Захирагч нарын сургалт эхэллээ

Төв, орон нутгийн Онцгой байдлын газрын гал унтраах, аврах ангийн захирагч нарын нэгдсэн уулзалт, сургалтыг 2015 оны 06 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Онцгой байдлын  ерөнхий газарт зохион байгуулж байна.

Уг сургалтыг  жилд нэг удаа болдог бөгөөд тус сургалтаар аврах, гал унтраах ангийн бэлтгэл бэлэн байдал, гал түймэр гамшиг осол дээр ажиллах үеийн зохион байгуулалт, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа, бие бүрэлдэхүүний албан үүргээ гүйцэтгэж буй байдал, норм дүрэм, гал унтраахад хэрэглэгдэж буй багаж  хэрэгсэл, автомашин,  хувцас, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал зэрэг бодлогын түвшинд  олон асуудлаар ярилцаж, сургалт явуулах юм.

9X1A6788

scroll to top