1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Уснаас эрэн хайх: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Их булан” гэдэг газар 2015.05.17-ны өдөр “Ховд” голын усанд осолдсон Х /15 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 2015.05.31-ний өдрөөс зогсоосон байсан боловч дахин зохион байгуулах тухай хүсэлтийг 2015.06.06-ны өдрийн 09:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 завь, Аврах тусгай ангийн 6 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 8 иргэн, 2 автомашин, нийт 18 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөн 2015.06.28-ны өдрийн 21:00 цагт зогсоосон.
Аврах ажиллагаа: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 41 дүгээр байрны 127 тоотод сэтгэцийн өвчтэй хүүхэд 03:00 цагаас хойш хаалгаа дотроос нь цоожилчихоод онгойлгохгүй байна гэсэн дуудлагыг 2015.06.28-ны өдрийн 09:50 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, хаалгыг онгойлгон Д /13 настай, эмэгтэй/-г ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 3 аймгийн 4 сумын нутагт “Галзуу” өвчний 4, нийт 4 аймгийн 5 сумын нутагт, 5 голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн нутаг “Хойд худаг” гэдэг газар малчин Н 1 үхэр 2015.06.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.18-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Завхангол багийн нутаг “Ханжит” гэдэг газар малчин Г-н 1 хонь 2015.06.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.19-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн нутаг “Олон худаг” гэдэг газар малчин Т-н 1 үхэр 2015.06.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баян-Агт сумын Халтар багийн нутаг “Асганы хөндий” гэдэг газар малчин Э-н 1 үхэр 2015.06.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон 3 дугаар багийн нутаг “Зуслан голын зах” гэдэг газар малчин Ц, Б нарын 9 адуу халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.28-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь тус тус хязгаарлалтын дэглэм тогтоосон.
3. Ой, хээрийн түймэр:
Асч байгаа: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Зэлт гол” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.16-ны өдрийн 17:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 45 албан хаагч, 3 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 22 албан хаагч, 1 автомашин, Аврах тусгай ангийн 22 албан хаагч, 1 автомашин, нийт 89 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр;
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг “Майн зоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 20:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 28 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 42 иргэн, 3 автомашин, нийт 82 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр;
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг “Атаа гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 55 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.25-ны 08:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 24 иргэн, 1 автомашин, нийт 37 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Хонин нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.26-ний өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 албан хаагч, 1 автомашин, Аврах тусгай ангийн 24 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 22 иргэн, 2 автомашин, нийт 60 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр;
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Итэмийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.26-ний өдрийн 18:00 цагт хүлээн авч Тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, нийслэлийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, нийт 48 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр;
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн нутаг “Их жамсын гол” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 17:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Хилийн 0257 дугаар ангийн 5 албан хаагч, 5 морь, орон нутгын 11 иргэн, 1 автомашин, нийт 28 хүн, 2 технк хэрэгсэл, 5 ердийн хөсөгтэйгээр;
Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн нутаг “Хайрхан голын хөндий” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.16-ны өдрийн 15:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 10 иргэн, 1 автомашин, 20 морь, нийт 20 хүн, 2 техник хэрэгсэл, 20 ердийн хөсөгтэйгээр;
Булган аймгийн Сэлэнгэ сумын Тархитай багийн нутаг “Харцайн эх” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 30 орчим км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.28-ны өдрийн 20:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 8 иргэн, 1 автомашин, нийт 20 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус түймрийг унтраахаар ажиллаж байна.
Цурамд оруулсан: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг “Говийн мухар” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 16 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.25-ны өдрийн 18:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 21 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 19 иргэн, 3 автомашин, 5 мотоцикл, нийт 40 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.06.26-ны өдрийн 08:31 цагт;
Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн нутаг “Их Төхөм” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 110 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.25-ны өдрийн 21:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 20 иргэн, 3 автомашин, нийт 28 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.06.26-ны өдрийн 20:00 цагт тус тус түймрийг цурамд оруулсан.
Унтраасан: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг “Дэлгэр нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 18:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 26 иргэн, 2 автомашин, 1 мотоцикль, нийт 33 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.06.28-ны өдрийн 13:30 цагт бүрэн унтрааж, сумын Засаг даргын Тамгын газрын байгаль хамгаалагч Б.Батпүрэвт хүлээлгэн өгсөн.
4. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 4, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны Агарын 3 дугаар гудамжийн 30 тоотод иргэн С-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.28-ны өдрийн 11:39 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаарр ангийн 5 албан хаагч;
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Цайзын 1 дүгээр гудамжийн 6 тоотод иргэн Б-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.28-ны өдрийн 15:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 6 албан хаагч;
Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны Буянт-Ухаагийн 16 дугаар гудамжинд хог шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.28-ны өдрийн 21:03 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч;
Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Буянт-Ухаа хороолол 701 дүгээр байрны дэргэд чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.28-ны өдрийн 22:05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 8 албан хаагч;
Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багийн нутаг Үйлдвэрийн хэсэгт “Арбит” ХХК-ийн хашаанд цахилгаан дамжуулах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.28-ны өдрийн 12:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 43 дугаар ангийн 5 албан хаагч;
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 15-6 тоотод оршин суудаг иргэн Г-н амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.28-ны өдрийн 00:11 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 32 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР