Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Их булан” гэдэг газар 2015.05.17-ны өдөр “Ховд” голын усанд осолдсон Х /15 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 2015.05.31-ний өдрөөс зогсоосон байсан боловч дахин зохион байгуулах тухай хүсэлтийг 2015.06.06-ны өдрийн 09:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 автомашин, 1 завь, Аврах тусгай ангийн 6 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 6 иргэн, 2 автомашин, нийт 16 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр,

Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн нутаг “Таван-Улиасны гарам” гэдэг газар 2015.06.09-ний өдөр “Ховд” голын усанд осолдсон иргэн Ц /31 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 2015.06.18-ны өдрөөс зогсоосон байсан боловч дахин зохион байгуулах тухай хүсэлтийг 2015.06.24-ний өдрийн 10:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 6 иргэн, 1 автомашин, 2 мотоцикл, нийт 12 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр,

Увс аймгийн Бөхмөрөн сумын Жигэртэй багийн нутаг “Хэвийн-Эхэн” гэдэг газар О /4 настай, эмэгтэй/ “Жигэртэй” голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 12:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 62 иргэн, 6 автомашин, 21 мотоцикл, нийт 69 хүн, 29 техник хэрэгсэлтэйгээр тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Өнөөдрийн байдлаар 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 2 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, нийт 4 аймгийн 5 сумын нутагт 5 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн нутаг “Хөөврийн гол” гэдэг газар малчин А-н 6 хонь 2015.06.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.06.04-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн нутаг “Яварын гол” гэдэг газар малчин Б, М нарын 3 үхэр 2015.06.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.10-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн нутаг “Хойд худаг” гэдэг газар малчин Н-н 1 үхэр 2015.06.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.18-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Завхангол багийн нутаг “Ханжит” гэдэг газар малчин Г-н 1 хонь 2015.06.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.19-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн нутаг “Олон худаг” гэдэг газар малчин Т-н 1 үхэр 2015.06.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Ой, хээрийн түймэр:

Асч байгаа: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Зэлт гол” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.16-ны өдрийн 17:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 57 албан хаагч, 4 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 22 албан хаагч, Аврах тусгай ангийн 23 албан хаагч, орон нутгийн 86 иргэн нийт 188 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Бяруун чулуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.19-ний өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 22 албан хаагч, орон нутгийн 12 иргэн,  нийт 34 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр,

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг “Майн зоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 20:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 26 иргэн нийт 36 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр,

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг “Дэлгэр нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 18:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 26 иргэн нийт 33 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр,

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн нутаг “Их жамсын гол” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 17:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтайгаар тус тус түймрийг унтраахаар ажиллаж байна.

Цурамд оруулсан: Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Арцат-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 170 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.19-ний өдрийн 17:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, орон нутгийн 26 иргэн, нийт 39 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр,

Булган аймгийн Тэшиг сумын Далан багийн нутаг “Тавтын мухар” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.22-ны өдрийн 14:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 69 иргэн нийт 81 хүн, 22 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.06.24-ний өдрийн 11:00 цагт тус тус түймрийг цурамд оруулсан.

Унтраасан: Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн нутаг “Өвөр сүүжийн гол” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 130 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.20-ны өдрийн 18:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 19 албан хаагч, Хилийн 0286 дугаар ангийн 17 албан хаагч, орон нутгийн 10 иргэн нийт 46 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.06.24-ний өдрийн 10:00 цагт

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Янгаахайн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.18-ны өдрийн 18:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Хилийн 0243 дугаар ангийн 4 албан хаагч орон нутгийн 7 иргэн нийт 23 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.06.24-ний өдрийн 17:50 цагт тус тус түймрийг унтраасан.

4. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 6, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны “Буянт-Ухаа”-гийн 19 дүгээр гудамжийн 676 тоотод иргэн Б-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 08:51 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 9 албан хаагч,

       Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны “Зүүн сэлбэ”-ийн 4 дүгээр гудамжийн 27 тоотод иргэн Д-н 5 ханатай гэр, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 13:36 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,

       Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хөрс” худалдааны төвийн хашаанд хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 16:23 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,

       Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Тахилт”-ын 7 дугаар гудамжийн 197 тоотод иргэн О-н байшин, амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 16:27 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 11, 26 дугаар ангийн 10 албан хаагч,

       Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны “Малчин”-ы 2 дугаар гудамжийн 119 тоотод иргэн Ц-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 19:13 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч,

       Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны 1 дүгээр гудамжийн 44 тоотод иргэн О-н автомашины тавиулан шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 20:43 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч,

       Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт иргэн П-н “Хьюндай Старекс” загварын бага оврын автобус шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.25-ны өдрийн 04:02 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч,

       Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Жаргалан” зоогийн газарт эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 07:06 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 6 албан хаагч, 

       Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн задгайд иргэн С-н 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 22:00 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 33 дугаар ангийн 7 албан хаагч,

       Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн “Залгамжлагч” хорооллын 9 дүгээр гудамжийн 7 тоотод иргэн И-н 6 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 22:29 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 41 дүгээр ангийн 5 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

5. Техникийн холбогдолтой ослын талаар:

Тээврийн хэрэгслийн осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг “Богдхан-Уул”-ын хатуу хучилттай авто замын зорчих хэсгийн хажуу руу “Тоёота Марк-2” загварын суудлын автомашин онхолдож, автомашины эд ангид 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 15:59 цагт хүлээн авч Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, иргэн Б /30 настай, эрэгтэй/ эд ангид хавчуулагдаж гэмтсэн байсныг гаргаж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top