Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Дорноговь аймгийн Хөвсгөл сумын /сумаас урагш 60 км/ Элст багийн “Арын аман ус” гэдэг газар нутагладаг малчин Энд зуны амралтаараа ирж мал маллаж байсан Д /10 настай, эрэгтэй/ нь 22:00 цагийн орчимд малаа хотлуулж байгаад алга болсон тухай дуудлагыг 2015.06.26-ны өдрийн 03:31 цагт хүлээн авч тус сумын 8 иргэн, 1 автомашин, 4 мотоцикльтой эрэн хайх ажлыг зохион байгуулж байна.     

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Асгат багийн  иргэн Б /27 настай, эрэгтэй сэтгэцийн өөрчлөлттэй/ нь 2015.05.23-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.06.25-ны өдрийн 14:20 цагт /15:00 цагт/ хүлээн авч тус сумын 6 иргэн, 1 автомашинтай эрэн хайх явцад Асгат багийн “Асгатын Цагаан” булаг гэдэг газраас Хилийн  0285 дугаар ангийн 5 дугаар заставын хилчид 2015.06.25-ны өдрийн 18:10 цагт эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Уснаас эрэн хайх: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Их булан” гэдэг газар 2015.05.17-ны өдөр “Ховд” голын усанд осолдсон Х /15 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 2015.05.31-ний өдрөөс зогсоосон байсан боловч дахин зохион байгуулах тухай хүсэлтийг 2015.06.06-ны өдрийн 09:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 завь, Аврах тусгай ангийн 6 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 8 иргэн, 2 автомашин, нийт 18 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр;

Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн нутаг “Таван-Улиасны гарам” гэдэг газар 2015.06.09-ний өдөр “Ховд” голын усанд осолдсон иргэн Ц /31 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 2015.06.18-ны өдрөөс зогсоосон байсан боловч дахин зохион байгуулах тухай хүсэлтийг 2015.06.24-ний өдрийн 10:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 6 иргэн, 1 автомашин, 2 мотоцикл, нийт 12 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр;

Сэлэнгэ аймаг Сант сумын Ивэн багийн нутаг Орхон голын гүүрний орчимд иргэн Б /28 настай, эрэгтэй/ усанд осолдсон тухай дуудлагыг 2015.06.25-ны өдрийн 13:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч 2 автомашинтай тус тус эрэн хайх ажиллагааг тус тус зохион байгуулж байна.

Увс аймгийн Бөхмөрөн сумын Жигэртэй багийн нутаг “Хэвийн-Эхэн” гэдэг газар О /4 настай, эмэгтэй/ “Жигэртэй” голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 12:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 62 иргэн, 6 автомашин, 21 мотоцикл, нийт 69 хүн, 29 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.06.25-ны өдрийн 15:10 цагт тус сумын 1 дүгээр багийн нутаг “Хоз” гэдэг газраас усанд живсэн байсныг олж сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Д.Даваасамбууд;

Налайх дүүргийн 5 дугаар хорооны “Бүс” нуурын усанд иргэн Загд /50 орчим настай, эрэгтэй/ живж осолдсон тухай дуудлагыг 2015.06.25-ны өдрийн 15:19 цагт хүээн авч Нийслэлийн Аврах ангийн эрэн хайх салбарын 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн З /50 орчим нас, эрэгтэй/-н цогцосыг 2015.06.25-ны өдрийн 17:20 цагт 4 метрийн гүнээс гарган тус дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Г.Ган-Эрдэнэд хүлээлгэн өгсөн.

Газрын хэвлийд эрэн хайх: Дорноговь аймгийн Айраг сумын Нүдэн багийн “Cамартай” гэдэг газар  “ХӨХ ЖОНШ” ХХК-ийн  уурхайн өргөх төхөөрөмжийн ган татлага тасарсны улмаас  БНХАУ-ын иргэн Д /49 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2015.06.25-ны өдрийн 17:23 цагт хүлээн авч Нийслэлийн Налайх дүүргийн Уул уурхайн аврах ангийн 8 албан хаагч, 1 автомашинтай, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашинтай, нийт 15 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр  ажиллаж 2015.06.26-ны өдрийн 01:30 цагт цогцосыг гарган Говьсүмбэр аймгийн цагдаагийн газрын бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. 

2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1,  3 аймгийн 4 сумын нутагт “Галзуу” өвчний 4, нийт 4 аймгийн 5 сумын нутагт 5 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн нутаг “Хөөврийн гол” гэдэг газар малчин А-н 6 хонь 2015.06.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.06.04-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн нутаг “Хойд худаг” гэдэг газар малчин Н-н 1 үхэр 2015.06.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.18-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Завхангол багийн нутаг “Ханжит” гэдэг газар малчин Г-н 1 хонь 2015.06.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.19-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн нутаг “Олон худаг” гэдэг газар малчин Т-н 1 үхэр 2015.06.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баян-Агт сумын Халтар багийн нутаг “Асганы хөндий” гэдэг газар малчин Э-н 1 үхэр 2015.06.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Ой, хээрийн түймэр:

Асч байгаа: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Зэлт гол” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.16-ны өдрийн 17:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 46 албан хаагч, 4 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 22 албан хаагч, 1 автомашин, Аврах тусгай ангийн 22 албан хаагч, 1 автомашин, нийт 90 хүн, 5 техник, хэрэгсэлтэйгээр;

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Бяруун чулуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.19-ний өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 23 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 9 иргэн, 2 автомашин, нийт 32 хүн, 4 техник, хэрэгсэлтэйгээр;

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг “Майн зоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 20:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 16 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 42 иргэн, 3 автомашин, нийт 70 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр;

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг “Дэлгэр нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 18:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 26 иргэн, 2 автомашин, 1 мтотоцикл, нийт 33 хүн, 4 техник, хэрэгсэлтэйгээр;

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн нутаг “Их жамсын гол” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 17:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтайгаар 40 км газрыг туулж, үлдсэн 50 км газрыг явганаар хөдөлгөөн үйлдэн замдаа явж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “Атаа гол” гэх газарт утаа гарч байна гэсэн мэдээг 2015.06.25-ны 08:00 цагт хүлээн авч Дархан -Уул аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 24 иргэн 1 автомашин нийт 48 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр;

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн нутаг “Харцайн 39-ийн зоо нуруу” гэдэг газар /сумаас 30 км-ийн зайтай/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.25-ны өдрийн 16:04 цагт хүлээн авч тус аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Гал унтраах аврах 50 дугаар ангийн 12 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг “Говийн  мухар” /сумаас баруун зүгт 16 км/ гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.25-ны өдрийн 18:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 21 албан хаагч, 2 автомашин, Орон нутгийн 19 иргэн, 3 автомашин, 5 мотоцикль, 6 морьтой, нийт 40 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр;

Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн нутаг “Их Төхөм” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.25-ны өдрийн  21:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын  8  албан хаагч, 1 автомашин, Орон нутгийн 20 иргэн, 3 автомашин, нийт 28 хүн, 4 техник хэрэгсэлтэй тус тус ажиллаж байна.

Цурамд оруулсан: Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Арцат-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 170 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.19-ний өдрийн 17:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, орон нутгийн 26 иргэн, нийт 39 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр,

Булган аймгийн Тэшиг сумын Далан багийн нутаг “Тавтын мухар” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.22-ны өдрийн 14:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 69 иргэн нийт 81 хүн, 22 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.06.24-ний өдрийн 11:00 цагт тус тус түймрийг цурамд оруулсан.

4. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 6, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны 14 дүгээр гудамжийн 447 тоотод иргэн Э-н 5 ханатай гэр, Г-н 5 ханатай гэр, П-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 15:09 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч;   

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Баянхошууны 24 дүгээр гудамжийн 13 тоотод иргэн Б-н 5 ханатай гэр, 4х9 хэмжээтэй байшингийн дээвэр, 8 метр хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 17:36 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч;

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Цайзын 4А гудамжийн 252 тоотод иргэн Б-н 8х25 хэмжээтэй хүлэмж шатаж байна гэсэн дуудлагыг 19:53 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч;        

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Пили вүүд” ХХК-ийн хөөсөнцөрийн үйлдвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.25-ны өдрийн 21:18 цагт хүлээн авч Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 9 албан хаагч, Хан-уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 албан хаагч, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 16 албан хаагч, нийт 33 албан хаагч;   

Багахангай дүүргийн 2 дугаар хорооны  нутаг дэвсгэр, төмөр замын 91–92 дугаар тэмдэгтийн хойно шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.25-ны өдрийн 13:34 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 80 дугаар ангийн 10 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 11 албан хаагч, 2 автомашинтай нийт 21 хүн;

Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Хангай зөрлөгт түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2015.06.25-ны өдрийн 19:45 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 8 албан хаагч;

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 7 дугаар гудамжийн 74 тоотод иргэн Бн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.25-ны өдрийн 15:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 12 дугаар ангийн 8 албан хаагчтус тус ажиллаж унтраасан. .

5. Техникийн холбогдолтой ослын талаар:

Тээврийн хэрэгслийн осол: Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн Түлүүгийн давааны зам дээр 34-08 УНЯ улсын дугаартай “Кулугер” загварын суудлын автомашин онхолдсон тухай дуудлагыг 2015.06.25-ны өдрийн 19:25 цагт /19:35 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллан иргэн Д.Дэлгэржаргал /43 настай, эмэгтэй/, иргэн Д.Даваадорж /39 настай, эрэгтэй/, иргэн О /30 настай, эмэгтэй/ нар газар дээрээ нас барсан байсныг Цагдаагийн байгуулагад, иргэн Д /36 настай, эмэгтэй/-д эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн. Э /8 настай, эмэгтэй/ ухаангүй  байсныг цуг явсан автомашинтай хүмүүс авч явсан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top