Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

  1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 3 дугаар гудамжийн 9 тоотод оршин суугч иргэн Л /22 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ 2015.07.02-ны өдрийн 13:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 07:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж, мөн өдрийн 13:20 цагт гэрээс нь 25 км зайтай газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Уснаас эрэн хайх: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг “Гүн” нуурын усанд иргэн Т /38 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 20:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 2 автомашин, 1 завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг “Улиастайн гүүр”-ний орчим “Туул” голын усанд 1 хүн осолдсон тухай дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 17:15 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж, иргэн Ц /22 настай, эрэгтэй/ усанд осолдож нас барсан байсныг гаргаж, цогцсыг тус дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн.

2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 5 аймгийн 7 сумын нутагт “Галзуу” өвчний 8, нийт 6 аймгийн 8 сумын нутагт 9 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.Үүнд:

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн нутаг “Зуслан голын зах” гэдэг газар малчин Ц, Б нарын 9 адуу халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.28-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

       Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Завхангол багийн нутаг “Ханжит” гэдэг газар малчин Г-н 1 хонь 2015.06.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.19-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

       Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн нутаг “Олон худаг” гэдэг газар малчин Т-н 1 үхэр 2015.06.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

       Булган аймгийн Баян-Агт сумын Халтар багийн нутаг “Асганы хөндий” гэдэг газар малчин Э-н 1 үхэр 2015.06.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

       Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багийн нутаг “Урд салаа” гэдэг газар иргэн А-н 1 нохой 2015.06.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн нутаг “Далан-Ээв” гэдэг газар малчин Т-н 1 тэмээ 2015.06.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.29-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

       Увс аймгийн Улаангом сумын Хархираа багийн нутаг “Шонхор” гэдэг газар малчин Г-н хотонд 2015.06.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Хашаат сумын Цагаанхад багийн нутаг “Хөшөөт” гэдэг газар малчин Д-н 1 үхэр 2015.06.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.06.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

       Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг “Их булаг” гэдэг газар малчин П-н 1 үхэр 2015.06.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.07.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

 3. Ой, хээрийн түймэр:

Асч байгаа: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг “Майн зоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 20:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 28 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, орон нутгийн 4 иргэн нийт 57 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр;

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Хонин нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.26-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, Аврах тусгай ангийн 24 албан хаагч, нийт 37 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр;

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Итэмийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.26-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 23 албан хаагч, нийслэлийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч,  нийт 47 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр;

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат багийн нутаг “Тарвагатай” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 24 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.02-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 25 иргэн, нийт 37 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн нутаг “Их жамсын гол” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.06.24-ний өдрийн 17:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 23 албан хаагч, Архангай аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, Хилийн 0257 дугаар ангийн 5 албан хаагч, 5 морь, нийт 38 хүн, 5 ердийн хөсөгтэйгээр;

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн нутаг “Урд голын шивэрт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 140 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.01-ний өдрийн 20:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 30 иргэн, нийт 42 хүн, 2 техник хэрэгсэл, 25 ердийн хөсөгтэйгээр;

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг “Шар чулуутын нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 15:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтайгаар;

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “1681-ийн өндөрлөг” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч Аврах тусгай ангийн 20 албан хаагч, 1 автомашинтайгаар 2015.07.04-ний өдрийн 05:30 цагт түймрийн голомт руу явсан.

Цурамд оруулсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг “Зүрх-Уул” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.02-ны өдрийн 14:37 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 албан хаагч, 4 автомашин, орон нутгийн 53 иргэн, нийт 82 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 17:07 цагт;

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Бичигт хад” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 90 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.01-ний өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 албан хаагч, орон нутгийн 5 иргэн, нийт 30 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.07.02-ны өдрийн 05:00 цагт;

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн нутаг “Задын гол” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 55 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 14:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 17 иргэн нийт 29 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 23:00 цагт;

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн нутаг “Улиастай” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 120 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 01:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, орон нутгийн 13 иргэн, нийт 21 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 23:45 цагт тус тус түймрийг цурамд оруулсан.

Унтраасан: Төв аймгийн Борнуур сумын Бичигт багийн нутаг “Арангатын-Эх” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.02-ны өдрийн 18:54 цагт хүлээн авч орон нутгийн 26 иргэн, 6 автомашинтайгаар ажиллаж, 2015.07.03-ны өдрийн 08:00 цагт;

Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн нутаг “Дээд-Эвэртэй” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 00:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 8 иргэн нийт 20 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 18:35 цагт тус тус түймрийг унтраасан.

4. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 6, орон нутагт гал түймрийн 2  дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны “Хадат”-ын 6 дугаар гудамжийн 8 тоотод иргэн А-н байшин, 5 ханатай гэр, амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 13:37 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,

Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны “Эмнэлэг”-ийн 23 дугаар гудамжийн 689 тоотод иргэн З-н амбаар, хашаа, жорлон, иргэн Ц-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 15:45 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч,

Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны “Холбоо толгой”-н 41 дүгээр гудамжийн 982А тоотод иргэн Б-н амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 16:10 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 6 албан хаагч,

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Жи мобайл” ХХК-ийн агуулахад эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 18:16 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10, 26, 30 дугаар ангийн 21 албан хаагч,

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны “Дэнж”-ийн 13 дугаар гудамжийн 138 тоотод иргэн Д-н байшинд эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 18:18 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хасу-Эрчим” ХХК-ийн хашаанд хураалттай нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 22:29 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 албан хаагч,

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 4 дүгээр гудамжийн 21Б тоотод иргэн Б-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.03-ны өдрийн 11:04 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 албан хаагч,

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Дээж”-ийн 1 дүгээр гудамжийн 4 тоотод иргэн Б-н 5 ханатай гэр, “Хьюндай Аксент” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.07.04-ний өдрийн 03:40 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 40 дүгээр ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

5.Ахуйн осол:

       Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг “Хаан” зочид буудлын урд талд ухаж байсан нүхэнд 1 хүн унаж гэмтсэн тухай дуудлагыг 2015.07.04-ний өдрийн 05:32 цагт хүлээн авч Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, иргэн М /31 настай, эмэгтэй/ унаж гэмтсэн байсныг гаргаж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top