн нь тодорхойгүй автомашины тавиулан шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.18-ны өдрийн 16:46 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.
5. Техникийн холбогдолтой ослын талаар:
Үйлдвэрлэл, технологийн холбогдолтой осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт баригдаж буй барилгын 10 дугаар давхраас унасан төмөрт 1 хүн цохигдож нас барсан тухай дуудлагыг 2015.06.18-ны өдрийн 09:36 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, иргэн Г /48 настай, эмэгтэй/ цохигдож нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн.
Ахуйн осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны 15 дугаар хорооллын нутагт 1 хүн төмөр хашаанд сүлбэгдэж гэмтсэн тухай дуудлагыг 2015.06.18-ны өдрийн 22:43 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, Х /12 настай, эрэгтэй/ цээжин тус газартаа сүлбэгдэж гэмтсэн байсныг гаргаж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР