Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайхБаян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Их булан” гэдэг газар 2015.05.17-ны өдөр “Ховд” голын усанд осолдсон Х /15 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 2015.05.31-ний өдрөөс зогсоосон байсан боловч дахин зохион байгуулах тухай хүсэлтийг 2015.06.06-ны өдрийн 09:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 автомашин, 1 завь, Аврах тусгай ангийн 6 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 6 иргэн, 2 автомашин, нийт 16 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр;

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг “Дамбын тохой” гэдэг газар Сэлэнгэ мөрний усанд иргэн О /57 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2015.06.20-ны өдрийн 20:25 цагт хүлээн авч  тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 20 иргэн, 2 автомашин, нийт 24 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр;

Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн нутаг “Хужир булан” гэдэг газар “Орхон” голын усанд Ж /15 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2015.06.21-ний өдрийн 13:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 15 албан хаагч, 2 автомашин, 1 завь, орон нутгийн 10 иргэн, 2 автомашин, нийт 25 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр;

Сэлэнгэ аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн нутаг “Хамуутын тохой” гэдэг газар “Орхон” голын усанд иргэн Г /24 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2015.06.21-ний өдрийн 15:30 цагт тус тус хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, 2 автомашин, 2 завь, орон нутгийн 29 иргэн, 5 автомашин, нийт 40 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Аврах ажиллагаа:
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутагт уулын хясаан дээрээс 1 хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 2015.06.21-ний өдрийн 18:35 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, иргэн У /40 настай, эрэгтэй/ үсэрч амиа хорлохыг завдаж байсныг аюулгүй болгож тус дүүргийн Цагдаагийн хэлтэст эсэн мэнд хүлээлгэн өгсөн.

2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

       Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 4 аймгийн 6 сумын нутагт “Галзуу” өвчний 7, нийт 5 аймгийн 8 сумын нутагт 9 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн нутаг “Хөөврийн гол” гэдэг газар малчин А-ын 6 хонь 2015.06.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.06.04-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн нутаг “Яварын гол” гэдэг газар малчин Б, М нарын 3 үхэр 2015.06.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул  сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.10-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн нутаг “Мянган-Ямаат” гэдэг газар малчин Л-ийн 1 үхэр 2015.05.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн нутаг “Шув тэвх” гэдэг газар малчин Ц-ийн 1 хонь 2015.06.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн нутаг “Цэцэн хөв” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.06.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь:

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг “Улаан дэл” гэдэг газар зусч байгаа Шарга сумын малчин Э-ийн 1 үхэр 2015.06.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг “Үхрийн толгойт” гэдэг газар малчин Ж-ийн 1 үхэр 2015.06.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач  багийн нутаг “Хойд худаг” гэдэг газар малчин Н-ийн 1 үхэр 2015.06.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.18-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол багийн “Ханжит” гэдэг газар иргэн Г-ийн хонь 2015.06.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.19-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон

3. Ой хээрийн түймэр:

Асч байгаа:
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Зэлт гол” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.16-ны өдрийн 17:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 45 албан хаагч, 3 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 22 албан хаагч, 1 автомашин, Аврах тусгай ангийн 23 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 86 иргэн, 1 автомашин, нийт 176 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр;

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Янгаахайн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.18-ны өдрийн 18:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Хилийн 0243 дугаар ангийн 4 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 7 иргэн, 2  автомашин, нийт 23 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр;

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Малгарын-Энгэр” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.19-ний өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 22 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 12 иргэн, 2 автомашинтай, нийт 34 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр;

Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Арцат-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 170 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.19-ний өдрийн 17:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 24 иргэн, 2 автомашин, нийт 37 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр;

Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн нутаг “Өвөр сүүжийн гол” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 130 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.20-ны өдрийн 18:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 19 албан хаагч, 2 автомашин, Хилийн 0286 дугаар ангийн 17 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 10 иргэн, 1 автомашин, нийт 46 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр тус тус түймрийг унтраахаар ажиллаж байна.

Цурамд оруулсан:
Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн нутаг “Таана” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 26 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.18-ны өдрийн 16:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 40 иргэн, 1 автомашин, 20 мотоцикл, нийт 52 хүн, 22 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.06.18-ны өдрийн 13:00 цагт;

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн нутаг “Давс” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.22-ны өдрийн 00:28 цагт хүлээн авч Орон нутгийн 14 иргэн, 2 автомашинтайгаар ажиллаж, мөн өдрийн 07:45 цагт тус тус түймрийг цурамд оруулсан.

Унтраасан:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг “Адгийн дүүрэн” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.19-ний өдрийн 16:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 9 албан хаагч, 2 автомашин, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 7 албан хаагч, 2 автомашин, нийт 16 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.06.21-ний өдрийн 11:20 цагт;

Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг “Цоохор морьтын төхөм” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.19-ний өдрийн 12:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 31 иргэн, 3 автомашин, 5 мотоцикл, нийт 43 хүн 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.06.21-ний өдрийн 12:00 цагт;

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн нутаг “Хагархай-Ам” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.20-ны өдрийн 13:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 37 иргэн, 2 автомашин, нийт 52 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр  ажиллаж, 2015.06.21-ний өдрийн 20:00 цагт тус тус түймрийг унтраасан.

      4. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Орбит”-ын 89 дүгээр гудамжийн 1А тоотод эзэн нь тодорхойгүй 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.21-ний өдрийн 14:40 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч;

Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны “Эмнэлэг”-ийн 5 дугаар гудамжийн 304 тоотод иргэн Г-н 5 ханатай гэр, иргэн Г-н байшин, амбаар, хашаа, 305 тоотод иргэн Г-н байшин, хашаа, 4 дүгээр гудамжийн 281 тоотод иргэн О-н автомашины тавиулан, 282 тоотод түрээслэгчийн байшин, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.21-ний өдрийн 19:08 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч;

Баянгол дүүргийн 22 дугаар хорооны “Зүүн наран”-гийн 13 дугаар гудамжийн 23 тоотод иргэн Э-н байшин, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.22-ны өдрийн 04:27 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч;

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн “Батальон”-ы 15 дугаар байрны хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.21-ний өдрийн 13:47 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч;

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хаан бууз” зоогийн газарт эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.21-ний өдрийн 18:45 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 56 дугаар ангийн 6 албан хаагч;

Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Гангууш” ХХК-ийн хашаанд хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.21-ний өдрийн 19:56 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

5.Техникийн холбогдолтой ослын талаар:

Тээврийн хэрэгслийн осол:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны “Баруун-Алтан-Өлгий”-н 12 дугаар гудамжинд 25-31 УБС улсын дугаартай “Хьюндай Аксент” загварын суудлын автомашин, 12-48 УБА улсын дугаартай “ЗИЛ” загварын том оврын ачааны автомашинтай мөргөлдөж, автомашины эд ангид 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 2015.06.21-ний өдрийн 09:39 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, иргэн Т /43 настай, эрэгтэй/ эд ангид хавчуулагдаж гэмтсэн байсныг гаргаж нийслэлийн Түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top