Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Их булан” гэдэг газар 2015.05.17-ны өдөр “Ховд” голын усанд осолдсон Х /15 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 2015.05.31-ний өдрөөс зогсоосон байсан боловч дахин зохион байгуулах тухай хүсэлтийг 2015.06.06-ны өдрийн 09:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, 1 завь, Аврах тусгай ангийн 6 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 15 иргэн, 2 автомашин, нийт 25 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг “Дамбын тохой” гэдэг газар Сэлэнгэ мөрний усанд иргэн О /57 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2015.06.20-ны өдрийн 20:25 цагт хүлээн авч  тус аймгийнОнцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 завь, 1 автомашинтай, ар гэрийн 20 хүн, 2 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн нутаг “Бага бүүрэг толгой” гэдэг газар Орхон голын усанд иргэн М /28 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2015.06.20-ны өдрийн 19:25 цагт хүлээн авч орон нутгийн иргэд цогцсыг олж тус сумын Цагдаагийн хэсгийн цагдаа, ахлагч Б-д хүлээлгэн өгсөн.

2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 4 аймгийн 5 сумын нутагт “Галзуу” өвчний 7, нийт 5 аймгийн 7 сумын нутагт 9 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн нутаг “Хөөврийн гол” гэдэг газар малчин А-ын 6 хонь 2015.06.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.06.04-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн нутаг “Яварын гол” гэдэг газар малчин Б, М нарын 3 үхэр 2015.06.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул  сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.10-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн нутаг “Мянган-Ямаат” гэдэг газар малчин Л-ийн 1 үхэр 2015.05.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн нутаг “Шув тэвх” гэдэг газар малчин Ц-ийн 1 хонь 2015.06.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн нутаг “Цэцэн хөв” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь:

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг “Улаан дэл” гэдэг газар зусч байгаа Шарга сумын малчин Э-ийн 1 үхэр 2015.06.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг “Үхрийн толгойт” гэдэг газар малчин Ж-ийн 1 үхэр 2015.06.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач  багийн нутаг “Хойд худаг” гэдэг газар малчин Н-ийн 1 үхэр 2015.06.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.18-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол багийн “Ханжит” гэдэг газар иргэн Г-ийн хонь 2015.06.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.19-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон

3. Ой хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Зэлт гол” “Могойт гол” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.16-ны өдрийн 17:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 33 албан хаагч, 2 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 22 албан хаагч, 2 автомашин, АТА-ын 23 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 86 иргэн, нийт 163  хүн,

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Янгаахайн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.18-ны өдрийн 18:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Хилийн цэргийн 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй, оррн нутгийн 7 иргэн, 2  автомашинтай, нийт 23 хүн,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын  Түнхэл тосгоны нутаг “Идмийн гол“ гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.19 ний өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 40 дүгээр ангийн 8 албан хаагч 1 автомашин, орон нутгийн 12 иргэн, 2 автомашинтай, нийт 20 хүн,

Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл багийн нутаг “Арцат-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 170 км-т/ ойн түймэр гарсан дуудлагыг 2015.06.19 ний өдрийн 17:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах  19 дүгээр ангийн 13 албан хаагч 1;

Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн нутаг “Өвөр сүүжийн гол” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 130 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.20-ны өдрийн 18:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтай, Хилийн 0286 дугаар ангийн 3 албан хаагч, нийт 15 хүн тус тус ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Номгон” багийн нутаг “Хагархай-Ам” гэдэг газар хээрийн түймэр гарсан гэсэн дуудлагыг 2015.06.20-ны өдрийн 13:52 цагт хүлээн авч Дархан-Уул Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашинтай,  Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашинтай,  орон нутгийн 37 иргэн, 2 автомашинтай, нийт 52 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр  ажиллаж 2015.06.21-ний өдрийн 05:45 цагт;

Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн нутаг “Таана” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 26 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.18-ны өдрийн 16:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 40 иргэн, 1 автомашин, 20 мотоцикл, 2 морьтойгоор ажиллаж, мөн өдрийн 13:00 цагт;

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг Адгийн дүүрэн гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.19-ний өдрийн 16:10 цагт хүлээн авч Нийслэлийн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 9 албан хаагч, 2 автомашинтайгаар, нийт 16 албан хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.06.19-ний өдрийн 20:00 цагт;

Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн “ Цоохор морьтын төхөм” гэдэг газар хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг  2015.06.19-ны өдрийн 12:05 цагт  хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч 1 автомашин, орон нутгаас 31 хүн , 3 автомашин, 5 мотоцикл, нийт  43 хүн 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.06.20-ны өдрийн 13:30 цагт тус тус цурамд оруулсан.

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг “Бумбатын-Ам” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.20-ны өдрийн 11:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.06.20-ны өдрийн 20:20 цагт;

Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг Тэрэлжийн Мэлхийн хадны зүүн талд “Динозаворын-Ам” гэдэг газар түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2015.06.20-ны өдрийн 10:25 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.06.20-ны өдрийн 13:00 цагт тус тус  унтраасан.    

      4. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны Ар хустайн зусланд эзэнгүй гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.20-ны өдрийн 11:31 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,

Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны Алтайн 8 дугаар гудамжийн 854 тоотод иргэн У-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.20-ны өдрийн 15:19 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Наран” 11 дүгээр хорооллын 3 дугаар гудамжийн 8 тотод иргэн О-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.20-ны өдрийн 13:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 7 албан хаагч,

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн “Бага дөрвөлж” гэдэг газар иргэн Э-н хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.20-ны өдрийн 13:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 15 дугаар ангийн 6 албан хаагч,

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн 2 дугаар гудамжийн 40 тоотод иргэн Ц-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.20-ны өдрийн 21:16 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 56 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

5.Техникийн холбогдолтой ослын талаар:

Тээврийн хэрэгслийн осол: Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг Эмээлт өртөөний чиглэлд авто замын зорчих хэсэгт 36-61 УБЦ улсын дугаартай суудлын автомашин, 50-37 УБЦ улсын дугаартай ачааны автомашинтай мөргөлдөж автомашины эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2015.06.20-ны өдрийн 16:00 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж эд ангид хавчуулагдсан иргэн Н /23 настай, эрэгтэй/, А /43 настай, эрэгтэй/, Н /11 настай, эрэгтэй/ нарыг гаргаж, хүнд гэмтсэн Ц /14 настай, эрэгтэй/, Э /3 настай, эрэгтэй/ нарыг ГССҮТ-д хүлээлгэн өгсөн.

Булган аймгийн Булган сумын Хужирт багийн нутаг “Хуурай” гэдэг газар авто замын зорчих хэсэгт 64-91 УНН улсын дугаартай  суудлын автомашин онхолдсон байна гэсэн дуудлагыг 2015.06.20-ны өдрийн 21:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн Э /42 настай, эмэгтэй/, М /22 настай, эмэгтэй/, Н /28 настай, эмэгтэй/, О /32 настай, эмэгтэй/,  М /38 настай, эрэгтэй/ нар гэмтсэн байсныг аймгийн Нэгдсэн эмнэлэгт, нас барсан иргэн Б /53 настай, эрэгтэй/-г цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

scroll to top