1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Уснаас эрэн хайх: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Их булан” гэдэг газар 2015.05.17-ны өдөр “Ховд” голын усанд осолдсон Х /15 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 2015.05.31-ний өдрөөс зогсоосон байсан боловч дахин зохион байгуулах тухай хүсэлтийг 2015.06.06-ны өдрийн 09:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 завь, Аврах тусгай ангийн 6 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 8 иргэн, 2 автомашин, нийт 18 хүн,
Сэлэнгэ аймаг Сант сумын Ивэн багийн нутаг “Дааган дэл” гэдэг газар иргэн Б /28 настай, эрэгтэй/ “Орхон” голын усанд осолдсон тухай дуудлагыг 2015.06.25-ны өдрийн 13:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, 2 автомашинтай, нийт 11 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг тус тус зохион байгуулж байна.
2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 3 аймгийн 4 сумын нутагт “Галзуу” өвчний 4 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн нутаг “Хойд худаг” гэдэг газар малчин Н 1 үхэр 2015.06.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.18-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Завхангол багийн нутаг “Ханжит” гэдэг газар малчин Г-н 1 хонь 2015.06.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.19-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн нутаг “Олон худаг” гэдэг газар малчин Т-н 1 үхэр 2015.06.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баян-Агт сумын Халтар багийн нутаг “Асганы хөндий” гэдэг газар малчин Э-н 1 үхэр 2015.06.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус хязгаарлалтын дэглэм тогтоосон.
3. Ой, хээрийн түймэр:
Асч байгаа: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Зэлт гол” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.16-ны өдрийн 17:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 45 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 22 албан хаагч, Аврах тусгай ангийн 22 албан хаагч нийт 89 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр;
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг “Майн зоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 20:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 28 албан хаагч, орон нутгийн 42 иргэн нийт 82 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр;
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг “Атаа гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 55 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.25-ны 08:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 24 иргэн нийт 37 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Хонин нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.26-ний өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 албан хаагч, Аврах тусгай ангийн 24 албан хаагч, орон нутгийн 22 иргэн нийт 60 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр;
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Итэмийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.26-ний өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, нийслэлийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, нийт 48 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр;
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн нутаг “Их жамсын гол” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 17:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Хилийн 0257 дугаар ангийн 5 албан хаагч, 5 морь, нийт 17 хүн, 5 ердийн хөсөгтэйгээр тус тус түймрийг унтраахаар ажиллаж байна.
Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн нутаг “Хайрхан голын хөндий” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.16-ны өдрийн 15:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 10 иргэн, 20 морь, нийт 20 хүн, 2 техник хэрэгсэл, 20 ердийн хөсөгтэйгээр 2015.06.27-ны өдрийн 10:30 цагт түймрийн голомт руу явсан.
Цурамд оруулсан: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг “Дэлгэр нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 18:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 26 иргэн нийт 33 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.06.25-ны өдрийн 21:00 цагт;
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг “Говийн мухар” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 16 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.25-ны өдрийн 18:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 21 албан хаагч, орон нутгийн 19 иргэн нийт 40 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.06.26-ны өдрийн 08:31 цагт;
Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн нутаг “Их Төхөм” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 110 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.25-ны өдрийн 21:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, орон нутгийн 20 иргэн нийт 28 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.06.26-ны өдрийн 20:00 цагт тус тус түймрийг цурамд оруулсан.
Унтраасан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг “Баруун-Ам” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.26-ны өдрийн 21:07 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 15 албан хаагч, нийслэлийн Байгаль орчны газрын 5 ажилтан нийт 20 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.06.27-ны өдрийн 10:00 цагт;
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Арцат-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 170 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.19-ний өдрийн 17:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, орон нутгийн 26 иргэн нийт 39 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.06.26-ны өдрийн 18:00 цагт;
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Бяруун чулуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.19-ний өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 23 албан хаагч, орон нутгийн 9 иргэн нийт 32 хүн, 4 техник, хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.06.27-ны өдрийн 13:10 цагт;
Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн нутаг “Харцайн 39-ийн зоо нуруу” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.25-ны өдрийн 16:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутийн 19 иргэн нийт 31 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.06.27-ны өдрийн 16:00 цагт тус тус түймрийг унтраасан.
4. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Шарга морьт”-ын задгайд эзэн нь тодорхойгүй хашаанд малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.27-ны өдрийн 10:24 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 6 албан хаагч;
Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны “Согоот”-ын 16А дугаар гудамжийн 4 тоотод иргэн А-н 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.27-ны өдрийн 13:37 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны “Одонт”-ын 25 дугаар гудамжийн 129 тоотод иргэн Д-н амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.27-ны өдрийн 15:41 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР