- Эрэн хайх, аврах ажиллагаа:
Сураггүй болсон: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн иргэн Н /нас тодорхойгүй, эмэгтэй/ нь 2015.06.29-ний өдөр Говьсүмбэр аймгаас Дундговь аймагруу явах замдаа сураггүй болсон тухай дуудлагыг 2015.07.01-ний өдрийн 22:20 цагт хүлээн авч Дундговь аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашин эрэн хайх ажллагааг зохион байгуулах явцад аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүн тус аймгийн Г сумын Элгэн багийн нутаг “Хар-Өндөр” гэдэг газраас цогцсыг олсон байна.
Аврах ажиллагаа: Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 72 дугаар хотхоны 2 дугаар байрны урд жижиг хавтанд хүн даруулсан байна гэсэн дуудлагыг 2015.07.02-ны өдрийн 17:14 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж гар, хөлөө хүлүүлсэн иргэн Ч /67 настай, эрэгтэй/-г хүлгийг тайлж дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Газар хөдлөлт: Дархан-Уул аймгийн Шарынгол сумын төвөөсхойд зүгт 7 км газар 2015.07.02-ны өдрийн 15:51 цагт У49024/00//, Ө106032/00// газар зүйн солибцолд 3,5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГФСТ-өөс цахим шуудангаар ирүүлсэн ба тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан орон нутгийн иргэдээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй байлаа.
Хүний халдварт өвчин: Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Ходон багийн /сумын төвөөс хойд зүгт 30 км/ Зуслан гэдэг газар иргэн Б /37 настай, эрэгтэй/ 2015.06.28-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт шинжилгээ өгөхөд “Боом” өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон ба тус аймгийн Нэгдсэн эмнэлэгийн халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал сайн байгаа.
3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 4 аймгийн 7 сумын нутагт “Галзуу” өвчний 7, нийт 5 аймгийн 8 сумын нутагт 8 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.Үүнд:
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн нутаг “Зуслан голын зах” гэдэг газар малчин Ц, Б нарын 9 адуу халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.28-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн нутаг “Хойд худаг” гэдэг газар малчин Н-ийн 1 үхэр 2015.06.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.18-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Завхан гол багийн нутаг “Ханжит” гэдэг газар малчин Г-ийн 1 хонь 2015.06.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.19-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн нутаг “Олон худаг” гэдэг газар малчин Т-ийн 1 үхэр 2015.06.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баян-Агт сумын Халтар багийн нутаг “Асганы хөндий” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр 2015.06.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багийн нутаг “Урд салаа” гэдэг газар иргэн А-ийн 1 нохой 2015.06.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн нутаг “Далан-Ээв” гэдэг газар малчин Т-ийн 1 тэмээ 2015.06.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.29-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Улаангом сумын Хархираа багийн нутаг “Шонхор” гэдэг газар малчин Г-ийн хотонд 2015.06.29-ний өдөр 1 үнэг халдварт өвчнинөөр өвчилсөн байж болзошгүй шинж тэмдэгтэйгээр орж ирсэнийг устгаж, дээж авч түргэвчилсэн оношлуураар оношлоход “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
4. Ой, хээрийн түймэр:
Асч байгаа: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг “Майн зоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 20:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 28 албан хаагч, 2 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 4 иргэн нийт 57 хүн,
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Хонин нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.26-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, 1 автомашин, Аврах тусгай ангийн 24 албан хаагч, 2 автомашин, нийт 37 албан хаагч,
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Итэмийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.26-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 23 албан хаагч, 2 автомашин, нийслэлийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, нийт 47 албан хаагч,
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн нутаг “Их жамсын гол” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 17:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Хилийн 0257 дугаар ангийн 5 албан хаагч, нийт 17 хүн, 5 ердийн хөсөгтэйгээр; /нэмэлтээр Архангай аймгийн ОБГ-Ын 11 албан хаагч 2015.06.30-ны өдөр сумын төвөөс 40 орчим км-т байдаг Тэнгис голын бэлчрээс явганаар гарсан /
Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг Хүйтний голын “Бичигт хад” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 90 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.01-ний өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 албан хаагч, 2 автомашин, Байгал орчны газраас 5 хүн, 1 автомашин нийт 30 хүн,
Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн нутаг “Урд голын шивэрт” гэдэг газарт ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.01-ны өдрийн 20:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 30 хүн 25 морь, нийт 42 хүн,
Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат багийн “Тарвагатай” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 24 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.02-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 25 иргэн, 2 автомашинтай, нийт 37 хүн,
Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Дээд-Эвэртэй” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 00:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 8 иргэн, 1 автомашинтай, нийт 20 хүн,
Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн Улиастай гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 120 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 01:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 13 иргэн, 2 автомашинтай, нийт 21 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж байна.
Цурамд оруулсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг “Зүрх ууланд” ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2015.07.02-ны өдрийн 14:37 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 албан хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр, Олон улсын хүүхдийн Найрамдал зуслангийн 53 хүн, нийт 82 хүн,
Төв аймгийн Борнуур сумын Бичигт багийн “Арангатын-Эх” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 20 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.02-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч Орон нутгийн 26 иргэн, 6 автомашинтай ажиллаж 2015.07.02-ны өдрийн 18:54 цагт тус тус цурамд оруулсан.
Унтраасан: Булган аймгийн Сэлэнгэ сумын Тархитай багийн нутаг “Харцайн-Эх” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 30 орчим км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.28-ны өдрийн 20:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 8 иргэн, 1 автомашин, нийт 20 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.07.02-ны өдрийн 18:30 цагт;
Төв аймгийн Угтаал сумын Тал-Уул багийн “Халиугчин” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.02-ны өдрийн 18:19 цагт хүлээн авч орон нутгийн 14 иргэн, 2 автомашинтай ажиллаж 2015.07.02-ны өдрийн 20:00 цагт тус тус унтраасан.
5. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:
Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны Хужирбулангийн 10 дугаар гудамжийн 360 тоотод иргэн Б-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.02-ны өдрийн 23:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч,
Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг Цонжин болдогийн зүүн урд талд цайны газрын үйл ажиллагаа явуулдаг иргэн Б, Д нарын 5 ханатай гэр бүрэн Д, П нарын 5 ханатай гэр хайрагдан шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 01:32 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны Бага нарангийн 19 дүгээр гудамжийн 109 тоотод иргэн П-ийн амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 01:55 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР