1. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 3 аймгийн 6 сумын нутагт “Галзуу” өвчний 6, нийт 4 аймгийн 7 сумын нутагт 7 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн нутаг “Зуслан голын зах” гэдэг газар малчин Ц, Б нарын 9 морь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.28-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн нутаг “Хойд худаг” гэдэг газар малчин Н-н 1 үхэр 2015.06.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.18-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Завхан гол багийн нутаг “Ханжит” гэдэг газар малчин Г-н 1 хонь 2015.06.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.19-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн нутаг “Олон худаг” гэдэг газар малчин Т-н 1 үхэр 2015.06.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баян-Агт сумын Халтар багийн нутаг “Асганы хөндий” гэдэг газар малчин Э-н 1 үхэр 2015.06.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багийн нутаг “Урд салаа” гэдэг газар иргэн А-н 1 нохой 2015.06.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн нутаг “Далан-Ээв” гэдэг газар малчин Т-н 1 тэмээ 2015.06.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.29-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
2. Ой, хээрийн түймэр:
Асч байгаа: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг “Майн зоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 20:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 28 албан хаагч, орон нутгийн 42 иргэн нийт 82 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр;
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг “Атаа гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 55 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.25-ны 08:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 24 иргэн нийт 37 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Хонин нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.26-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 албан хаагч, Аврах тусгай ангийн 24 албан хаагч, орон нутгийн 22 иргэн нийт 60 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр;
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Итэмийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.26-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, нийслэлийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч нийт 48 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр;
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн нутаг “Их жамсын гол” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 17:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Хилийн 0257 дугаар ангийн 5 албан хаагч, 5 морь, орон нутгийн 11 иргэн, нийт 28 хүн, 5 ердийн хөсөгтэйгээр тус тус түймрийг унтраахаар ажиллаж байна.
Цурамд оруулсан: Булган аймгийн Сэлэнгэ сумын Тархитай багийн нутаг “Харцайн-Эх” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 30 орчим км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.28-ны өдрийн 20:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 8 иргэн нийт 20 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.06.29-ний өдрийн 11:00 цагт;
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Цэх багийн нутаг “Зуун мод” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.30-ны өдрийн 13:46 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, орон нутгийн 10 иргэн нийт 16 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 20:10 цагт;
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Зэлт гол” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.16-ны өдрийн 17:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 45 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 22 албан хаагч, Аврах тусгай ангийн 22 албан хаагч нийт 89 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.06.30-ны өдрийн 22:25 цагт тус тус түймрийг цурамд оруулсан.
3. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны 11 дүгээр байрны суурийн давхарт иргэн А-н эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.30-ны өдрийн 13:30 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч,
Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны “Буянт-Ухаа” хорооллын 708 дугаар байрны 39 тоотын тагтан дээр иргэн Э-н эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.30-ны өдрийн 16:38 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч,
Баянгол дүүргийн 10 дугаар хорооны “Зүүн наран”-гийн 11 дүгээр гудамжийн 49 тоотын иргэн Ж-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.01-ний өдрийн 07:05 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг “Баян булаг” гэдэг газар иргэн Б-н малын өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.30-ны өдрийн 14:35 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 36 дугаар ангийн 8 албан хаагч,
Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн “Тээвэрчид”-ийн 10 дугаар гудамжийн 12 тоотод иргэн Э-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.06.30-ны өдрийн 17:54 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
4.Тээврийн хэрэгслийн осол:
Нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг авто замын зорчих хэсгийн хажуу руу “Тоёота Приус” загварын суудлын автомашин онхолдож, автомашины эд ангид 2 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 2015.06.30-ны өдрийн 08:36 цагт хүлээн авч Онцгой байдлын хэлтсийн 7 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж, иргэн Б /29 настай, эмэгтэй/, А /27 настай, эмэгтэй/ нар хавчуулагдаж гэмтсэн байсныг гаргаж дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР