Объектын түймэр
2015 оны эхний 6 сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 2577 удаа гарч, 5,9 тэрбум төгрөгийн хохирол учирч, 32 хүн нас барж, 18 хүн түлэгдэж гэмтэн 405 толгой мал хорогдож, 893 гэр орон сууц шатсан байна.
Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 351 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 16,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 19,6 хувиар өсч, учирсан хохирлын хэмжээ 7,5 хувиар буурсан байна.
Нийслэл хотод нийт 1793 удаагийн гал түймэр гарч, 2,9 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 784 удаагийн гал түймэр гарч, 3,0 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
Ой, хээрийн түймэр
Улсын хэмжээнд 16 аймгийн 90 суманд нийт 188 удаагийн ой, хээрийн түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 9771.7 га ой, 5.051.539.5 га хээрийн бүс, нийт 5.063.202 га ой, хээрийн бүс шатсан.
Түймрийн улмаас байгаль, экологид 18.4 тэрбум, 922.5 сая төгрөгийн эд материалын хохирол учирч, түймрийг унтраахад 301.5 сая төгрөгийн зардал гарсан гарсан байна.
Түймрийг унтраахад Онцгой байдлын албанаас 3264 албан хаагч, 318 автомашин, Хилийн цэргээс 545 албан хаагч, 45 автомашин, Зэвсэгт хүчнээс 538 албан хаагч, 42 автомашин, Цагдаагийн байгууллагаас 75 албан хаагч, 5 автомашин, орон нутгаас 9400 иргэн, 1049 автомашин, 287 мотоцикль, нийт 13822 хүн, 1459 автомашин, 287 мотоцикль тус тус дайчлагдан ажилласан.
2014 оны эхний хагас жилд гарсан ой, хээрийн түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 93 хувиар тус тус буурсан байна.
Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар
2015 оны эхний 6 сард 12797 байгууллага, аж ахуйн нэгж, 104631 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 77025 зөрчил дутагдал илрүүлэн, 17906 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 4168 заавал биелүүлэх албан шаардлага, 2983 мэдэгдэл, 73 танилцуулга, 180 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 470 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 61,1 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 981 удаа, дадлага 793 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2423 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.
Гал түймрийн улсын хяналтын ажлын үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн хяналт шалгалтад хамрагдсан объектын тоо 7,9 хувь, гал түймэр гарч болзошгүй ноцтой зөрчил дутагдалтай аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоосон байдал 39,0 хувь, зөрчил дутагдлыг арилгуулахаар бичсэн мэдэгдэл 16,5 хувь, галын аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургууль 1,8 хувиар тус тус өсч, гал түймрийн хяналт шалгалтанд хамрагдсан айл өрхийн тоо 19,4 хувь, гал түймэр гарч болзошгүй зөрчлийг илрүүлсэн байдал 10,1 хувь, арилгуулсан байдал 24,9 хувь, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчиж, захиргааны арга хэмжээ авагдсан байдал 7,8 хувь, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 7,6 хувь, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлсэн байдал 6,1 хувиар тус тус буурсан байна.
Объектын түймрийн шалтгааныг авч үзвэл:
Ил задгай гал, асгасан үнс нурмаас 1311 гал буюу 51,6 хувь,
Цахилгаан ашиглалтын буруугаас 318 гал буюу 12,5 хувь,
Пийшин, зуух, яндангийн цонолтоос 273 гал буюу 10,7 хувь,
Шалтгаан тогтоогдоогүй 172 гал буюу 6,8 хувь,
Цахилгаанаас угсралтын буруугаас 121 гал буюу 4,8 хувь,
Машины яндангийн болон цахилгааны очноос 75 гал буюу 2,9 хувь,
Цахилгааны техникийн гэмтлээс 57 гал буюу 2,2 хувь,
Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 55 гал буюу 2,1 хувь,
Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 47 гал буюу 1,8 хувь,
Бусад шалтгаанаас 30 гал буюу 1,2 хувь,
Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 29 гал буюу 0,8 хувь
Санаатай үйлдлээр 24 гал буюу 1,1 хувь,
Гагнуур, паялник, бамбараас 16 гал буюу 0,6 хувь,
Архидан согтуурснаас 6 гал буюу 0,2 хувь,
Технологийн горим зөрчснөөс 3 гал буюу 0,1 хувь,
Байгалийн үзэгдлээс 2 гал буюу 0,07 хувь
Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 282 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 395 удаа орж ажиллав.
Гурав. Гал түймэр унтраасан талаар
Улсын хэмжээнд ажиллаж байгаа Аврах, гал унтраах 49 анги 2015 оны эхний 06 сарын байдлаар гал түймрийн 2597 дуудлага хүлээн авсанаас 1640 удаагийн гал түймэр дээр байлдааны тархалт хийж, 1 тасгийн хүчээр 1576 удаа, 2 тасгийн хүчээр 37 удаа, 2-оос дээш тасгийн хүчээр 28 удаа, үүнээс 1302 гал түймрийг 30 минутанд, 232 гал түймрийг 30-60 минутанд, 123 гал түймрийг 60-аас дээш минутанд унтрааж, нийт 15879.22 тн ус, 1167л хөөс, 45806.77 литр шатахуун зарцуулсан.
Аврах, гал унтраах ангиудаас Тактикийн сургууль 86, салааны тархалтын сургууль 1047, өдөр тутмын дасгал сургууль 8644, мэргэжлийн чиглэлээр 2960, албаны чиглэлээр 1708 удаагийн сургалт зохион байгуулж, /давхардсан тоогоор/ нийт 191.986 хүнийг хамруулсан байна. 874 гал унтраах шуурхай төлөвлөгөө, 858 шуурхай картад баяжилт хийн тодотгож, гал унтраах дасгалын нормчлолоор давхардсан тоогоор онц 1450, сайн 2041, дунд 1157, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмээр онц 2556, сайн 3878, дунд 2540, хорт хий утаанаас хамгаалах албаны дүрмээр онц 2286, сайн 3554, дунд 2772, гал унтраах дүрмээр онц 2677, сайн 3716, дунд 2662 гэсэн дүнтэйгээр тус тус шалгагдсан байна.
Аймаг орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн Аврах, гал унтраах нийт 49 гал унтраах ангиас 2015 оны эхний 06 сарын байдлаар ирүүлсэн ажлын мэдээг нэгтгэн 105 ангид “А”, 142 ангид “В”, 43 ангид “С”, 4 ангид “D” үнэлгээ, дүгнэлт өгч ажиллаа.