Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Их булан” гэдэг газар 2015.05.17-ны өдөр “Ховд” голын усанд осолдсон Х /15 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 2015.05.31-ний өдрөөс зогсоосон байсан боловч дахин зохион байгуулах тухай хүсэлтийг 2015.06.06-ны өдрийн 09:00 цагт хүлээн авч тус аймгийн аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, 1 завь, Аврах тусгай ангийн 6 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 15 иргэн, 2 автомашин, нийт 25 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 

2.  Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 4 аймгийн 5 сумын нутагт “Галзуу” өвчний 7, нийт 5 аймгийн 7 сумын нутагт 9 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн нутаг “Хөөврийн гол” гэдэг газар малчин А-ын 6 хонь 2015.06.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.06.04-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн нутаг “Яварын гол” гэдэг газар малчин Б, М нарын 3 үхэр 2015.06.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул  сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.10-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн нутаг “Мянган-Ямаат” гэдэг газар малчин Л-ийн 1 үхэр 2015.05.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн нутаг “Шув тэвх” гэдэг газар малчин Ц-ийн 1 хонь 2015.06.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн нутаг “Цэцэн хөв” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь:

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг “Улаан дэл” гэдэг газар зусч байгаа Шарга сумын малчин Э-ийн 1 үхэр 2015.06.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг “Үхрийн толгойт” гэдэг газар малчин Ж-ийн 1 үхэр 2015.06.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;          

Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач  багийн нутаг “Хойд худаг” гэдэг газар малчин Н-ийн 1 үхэр 2015.06.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.18-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол багийн “Ханжит” гэдэг газар иргэн Г-ийн хонь 2015.06.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.19-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон

3. Ой хээрийн түймэр:

Унтраасан: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутаг “Овоотын-Ар” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.18-ны өдрийн 17:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 72 иргэн, 2 автомашин, 28 мотоцикл, нийт 84 хүн, 31 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж түймрийг 2015.06.19-ны өдрийн  20:15 цагт;

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 2 дугаар баг “Шилийн худаг” гэдэг газар түймэр гарсан тухай дуудлагыг 2015:06.19-ны өдрийн 20:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан 14 албан хаагч 2 автомашинтай ажиллаж 2015.06.19-ны өдрийн 23:33 цагт тус тус бүрэн унтраасан.

Цурамд оруулсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг “Ухны-Ам” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.18-ны өдрийн 13:00 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 15 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, мөн өдрийн 14:30 цагт;

Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн нутаг “Таана” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 26 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.18-ны өдрийн 16:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Орон нутгийн 40 иргэн, 1 автомашин, 20 мотоцикл, 2 морьтойгоор ажиллаж, мөн өдрийн 13:00 цагт түймрийг тус тус цурамд оруулсан.

Унтраахаар ажиллаж байгаа: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Зэлт гол” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.16-ны өдрийн 17:50 цагтхүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 33 албан хаагч, 2 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 45 иргэн, 4 автомашин, нийт 102 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр;

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Янгаахайн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.18-ны өдрийн 18:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 10 иргэн, Хилийн цэргийн 3 нийт 25 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Булган аймгийн Бүрэгхангай  сумын 3 дугаар баг Цоохор морьтын төхөм гэдэг газар хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг  2015. 06.19-ны өдрийн 12:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч 1 автомашин, орон нутгаас 31 хүн , 3 автомашин, 5 мотоцикл, нийт  43 хүн 9 техник хэрэгсэлтэйгээр;

Сэлэнгэ аймгийн Мандал сумын  Түнхэл тосгоны “Идэмийн гол гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.19 ний өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах  19 дүгээр ангийн 13 албан хаагч 1 техник хэрэгсэлтэйгээр;

Сэлэнгэ аймаг Мандал сумын Ерөө голын халуун рашааны чиглэлд ойн түймэр гарсан дуудлагыг 2015.06.19 ний өдрийн 17:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах  19 дүгээр ангийн 13 албан хаагч 1 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар тус тус ажиллаж байна.

      4. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 4, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны Хангайн 12 дугаар гудамжны 425 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 13:05 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Шарга морьтын эцэст байшин шатаж байна гэсэн дуудлагыг 15:38 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 8 албан хаагч,

Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 1 дүгээр хорооллын 34А байрны дэргэд чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 19:00 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,

Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны Цамбагаравын 9 дүгээр байрны 8 дугаар орцноос утаа гараад байна гэсэн дуудлагыг 19:18 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Хэрлэнгийн  9 дүгээр гудамжны 13 тоотод хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.19-ны 10:09 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 32 дугаар ангийн 8 албан хаагч,

Орхон аймгийн Хангал сумын 2 дугаар багийн Их хөтөл гэдэг газар өтөг шатаачихлаа гэсэн дуудлагыг 15:44 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 56 дугаар ангийн 11 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн “Мангирт” 5 дугаар хэсэгт айлын хашаа шатаж байна гэж дуудлагыг 16:55 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

  ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top