Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

  1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Төөрсөн: Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг Минж үржүүлгийн тохойд Туул голын усанд иргэн Ж  осолдсон байж болзошгүй гэсэн дуудлагыг 2015.06.29-ний өдрийн 05:11 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж Туул голын эрэг дагуух бургасанд төөрсөн иргэн Ж /29 настай, эрэгтэй/-г эсэн мэнд олж дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

Уснаас эрэн хайх: Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн нутаг “Мээрэнгийн-Амны хар гануу” гэдэг газар Мээрэнгийн голын усанд иргэн Э /40 настай, эрэгтэй/ осолдсон тухай мэдээллийг 2015.06.29-ны өдрийн 15:45 цагт хүлээн авч Орон нутгийн 15 иргэн, 3 автомашинтайгаар эрэн хайх ажиллагаа зохион байгуулж мөн өдрийн 16:30 цагт цогцсыг олж тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид;

Ховд аймгийн Манхан сумын Бургасан багийн нутаг “Цагаан түнгэ” гэдэг газар Мээрэнгийн голын усанд иргэн Л /65 настай, эрэгтэй/ осолдсон тухай мэдээллийг 2015.06.29-ны өдрийн 17:30 цагт хүлээн авч Орон нутгийн 15 иргэн, 3 автомашинтайгаар эрэн хайх ажиллагаа зохион байгуулж мөн өдрийн 19:47 цагт цогцсыг олж тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид;

Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн нутаг “Хүүшийн гарам” гэдэг газар Ботгоны голын усанд иргэн Б /40 настай, эмэгтэй/ осолдсон тухай мэдээллийг 2015.06.29-ны өдрийн 18:10 цагт хүлээн авч Хамт явж байсан 2 иргэн цогцсыг мөн өдрийн 17:15 цагт гаргаж  тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид тус тус хүлээлгэн өгсөн.

2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 3 аймгийн 5 сумын нутагт “Галзуу” өвчний 5, нийт 5 аймгийн 5 сумын нутагт, 5 голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн нутаг “Хойд худаг” гэдэг газар малчин Н-ийн 1 үхэр 2015.06.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.18-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Завхан гол багийн нутаг “Ханжит” гэдэг газар малчин Г-ийн 1 хонь 2015.06.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.19-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн нутаг “Олон худаг” гэдэг газар малчин Т-ийн 1 үхэр 2015.06.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баян-Агт сумын Халтар багийн нутаг “Асганы хөндий” гэдэг газар малчин Э-ны 1 үхэр 2015.06.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон 3 дугаар  багийн нутаг “Зуслан голын зах” гэдэг газар малчин Ц, Б нарын 9 адуу халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.28-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багийн “Урд салаа” гэдэг газар иргэн А-ийн 1 нохой 2015.06.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээ үхсэн тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Ой, хээрийн түймэр:

Асч байгаа: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Зэлт гол” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.16-ны өдрийн 17:50 цагт хүлээн авч Тус аймгийн Онцгой байдлын газрын 45 албан хаагч, 3 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 22 албан хаагч, 1 автомашин, Аврах тусгай ангийн 22 албан хаагч,

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг “Майн зоо”  гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 20:50 цагт  хүлээн авч Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 28 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 42 иргэн, 3 автомашин, нийт 82 хүн,

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг “Атаа гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 55 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.25-ны 08:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 24 иргэн, 1 автомашин, нийт 37 хүн,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Хонин нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.26-ний өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 албан хаагч, 1 автомашин, Аврах тусгай ангийн 24 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 22 иргэн, 2 автомашин, нийт 60 хүн,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Итэмийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.26-ний өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, нийслэлийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, нийт 48 хүн,

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн нутаг “Их жамсын гол” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 17:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Хилийн 0257 дугаар ангийн 5 албан хаагч, 5 морь, орон нутгын 11 иргэн, 1 автомашин, нийт 28 хүн тус тус ажиллаж байна.

Цурамд оруулсан: Булган аймгийн Сэлэнгэ сумын Тархитай багийн нутаг “Харцайн эх” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 30 орчим км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.28-ны өдрийн 20:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 8 иргэн, 1 автомашин, нийт 20 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.06.29-ний өдрийн 11:00 цагт цурамд оруулсан.

Унтраасан: Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн нутаг “Их Төхөм” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 110 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.25-ны өдрийн  21:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын  8  албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 170 иргэн, 10 автомашин, нийт 182 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.06.28-ны өдрийн 20:00 цагт;

Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн нутаг “Хайрхан голын хөндий” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.16-ны өдрийн 15:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 10 иргэн, 1 автомашин, 20 морь, нийт 20 хүн, 2 техник хэрэгсэл, 20 ердийн хөсөгтэйгээр ажиллаж 2015.06.28-ны өдрийн 22:00 цагт;

Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багийн “Хачигын гол” гэдэг газар ойн түймэр гарсан тухай мэдээллийг 2015.06.29-ний өдрийн 10:00 цагт хүлээн авч Хилийн 0277 дугаар ангийн 30 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж мөн өдрийн 11:15 цагт;

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Нариний хөндий” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 41 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.29-ний өдрийн 12:05 цагт хүлээн авч тус аймгийн онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 16 иргэн, 1 автомашинтайгаар, нийт 24 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.06.29-ний өдрийн 13:45 цагт;

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг “Говийн  мухар” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 16 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.25-ны өдрийн 18:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 19 иргэн, 3 автомашин, 5 мотоцикл, нийт 40 хүн, 2015.06.29-ний өдрийн 23:30 цагт тус тус унтраасан.

4. Объектын гал түймэр:  

Нийслэлд гал түймрийн 5, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Сонгины 17 дугаар гудамжийн 137 тоотод иргэн Э-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.29-ний өдрийн 09:37 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 8 албан хаагч,

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Зээлийн 3 дугаар гудамжийн 139 тоотод иргэн А-н 5 ханатай гэр,  амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.29-ний өдрийн 13:34 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 5 албан хаагч,

Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны 15 дугаар хорооллын 30 дугаар байрын 6 дугаар орцны 84 тоотод иргэн Б-н тагтан дээр хуралттай эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.29-ны өдрийн 15:41 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг Хадатын зуслангын задгайд иргэн А-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.29-ний өдрийн 18:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,

Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны 2/а байрны дэргэд иргэн С-ийн амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.29-ны өдрийн 18:21 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Равжих багийн “Зоо”-гийн 4 дүгээр гудамжийн 2 тоотод иргэн Н-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.29-ний өдрийн 14:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 25 дугаар ангийн 8 албан хаагч,

Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн “Чандманы” 18 дугаар гудамжийн 6 тоотод иргэн Г.Хундагын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.29-ны өдрийн 18:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 25 дугаар ангийн 8 албан хаагч,

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн нутаг “Охиндий” гэдэг газар иргэн Г-ийн малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг  2015.06.29-ний өдрийн 00:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 36 дугаар ангийн  12 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 8 иргэн,  нийт 20 хүн тус тус ажиллаж унтраасан.

 

   ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР


 

 

 

scroll to top