Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Дорноговь аймгийн Хөвсгөл сумын /сумын төвөөс урд зүгт 60 км/ Элст багийн “Арын-Аман ус” гэдэг газар нутагладаг малчин Э-нд зуны амралтаараа ирж мал маллаж байсан Д /10 настай, эрэгтэй/ 22:00 цагийн орчимд малаа хотлуулж байгаад алга болсон тухай дуудлагыг 2015.06.26-ны өдрийн 03:31 цагт хүлээн авч тус сумын 8 иргэн, 1 автомашин, 4 мотоцикльтой эрэн хайх ажлыг зохион байгуулж 2015.06.26-ны өдрийн 07:25 цагт гэрээс нь хойд зүгт 5 км газраас эсэн мэнд олсон.

Уснаас эрэн хайх: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Их булан” гэдэг газар 2015.05.17-ны өдөр “Ховд” голын усанд осолдсон Х /15 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 2015.05.31-ний өдрөөс зогсоосон байсан боловч дахин зохион байгуулах тухай хүсэлтийг 2015.06.06-ны өдрийн 09:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 завь, Аврах тусгай ангийн 6 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 8 иргэн, 2 автомашин, нийт 18 хүн,

Сэлэнгэ аймаг Сант сумын Ивэн багийн нутаг “Дааган дэл” гэдэг газар иргэн Б /28 настай, эрэгтэй/ “Орхон” голын усанд осолдсон тухай дуудлагыг 2015.06.25-ны өдрийн 13:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын  11 албан хаагч, 2 автомашинтай, нийт 11 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг тус тус зохион байгуулж байна.

Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн нутаг “Таван-Улиасны гарам” гэдэг газар 2015.06.09-ний өдөр “Ховд” голын усанд осолдсон иргэн Ц /31 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 2015.06.18-ны өдрөөс зогсоосон байсан боловч дахин зохион байгуулах тухай хүсэлтийг 2015.06.24-ний өдрийн 10:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 6 иргэн, 1 автомашин, 2 мотоцикл, нийт 12 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөний үндсэн дээр түр зогсоосон.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Улиастайн гүүрний орчимд Туул голын усанд эрэгтэй хүний цогцос байна гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 2015.06.26-ны өдрийн 17:47 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн О /26 настай, эрэгтэй/ осолдож нас барсан байсныг цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд;

Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг аймгийн нэгдсэн эмнэлгийн хойд талд “ Буянтын бага” голын усанд С /6 настай, эмэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2015.06.26-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад цогцос голын эрэг дээр гарсан байсныг олж аймгийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус хүлээлгэн өгсөн.

2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

       Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 3 аймгийн 4 сумын нутагт “Галзуу” өвчний 4 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн нутаг “Хойд худаг” гэдэг газар малчин Н 1 үхэр 2015.06.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.18-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Завхангол багийн нутаг “Ханжит” гэдэг газар малчин Г-н 1 хонь 2015.06.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.19-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн нутаг “Олон худаг” гэдэг газар малчин Т-н 1 үхэр 2015.06.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баян-Агт сумын Халтар багийн нутаг “Асганы хөндий” гэдэг газар малчин Э-н 1 үхэр 2015.06.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус хязгаарлалтын дэглэм тогтоосон.

3. Ой, хээрийн түймэр:

Асч байгаа: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Зэлт гол” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.16-ны өдрийн 17:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 46 албан хаагч, 4 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 22 албан хаагч, 1 автомашин, Аврах тусгай ангийн 22 албан хаагч, 1 автомашин, нийт 90 хүн,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Бяруун чулуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.19-ний өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 23 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 9 иргэн, 2 автомашин, нийт 32 хүн,

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг “Майн зоо”  гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 20:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 16 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 42 иргэн, 3 автомашин, нийт 70 хүн,

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн нутаг “Их жамсын гол” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 17:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтайгаар 40 км газрыг туулж, үлдсэн 50 км газрыг явганаар хөдөлгөөн үйлдэн замдаа явж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “Атаа гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 55 км-т/ ойн түймэр гарч байна гэсэн мэдээг 2015.06.25-ны 08:00 цагт хүлээн авч Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 24 иргэн 1 автомашин нийт 48 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж байна.

Цурамд оруулсан: Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Арцат-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 170 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.19-ний өдрийн 17:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 26 иргэн, 2 автомашин, нийт 39 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.06.22-ны өдрийн 18:00 цагт;

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг “Дэлгэр нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 18:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 26 иргэн, 2 автомашин, 1 мтотоцикл, нийт 33 хүн, 4 техник, хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.06.25-ны өдрийн 21:00 цагт;

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг “Говийн  мухар” /сумын төвөөс баруун зүгт 16 км/ гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.25-ны өдрийн 18:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 21 албан хаагч, 2 автомашин, Орон нутгийн 19 иргэн, 3 автомашин, 5 мотоцикль, 6 морьтой, нийт 40 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.06.16-ны өдрийн 08:31 цагт;

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн нутаг “Харцайн 39-ийн зоо нуруу” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт  30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.25-ны өдрийн 16:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр; Орон нутийн 19 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.06.26-ны өдрийн 16:00 цагт;

Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн нутаг “Их Төхөм” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 110 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.25-ны өдрийн  21:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын  8  албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 20 иргэн, 3 автомашин, нийт 28 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.06.26-ны өдрийн 20:00 цагт;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг Богдын давааны “Баруун-Ам” гэдэг газар ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2015.06.26-ны өдрийн 21:07 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 15 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр, Нийслэлийн байгаль орчны газрын 5 хүн, нийт 20 хүн, 2 техник хэрэгсээлтэйгээр ажиллаж 2015.06.26-ны өдрийн 23:10 цагт тус тус цурамд оруулсан.

Унтраасан: Булган аймгийн Тэшиг сумын Далан багийн нутаг “Тавтын мухар” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.22-ны өдрийн 14:55 цагт  хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 69 иргэн, 3 автомашин, 18 мотоцикль, нийт 81 хүн, 22 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.06.26-ны өдрийн 15:00 цагт

Хэнтий аймгийн Дадал сумын Агац багийн нутаг Гэлбэр гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/  хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.26-ны өдрийн 18:50 цагт /19:15 цагт/ хүлээн авч Орон нутгийн 16 иргэн, 1 автомашин, 5 мотоциклтэй ажиллаж 2015.06.26-ны өдрийн 21:50 цагт тус тус унтраасан.

4. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 5  дуудлагатай байлаа. Үүнд:

Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны Дунд нарангийн 19 дүгээр гудамжийн 580 тоотод иргэн Н-н тавиулан  шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.26-ны өдрийн 10:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,

Чингэлтэй дүүргийн 20 дугаар хорооны Яргайтын богино зуслангийн задгайд иргэн О-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.26-ны өдрийн 18:22 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 8 албан хаагч,

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Дэнжийн задгайд иргэн Э-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.26-ны өдрийн 20:09 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч,

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн 1 дүгээр хэсгийн 96 тоотод иргэн Д-н малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.26-ны өдрийн 14:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 36 дугаар ангийн 7 албан хаагч,

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 3 дугаар гудамжийн 3 тоотод иргэн Г-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.26-ны өдрийн 14:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 16 дугаар ангийн 7 албан хаагч,

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн 6 дугаар багийн 2 тоотод иргэн Х 14-30 БӨТ улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.26-ны өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 31 дүгээр ангийн 6 албан хаагч,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хайрхан буянт” ХХК, “Пайлцын нуруу” ХХК-ийн аж ахуйн хашаанд үрдэс шатаж улмаар  хураалттай мод, Хөрөө рам, шахмал түлшний үйлдвэр 4, байшин 2, гэр 1, автомашин 1, шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.26-ны өдрийн 16:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Галунтраах, аврах 19 дүгээр ангийн 8 албан хаагч,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 18 дугаар гудамжийн 38 тоотод иргэн Ш-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.27-ны өдрийн 02:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 13 албан хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

 

 

 

 

scroll to top