НҮБ-ын суурин зохицуулагчийг “Онцгой байдлын албаны төлөө I” тэмдгээр шагналаа

Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч, хатагтай Сезин Синаноглугийн Монгол Улсад ажиллах хугацаа  нь дуусч байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хатагтай Сезин Синаноглугийн Монгол Улсын гамшгаас хамгаалах салбарыг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, “Онцгой байдлын албаны төлөө-I” зэргийн тэмдгээр шагнасан юм.

Хатагтай Сезин Синаноглугийн хувьд Монгол улсад хийсэн үйл ажиллагаагаа товч тайлагнасан. Мөн дараагийн НҮБ-ын суурин зохицуулагчид Монгол Улсын  гамшгаас хамгаалах салбарт ойрын хугацаанд хийх шаардлагатай ажлыг захиж үлдээсэн хэмээн уламжиллаа.

 

 

scroll to top